loader

НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН НЭР ТОМЪЁОНЫ МОНГОЛ-АНГЛИ ТАЙЛБАР ТОЛЬ

  • Ажил мэргэжлийн тэтгэврийн тогтолцоо

    Ажиллагчиддаа нэмэлт тэтгэвэр олгох зорилгоор ажил олгогчийн санхүүгийн дэмжлэгтэйгээр байгуулсан хувийн тэтгэврийн сангийн хөрөнгийг хөрөнгө оруулалтад оруулах хэлбэр.

    Эх сурвалж: Монгол Улсад нэмэлт хувийн тэтгэврийн тогтолцоог бий болгох бодлогын болон бүтэц зохион байгуулалтын шинэчлэлийн хөтөлбөр, Үнэлгээний тайлан, Ричард П. Хинз, 2014

    Орчуулах

  • Ажил олгогч

    Ажил олгогч гэж хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах болон ажил гүйцэтгэх гэрээ, тэдгээртэй адилтгах гэрээний үндсэн дээр даатгуулагчийг авч ажиллуулж байгаа этгээд; Тэдгээртэй адилтгах гэрээ гэж иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний агуулгад хөдөлмөрийн хөлс, урамшуулал, нэмэгдэл, нэмэгдэл хөлс зэрэг нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах орлогыг илэрхийлсэн харилцан тохиролцоог;

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын тухай МУ-ын хууль, 1994

    Орчуулах

  • Ажил олгогчийн төлөөлөгчид

    Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, ажил олгогчоос эрх олгосон этгээд буюу дүрэмдээ ажил олгогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн байгууллагыг;

    Эх сурвалж: Хөдөлмөрийн тухай МУ-ын хууль, 1999

    Орчуулах

  • Ажил хаялт

    Хөдөлмөрийн хамтын маргааныг шийдвэрлэх зорилгоор ажилтнаас үүрэгт ажлаа сайн дурын үндсэн дээр тодорхой хугацаагаар бүрэн буюу хэсэгчлэн зогсоохыг ажил хаялт гэнэ.

    Эх сурвалж: Хөдөлмөрийн тухай МУ-ын хууль, 1999

    Орчуулах

  • Ажилгүй иргэн (ажилгүйчүүд)

    Тухайн хугацаанд ажилгүй байсан, ажил хийхэд бэлэн, ажил идэвхитэй хайж байгаа хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай иргэнийг хэлнэ. Үүнд: - "ажилгүй байсан" гэж Хөдөлмөрийн тухай болон Иргэний хуульд зааснаар сүүлийн 7 хоногт хөлсөөр болон ажил гүйцэтгэх гэрээгээр ямар нэг ажил гүйцэтгээгүй, хувиараа ажил, үйлчилгээ эрхэлж орлого олоогүй байхыг; - "ажил хийхэд бэлэн" гэж Хөдөлмөрийн тухай болон Иргэний хуульд заасан хөлсөөр ажилах болон ажил гүйцэтгэх гэрээ байгуулахаас татгалзахгүй байхыг; - "ажил идэвхтэй хайж байгаа" гэж ажилд зуучлах төрийн болон хувийн байгууллагад бүртгүүлж, нэгээс доошгүй удаа ажлын байрны талаар мэдээлэл авсан эсхүл ажлын зар, цахим хуудсаар ажил олгогчид хандах, нийтийн үйлчилгээний газруудын мэдээллийн самбар, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зар тавих зэрэг ажил олох оролдлого идэвхитэй хийснийг тус тус ойлгоно.

    Эх сурвалж: Хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал

    Орчуулах

  • Ажилгүйдлийн даатгал

    Даатгуулагч ажилгүй болсон тохиолдолд тэтгэмж, дэмжлэг үзүүлэх зорилготой нийгмийн даатгалын нэг төрөл;

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай МУ-ын хууль, 1994

    Орчуулах

  • Ажилгүйдлийн даатгалын тэтгэмж авах эрх

    Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг төлсөн байх доод хугацаа буюу даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоос өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрхийг;

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай МУ-ын хууль, 1994

    Орчуулах

  • Ажилгүйдлийн түвшин

    Ажилгүй иргэдийн тоог эдийн засгийн идэвхитэй хүн амын тоонд харьцуулж тооцно.

    Эх сурвалж: Хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал

    Орчуулах

  • Ажилгүйдлийн тэтгэмж

    Ажилгүй болохоосоо өмнө ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг хуульд заасан болзол, журмын дагуу төлсөн даатгуулагч ажилгүй болсон бол түүнд нийгмийн даатгалын сангаас олгох мөнгөн хөрөнгийг;

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай МУ-ын хууль, 1994

    Орчуулах

  • Ажиллах хүчний оролцооны түвшин

    Эдийн засгийн идэвхитэй хүн амын тоог хөдөлмөрийн насны хүн амын тоонд харьцуулж тооцохыг;

    Эх сурвалж: Хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал

    Орчуулах

  • Ажилтан

    Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг;

    Эх сурвалж: Хөдөлмөрийн тухай МУ-ын хууль, 1999

    Орчуулах

  • Ажилтны төлөөлөгчид

    Ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн үйлдвэрчний эвлэл, хэрэв ийм байгууллага байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон төлөөлөгчид юм.

    Эх сурвалж: Хөдөлмөрийн тухай МУ-ын хууль, 1999

    Орчуулах

  • Актив хөрөнгө

    Өнгөрсөн үйл ажиллагааны үр дүнд бий болж, байгууллагын мэдэлд орсон бөгөөд ирээдүйд үр өгөөжөө өгөх нөөц, баялаг, хөрөнгө юм.

    Эх сурвалж:

    Орчуулах

  • Актуар

    Урьдчилан тооцогдоогүй эрсдэл гарах магадлалд үндэслэн даатгалын хураамжийг (шимтгэл) тооцох, даатгалын компаний сангийн хөрөнгийг зохицуулах үйл ажиллагаа юм.

    Эх сурвалж: https://en.wikipedia.org/wiki

    Орчуулах

  • Актуар шинжлэх ухаан

    Даатгал, санхүүгийн болон бусад үйлдвэрлэл, мэргэжлийн эрсдлийг үнэлэх, хураамжийн хувь хэмжээг тодорхойлоход математик, статистикийн арга техникийг ашигладаг мэдлэгийн салбарыг актуар шинжлэх ухаан гэж нэрлэдэг.

    Эх сурвалж: https://en.wikipedia.org/wiki/Actuarial_science

    Орчуулах

  • Актуарч

    Эрсдлийн болон тодорхойгүй байдал үүсэх үед авах арга хэмжээний тооцоо хийдэг шинжээч мэргэжилтнийг актуарч гэнэ.

    Эх сурвалж: https://en.wikipedia.org/wiki/Actuary

    Орчуулах

  • Актуарын тооцоо

    Актуарын тооцоо нь урьдчилан тооцоолоогүй эрсдэл болон тодорхойгүй хохирол гарах магадлалд үндэслэн хураамжийн хэмжээг тооцдог аргачлал бөгөөд энэ нь амьдралын даатгалын суурь тооцоо болдог.

    Эх сурвалж: https://en.wikipedia.org/wiki

    Орчуулах

  • Албадан хөдөлмөр

    Хөдөлмөрийн сахилгыг сахиулах, ажил хаялтад оролцсоныг болон улс төр, эдийн засаг, нийгмийн тогтолцооны талаарх өөрийн үзэл бодлоо илэрхийлснийг цээрлүүлэх, нийгмийн гарал үүсэл, яс үндэс, арьсны өнгө, шашин шүтлэгээр нь ялгаварлах зорилгоор, эсхүл ажилтны амь нас, эрүүл мэндэд аюултай байдал үүссэн зэргийг үл харгалзан ажилтнаас гүйцэтгэхийг шаардсан ажил, үүргийг албадан хөдөлмөр гэж ойлгоно.

    Эх сурвалж: Хөдөлмөрийн тухай МУ-ын хууль, 1999

    Орчуулах

  • Аннуит

    Аннуит нь тэнцүү хэмжээгээр тогтмол төлөх төлбөр юм.

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиуд болон бусад баримт бичиг

    Орчуулах

  • Аннуит тэтгэврийн хувь хэмжээ

    Аннуит буюу жилд олгох тэтгэврийг нэг удаагийн бөөнөөр олгох нийт өртөгт харьцуулж тооцно.

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиуд болон бусад баримт бичиг

    Орчуулах

  • Аннуит тэтгэврийн хүчин зүйл

    Жилд олгох тэтгэврийн өнөөгийн цэвэр үнэ цэнэ юм.

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиуд болон бусад баримт бичиг

    Орчуулах

  • Аннуит тэтгэвэр

    Тухайн тэтгэвэр авагч эсхүл түүний тэжээлгэгчид тодорхой хугацааны турш буюу ихэнхдээ нас барах хүртэл нь тодорхой давтамжтайгаар олгох тогтмол тэтгэвэр бөгөөд инфляцийн түвшингээр индексжүүлэхээр заасан байж болдог.

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиуд болон бусад баримт бичиг

    Орчуулах

  • Ариун цэвэр-эрүүл ахуйн материал

    Хөгжлийн бэрхшээлтэй хүний өдөр тутмын эрүүл ахуйн шаардлагыг хангах, зайлшгүй хэрэгцээтэй материал хэрэгсэлийг ойлгоно.

    Эх сурвалж: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай МУ-ын хууль, 2016

    Орчуулах

  • Ахмад настны ачаалал

    Ахмад настай хүн амын тоог хөдөлмөрийн насны хүн амд харьцуулсан хувь хэмжээ.

    Эх сурвалж: Хүн амын үндсэн үзүүлэлтүүдийг тооцох аргачлал, ҮСХ, 2009

    Орчуулах

  • Байнгын ажилтан

    Байнгын ажлын байранд ажиллах албан ёсны гэрээтэй бөгөөд ажил олгогч нь татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцан төлдөг, хөдөлмөрийн харилцаа нь Хөдөлмөрийн тухай болон Төрийн албаны тухай хууль тогтоомжоор зохицуулагддаг иргэн

    Эх сурвалж: Хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал

    Орчуулах

  • Байнгын ажлын байр

    Ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг;

    Эх сурвалж: Хөдөлмөрийн тухай МУ-ын хууль, 2003

    Орчуулах

  • Бүрэн тэтгэвэр

    Нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол өндөр насны бүрэн тэтгэвэр авах эрх үүснэ.

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай МУ-ын хууль, 1994

    Орчуулах

  • Бүрэн хуримтлал/санхүүжилт

    Тэтгэврийн даатгалын санд даатгуулагчийн төлсөн шимтгэлийн хуримтлал нь зөвхөн өөрийгөө санхүүжүүлдэг байхыг бүрэн хуримтлалын тогтолцоо гэнэ. Одоогийн даатгуулагчдад ирээдүйд олгох тэтгэврийн өнөөгийн өртгийг 100% нөхөх тэтгэврийн хуримтлал юм.

    Эх сурвалж:

    Орчуулах

  • Бүх нийтийн тэтгэвэр

    Тодорхой наснаас дээш насны бүх иргэдэд ижил хэмжээгээр олгож байгаа тэтгэврийг ойлгоно.

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиуд болон бусад баримт бичиг

    Орчуулах

  • Даатгагч

    Даатгагч гэж ажил олгогч болон даатгуулагчийн төлсөн шимтгэл, хуульд заасан бусад эх үүсвэрээр нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг бүрдүүлж, даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардал олгох үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийг хэлнэ.

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын тухай МУ-ын хууль, 1994

    Орчуулах

  • Даатгалын хугацаа

    Даатгалд хамрагдсан нийт хугацааг;

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын тухай МУ-ын хууль, 1994

    Орчуулах

  • Даатгалын шимтгэл төлөхөө зогсоох

    Тэтгэвэр тогтоолгох болон ямар нэг нөхөн олговор авах боломжгүйгээр ажил мэргэжлийн тэтгэврийн тогтолцооноос хугацаанаас өмнө гарч буй иргэд.

    Эх сурвалж: Тэтгэврийн шинэчлэлийн баримт бичиг

    Орчуулах

  • Даатгуулах хэлбэр

    Нийгмийн даатгал нь албан журмаар даатгуулах, сайн дураар даатгуулах гэсэн хоёр хэлбэртэй.

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын тухай МУ-ын хууль, 1994

    Орчуулах

  • Даван туулах стратегиуд

    Даван туулах стратеги гэдэг нь эрсдэлт үйл явдал нэгэнт тохиолдсоны дараа эрсдэлийн үр дагаврыг бууруулахад чиглэсэн эрсдэлийн менежментийн стратегийн бүрэлдэхүүн хэсэг юм. Хувь хүний орлогыг бууруулж байгаа эрсдэлийг даван туулах гол хэлбэрүүд нь хуримтлалаа ашиглах, хөрөнгөө зарах, зээлэх эсхүл хэрэгцээгээ хангахын тулд төрийн болон хувь хүмүүсийн бэлэн мөнгөний тэтгэмжид найдах байдалд хүргэдэг.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Давхар даатгал

    Даатгагч нь даатгуулагчийн өмнө хүлээсэн үүргээ дотоодын болон гадаадын томоохон даатгалын компаниудад бүрэн эсхүл хэсэгчилэн байршуулах үйл ажиллагааг;

    Эх сурвалж: Даатгалын тухай МУ-ын хууль, 2004

    Орчуулах

  • Дундаж наслалт

    Шинээр төрсөн хүүхдийн төрөх үеийн эрүүл мэнд, амьдрах нөхцөл амьдралынх нь туршид хэвээр хадгалагдана гэсэн таамаглалд үндэслэн тооцсон түүний цаашид үргэлжлэн амьдрах дундаж хугацааг (жил) дундаж наслалт гэнэ.

    Эх сурвалж: Статистикийн нэр томъёоны тайлбар толь, 2008, ҮСХ

    Орчуулах

  • Ердийн өвчин

    Хүний бие махбодийн эрхтэн тогтолцооны бүтэц болон хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байгаа халдварт болон халдварт бус өвчин, гэмтэл ослоос үүссэн эмгэгийг хэлнэ

    Эх сурвалж: Эрүүл мэндийн салбарын баримт бичиг

    Орчуулах

  • Жишиг үнэ

    Төрийн захиргааны төв байгууллагаас баталсан үйлвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагчид олгох засал эмчилгээ(протез, ортопед)-ний үнийн жагсаалтыг жишиг үнэ гэнэ.

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай МУ-ын хууль, 1994

    Орчуулах

  • Жишиг цалин

    Даатгуулагчийн 1995 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь архивын баримтаар нотлогдох боломжгүй тохиолдолд тэтгэвэр тогтоолгох даатгуулагч, иргэний сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг тодорхойлоход хэрэглэхээр баталсан ажил, мэргэжлийн жишиг цалинг;

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиуд болон бусад баримт бичиг

    Орчуулах

  • Зан төлөвийн эрсдэл

    Даатгуулсан иргэд даатгуулаагүй байх үетэй нь харьцуулбал өөрсдийн орлогын баталгааг хамгаалах талаар төдийлөн хичээдэггүй. Тухайлбал, хүмүүс өндөр насны эрсдэлд зориулж өөртөө хангалттай хэмжээний мөнгө төгрөг хадгалахгүй төрд найдах хандлага байж болно.

    Эх сурвалж: Тэтгэврийн шинэчлэлийн баримт бичиг

    Орчуулах

  • Индексжүүлэлт

    Тодорхой итгэлцүүр ашиглаж, тухайлбал үнэ, зарим тохиолдолд дундаж цалин хөлсний өөрчлөлттэй уялдуулан тэтгэврийн хувь хэмжээг нэмэгдүүлэх.

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиуд болон бусад баримт бичиг

    Орчуулах

  • Ирээдүйн тэтгэврийн нөөц сан

    Хүн амын насжилт, эдийн засаг, санхүүгийн урьдчилан тааварлах боломжгүй эрсдэл тохиолдох үед тэтгэврийн сангийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, тэтгэврийн даатгалын нэрийн дансны тогтолцооноос хагас болон бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжихэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг үе шаттай бүрдүүлэх, иргэдийн орон сууцны ипотекийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой нөөц сан.

    Эх сурвалж: Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай МУ-ын хууль, 2016

    Орчуулах

  • Итгэлцүүр

    Итгэлцүүр гэж даатгуулагчийн тэтгэврийг бодоход баримтлах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг хэрэглээний үнийн болон улсын дундаж цалингийн өөрчлөлттэй уялдуулан тооцох илэрхийлэл

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиуд болон бусад баримт бичиг

    Орчуулах

  • Кастоди

    Бусад этгээдийн нэрийн өмнөөс үнэт цаас болон санхүүгийн хэрэгслийг нь хадгалах болон удирдах ажиллагаа.

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиуд болон бусад баримт бичиг

    Орчуулах

  • Кастодианы үйл ажиллагаа

    Үнэт цаас өмчлөгчийн өмчлөл дэх үнэт цаасыг хадгалах, үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх бусад эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой үйлчилгээ үзүүлэх ажиллагааг кастодианы үйл ажиллагаа гэнэ.

    Эх сурвалж: Үнэт цаасны зах зээлийн тухай МУ-ын хууль, 2013

    Орчуулах

  • Малчин

    Мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг хэлнэ.

    Эх сурвалж: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай МУ-ын хууль, 2011

    Орчуулах

  • Мэргэжлээс шалтгаалсан өвчин

    Хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэх явцад үүссэн үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалсан архаг, хүнд өвчнийг "мэргэжлээс шалтгаалах өвчин" гэнэ.

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай МУ-ын хууль, 1994

    Орчуулах

  • Насжсан хүн ам

    Хүн амд дунд болон ахимаг насны хүн амын харьцаа харьцангуй өндөр, насны голч өндөр буюу өсөлт бага байх хүн амыг хэлнэ.

    Эх сурвалж: Статистикийн нэр томъёоны тайлбар толь, 2008, ҮСХ

    Орчуулах

  • Нийгмийн даатгал

    Иргэн болон төр, аж ахуйн нэгж байгууллагаас хуульд заасны дагуу нийгмийн даатгалын санд шимтгэл төлж даатгуулах, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болох, жирэмсэн болон амаржсаны чөлөө эдлэх тохиолдолд өөрт нь, хэрэв даатгуулагч нас барсан бол түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүнд хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардал олгох нийгмийн хамгааллын арга хэмжээг;

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын тухай МУ-ын хууль, 1994

    Орчуулах

  • Нийгмийн даатгалд даатгуулагч

    Хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын санд нийгмийн даатгалын шимтгэл төлж даатгуулсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий Монгол Улсын иргэн, гадаадын иргэн эсхүл харъяалалгүй хүнийг;

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын тухай МУ-ын хууль, 1994

    Орчуулах

  • Нийгмийн даатгалын байгууллага

    Ажил олгогч, даатгуулагчийн төлсөн шимтгэл болон хуульд заасан бусад эх үүсвэрээр нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг бүрдүүлж, даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох үйл ажиллагааг эрхэлж байгаа хуулийн этгээд.

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын тухай МУ-ын хууль, 1994

    Орчуулах

  • Нийгмийн даатгалын бүртгэлийн дугаар

    Даатгуулагч бүр нийгмийн даатгалын бүртгэлийн дугаартай байна. Уг дугаарыг нэг л удаа олгоно.

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын тухай МУ-ын хууль, шинэчилсэн найруулга

    Орчуулах

  • Нийгмийн даатгалын сан

    Даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардал олгох, нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны урсгал болон хөрөнгийн зардлыг санхүүжүүлэх, эрсдэлийн санг бүрдүүлэх зорилгоор даатгуулагч, ажил олгогчийн төлсөн шимтгэл болон бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг;

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын тухай МУ-ын хууль, 1994

    Орчуулах

  • Нийгмийн даатгалын сангийн нийт чөлөөт үлдэгдэл

    Нийгмийн даатгалын сангийн өмнөх жилийн эцсийн хуримтлагдсан чөлөөт үлдэгдэл болон тухайн жилийн үлдэгдлийн нийлбэрийг;

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын тухай МУ-ын хууль, 1994

    Орчуулах

  • Нийгмийн даатгалын сангийн нэгдсэн мэдээллийн систем

    Шимтгэл төлөгчид, тэтгэвэр авагчид, тэтгэмж, үйлчилгээнд хамрагдаж байгаа даатгуулагч, ажил олгогчдын талаарх мэдээллийг нэгдсэн ангилал, код, стандарт, аргачлал, баримтжуулалт ашиглан цуглуулж, мэдээллийг боловсруулан хадгалах мэдээллийн сангуудын нэгдсэн системийг;

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын тухай МУ-ын хууль, шинэчилсэн найруулга

    Орчуулах

  • Нийгмийн даатгалын сангийн төсөв

    Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу бүрдүүлж, зарцуулах, тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан төсвийг

    Эх сурвалж: Төсвийн тухай МУ-ын хууль, 2011

    Орчуулах

  • Нийгмийн даатгалын сангийн үлдэгдэл

    Тухайн төсвийн жилийн тайлангийн хугацаанд нийгмийн даатгалын сангийн зарлагаас давсан орлогыг;

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын тухай МУ-ын хууль, шинэчилсэн найруулга

    Орчуулах

  • Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл

    Нийгмийн даатгалын сангийн үлдэгдлээс эрсдэлийн сангийн хөрөнгийг хасаад үлдсэн мөнгөн хөрөнгийг;

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын тухай МУ-ын хууль, шинэчилсэн найруулга

    Орчуулах

  • Нийгмийн даатгалын төрөл

    Нийгмийн даатгал нь тэтгэврийн даатгал, тэтгэмжийн даатгал, эрүүл мэндийн даатгал, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал, ажилгүйдлийн даатгалаас бүрдэнэ. Нийгмийн даатгалын төрөл бүр нь мөнгөн хөрөнгийн бие даасан сантай байна.

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын тухай МУ-ын хууль, шинэчилсэн найруулга

    Орчуулах

  • Нийгмийн даатгалын шимтгэл

    Нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор иргэн болон төр, ажил олгогчоос нийгмийн даатгалын санд хуульд заасан хувь хэмжээгээр урьдчилан төлөх төлбөрийг;

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын тухай МУ-ын хууль, шинэчилсэн найруулга

    Орчуулах

  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч

    Хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэн, хуулийн этгээдийг;

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын тухай МУ-ын хууль, 1994

    Орчуулах

  • Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа

    Шимтгэл төлөгчөөс нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацааг жил, сар, өдрөөр илэрхийлснийг;

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын тухай МУ-ын хууль, шинэчилсэн найруулга

    Орчуулах

  • Нийгмийн маркетинг

    Арилжааны маркетингийн үзэл санааг ашиглан нийгмийн өөрчлөлт хийх хөтөлбөрийг төлөвлөх, хэрэгжүүлэх үйл ажиллагаа

    Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын хөгжлийн урт хугацааны стратеги, 2013-2022

    Орчуулах

  • Нэг удаа бөөнөөр олгох тэтгэвэр

    Ажил мэргэжлийн тэтгэврийн тогтолцооны даатгуулагч тэтгэвэрт гарах, тахир дутуу болох, нас барах тохиолдолд бэлнээр нэг удаа бөөн олгох тэтгэврийг;

    Эх сурвалж: Тэтгэврийн шинэчлэлийн баримт бичиг

    Орчуулах

  • Нэмэгдэл тэтгэвэр

    Төрийн тэтгэврийн тогтолцооноос гадна хэрэгжих сайн дурын тэтгэврийн тогтолцооны дагуу авах тэтгэврийг;

    Эх сурвалж: Монгол Улсад нэмэлт хувийн тэтгэврийн тогтолцоог бий болгох бодлогын болон бүтэц зохион байгуулалтын шинэчлэлийн хөтөлбөр, Үнэлгээний тайлан, Ричард П. Хинз, Зөвлөх, 2014

    Орчуулах

  • Нэмэлт хувийн тэтгэврийн тогтолцоо

    Нэмэлт хувийн тэтгэврийн тогтолцооны бодит хэрэгцээ: (1) Ядуурлыг бууруулах чадавхыг тогтворжуулахын тулд нийгмийн даатгалын тогтолцоонд өндөр орлоготой иргэдийг хамруулж шаардлагатай байгаа дахин хуваарилалтыг нэмэгдүүлэхэд зарцуулах; (2) илүү өндөр өртөгтэй буюу хүн капитал ихтэй салбарт илүү өрсөлдөх чадвартай хөдөлмөрийн зах зээлийг удирдахад туслах ба (3) төрийн тэтгэврийн тогтолцооноос тэтгэмж авах насанд хүртлээ үргэлжлүүлэн ажиллах шаардлагагүйгээр хуримтлал бий болгох сонирхолтой хортой эсвэл хүнд нөхцөлд ажиллагчдад эрт тэтгэвэрт гарах боломжийг олгох зэрэг эрэлт хэрэгцээг хангах ач холбогдолтой юм. Нэмэлт тэтгэврийг хүн бүр авах боломжтой.

    Эх сурвалж: Монгол Улсад нэмэлт хувийн тэтгэврийн тогтолцоог бий болгох бодлогын болон бүтэц зохион байгуулалтын шинэчлэлийн хөтөлбөр, Үнэлгээний тайлан, Ричард П. Хинз, Зөвлөх, 2014

    Орчуулах

  • Олон давхаргат тэтгэврийн тогтолцоо

    Олон хэсэг, давхаргатай тэтгэврийн систем нь илүү үр дүнтэй, үр ашигтай тэтгэврийн орлогыг бий болгодог гэж үздэг учраас тэтгэврийн дизайнд олон төрлийн элементүүдийг нэгтгэхийг зорьдог. Таван давхаргат тэтгэврийн тогтолцоо нь дараах давхаргуудаас бүрддэг: Шимтгэлд суурилаагүй 0 давхарга. Ядуурлыг бууруулах зорилтыг ил хэрэгжүүлэх санхүүгийн боломжтой үед бүх ахмад настныг бага зэргийн орлогын баталгаагаар хангадаг давхарга юм. Нэг дэх давхаргын заавал даатгал. Тэтгэвэрт гарахаас өмнөх үеийн орлогын тодорхой хувиар даатгуулагчид тэтгэвэр олгох зорилгоор цалин орлогын хэмжээнээс нь хамааруулан тодорхой хэмжээний шимтгэл авдаг. Хоёрдох давхаргын заавал даатгал. Энэ нь ихэвчлэн даатгуулагчийн хуримтлалын бодит данс юм. (жишээ нь, шимтгэлд үндэслэх бүрэн хуримтлалын систем- defined contribution plan). Сайн дурын гуравдах давхарга. Янз бүрийн хэлбэртэй байж болдог. (өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, нас барах эрсдэлээ даатгуулсан хувь хүний хуримтлал, ажил олгогчийн дэмжлэгтэй цалинд үндэслэх эсхүл шимтгэлд үндэслэх хувийн тэтгэврийн даатгал). Санхүүгийн бус дөрөвдөх давхарга. Албан бус дэмжлэг туслалцаа (гэр бүлийн дэмжлэг г.м) нийгмийн бусад албан хөтөлбөрүүд (эрүүл мэндийн үйлчилгээ, орон сууцны хөтөлбөр), хувь хүний санхүүгийн болон санхүүгийн бус хөрөнгүүд (байшин орон сууцыг эзэмших эрх болон моргейжийн буцаалт) хамаардаг.

    Эх сурвалж: Тэтгэврийн тогтолцооны үндсэн үзэл баримтлалууд

    Орчуулах

  • Орлогын шалгуурт үндэслэсэн тэтгэвэр

    Зөвхөн тодорхой түвшнээс доогуур орлоготой иргэдэд олгох тэтгэврийг;

    Эх сурвалж: Тэтгэврийн нэр томъёоны тайлбар толь, Дэлхийн банк

    Орчуулах

  • Орлуулалтын хувь

    Тэтгэвэрт гарснаар авах тэтгэврийн хэмжээг өмнө ажиллаж байсан үеийн орлоготой нь харьцуулсан энгийн харьцааг;

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиуд болон бусад баримт бичиг

    Орчуулах

  • Өндөр насны тэтгэврийн доод хэмжээ

    Өндөр насны бүрэн тэтгэврийн доод хэмжээ нь Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувиас, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ нь мөн хөлсний 50 хувиас тус тус багагүй байхаар тогтоосон дүнг;

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай МУ-ын хууль, 1994

    Орчуулах

  • Өндөр насны тэтгэвэр авах эрх

    Нийгмийн даатгалын шимтгэлийг 20 жил төлж 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхийг;

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай МУ-ын хууль, 1994

    Орчуулах

  • Өндөр насны тэтгэврийн харьцаа

    Даатгуулагчийн өндөр насны тэтгэврийг тэтгэвэрт гарахаас өмнө авч байсан цалинд харьцуулсан харьцаа юм. Энэ харьцаа нь өндөр насны тэтгэвэр нь ажиллаж байх үеийн орлогыг хэр хэмжээнд нөхөж байгааг хэмждэг чухал үзүүлэлт юм.

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиуд болон бусад баримт бичиг

    Орчуулах

  • Өндөр насны тэтгэвэр

    Хуулиар тогтоосон тэтгэвэр тогтоох насанд хүрч, хуульд заасан хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчид насан туршид нь тэтгэврийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг;

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын тухай МУ-ын хууль, 1994

    Орчуулах

  • Өндөр насны тэтгэврийн хэмжээ

    Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хамгийн өндөр цалинтай дараалсан 5 жилийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах  орлогын 45 хувиар тогтоохыг;

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай МУ-ын хууль, 1994

    Орчуулах

  • Сайн дурын даатгалын гэрээ

    Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулж байгаа даатгуулагч нь харъяалах нутаг дэвсгэрийн даатгагчтай нийгмийн даатгалд даатгуулсан тухай хийх гэрээг;

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиуд болон бусад баримт бичиг

    Орчуулах

  • Сайн дурын нэмэлт даатгалд төлөх шимтгэл

    Ажиллагч ердийн төлөх ёстой шимтгэлийн хувь хэмжээнээс гадна, илүү хэмжээгээр ажил мэргэжлийн тэтгэврийн тогтолцоонд төлөх шимтгэл.

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиуд болон бусад баримт бичиг

    Орчуулах

  • Санхүүжилт хийх

    Ирээдүйн тэтгэврийн өрийг урьдчилан санхүүжүүлж хуримтлалыг бий болгох.

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиуд болон бусад баримт бичиг

    Орчуулах

  • Санхүүжилтийн цоорхой /завсар/алдагдал

    Ирээдүйд тооцсон тухайн үеийн тэнцлийн өнөөгийн үнэ цэнэ.

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиуд болон бусад баримт бичиг

    Орчуулах

  • Сөрөг сонголт

    Даатгагч нь өндөр болон бага эрсдэлтэй иргэдийг хооронд нь сайтар ялгаж чадахгүйгээс үүдэн гардаг бэрхшээл. Даатгалын үнэ өртөг нь дундаж түвшний эрсдэлийн түвшинг илтгэх учраас бага эрсдэлтэй иргэд тухайн даатгалаас гарахад хүрч, улмаар даатгалын зах зээл задрах хүртэл даатгалын үнэ өртөг өндөр хэвээр байна.

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиуд болон бусад баримт бичиг

    Орчуулах

  • Суурь тэтгэвэр

    Өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн ахмад настан бүрд хүн амын амьжиргааны доод түвшинтэй уялдуулан Засгийн газраас тогтоосон суурь тэтгэвэр олгоно. Суурь тэтгэврийн зардлыг тэтгэврийн даатгалын сан болон улсын төсвөөс хариуцан санхүүжүүлнэ.

    Эх сурвалж: Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого, 2015-2030

    Орчуулах

  • Төлбөр, зардал

    Төлбөр, зардал гэж даатгуулагч хиймэл эрхтэн хийлгэх, сэргээн засах үйлчилгээнд хамрагдах, рашаан сувилалд сувилуулах, ажил олгогч болон даатгуулагч, олон нийтэд чиглэсэн сургалт, сурталчилгаанд нийгмийн даатгалын сангаас зарцуулах хөрөнгийг;

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын тухай МУ-ын хууль, 1994

    Орчуулах

  • Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

    Нас барсан тэжээгчийн асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүнд тэтгэврийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг;

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын тухай МУ-ын хууль, 1994

    Орчуулах

  • Тэтгэврийг тохиолдлын чанартай нэмэгдүүлэх

    Тэтгэврийн тогтолцооны хууль дүрэмд тусгаснаас өөрөөр тэтгэврийн хувь хэмжээг нэмэгдүүлэх.

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиуд болон бусад баримт бичиг

    Орчуулах

  • Тэтгэврийн баталгаажсан доод хэмжээ

    Засгийн газраас хамгийн бага тэтгэврийг хөдөлмөрийн хөлсний доод түвшинд байхаар баталгаажуулах бөгөөд түүнийг санхүүжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг төсвөөс “нэмж” олгож болно.

    Эх сурвалж: Тэтгэврийн тогтолцооны үндсэн үзэл баримтлалууд

    Орчуулах

  • Тэтгэврийн даатгалын нэрийн данс

    Тэтгэврийн даатгалд даатгуулсан даатгуулагч бүрийн тэтгэврийн даатгалын шимтгэл, олгосон тэтгэвэр зэргийг бүртгэх зориулалттай дансыг;

    Эх сурвалж: Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай МУ-ын хууль, 1999

    Орчуулах

  • Тэтгэврийн даатгалын сан

    Тэтгэврийн даатгалын сангаас өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэврийг олгоно.

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай МУ-ын хууль, 1994

    Орчуулах

  • Тэтгэврийн даатгалын санг Улсын төсвөөс дэмжих

    Тэтгэврийн даатгалын сангаас олгосон тэтгэмж, ажил олгогч болон хөдөлмөр эрхлэгчдээс цуглуулсан шимтгэл хоёр нь тэтгэмж олгоход хүрэлцэхгүй нөхцөлд Улсын төсвөөс Тэтгэврийн даатгалын санд дэмжих шилжүүлэг хийдэг. Тэтгэврийн зардлыг дэмжих Улсын төсвийн шилжүүлгийн гол хүчин зүйл нь тэтгэврийн доод хэмжээний баталгаа, түүнийг урт хугацаанд өсгөх өсөлт юм.

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиуд болон бусад баримт бичиг

    Орчуулах

  • Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тогтолцоо

    Тэтгэврийн хэмжээг тэтгэвэр тогтоолгогчийн нэр дээрх хувийн дансан дах үлдэгдэлд жишин тогтоохыг тэтгэврийн даатгалын нэрийн дансны тогтолцоо гэнэ.

    Эх сурвалж: Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай МУ-ын хууль, 1999

    Орчуулах

  • Тэтгэврийн далд өр (цэвэр)

    Тэтгэврийн нийт зардлыг хангахын тулд тэтгэврийн нөөц хөрөнгөнөөс гадна төрөөс нэмж шаардагдах хөрөнгийн өртөг.

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиуд болон бусад баримт бичиг

    Орчуулах

  • Тэтгэврийн зарцуулалт

    Шимтгэлд суурилсан өндөр насны тэтгэвэр, тахир дутуугийн болон тэжээгчээ алдсаны тэтгэвэр, шимтгэлд суурилаагүй ижил хэмжээтэй бүх нийтийн тэтгэвэр, орлогын шалгуур үндэслэн олгох тэтгэвэр гэх мэт ахмад настанд чиглэсэн тэтгэврийн бүх төрлийн хөтөлбөрийн зардал юм.

    Эх сурвалж: Тэтгэврийн нэр томъёоны тайлбар толь, Дэлхийн банк

    Орчуулах

  • Тэтгэврийн зөрүү

    Ойролцоо насанд тэтгэвэр тогтоолгосон ойролцоо насны тэтгэвэр авагчдын тэтгэврийн хуримтлагдсан эрхийн хувь хэмжээний ялгаа.

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиуд болон бусад баримт бичиг

    Орчуулах

  • Тэтгэврийн нас

    Нийгмийн даатгалаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэж буй ердийн нас.

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиуд болон бусад баримт бичиг

    Орчуулах

  • Тэтгэврийн санхүүжилтийн бүрэн хуримтлалын хэлбэр

    Тэтгэврийн зардлыг урьдчилж хуримтлуулах арга бөгөөд даатгуулагчийн төлсөн шимтгэл, түүний хөрөнгө оруулалтын ашгаас бүрдэнэ.

    Эх сурвалж: Монгол Улсын тэтгэврийн даатгалын сан, шинэчлэлийн хувилбарууд, Насир А.Уайнд, АНУ-ын Даатгалын ажилтнуудын нийгэмлэгийн гишүүн Даатгалын зөвлөх мэргэжилтэн, 2014

    Орчуулах

  • Тэтгэврийн санхүүжилтийн хагас хуримтлалын хэлбэр

    Хуваарилалтын болон хуримтлалын тогтолцооны хосолсон санхүүжилтийн арга юм. Тэтгэврийн зардлын зарим хэсэг нь шимтгэлээр хуримтлагдаж, зарим хэсгийг Улсын төсвөөс санхүүжүүлдэг хэлбэр болно.

    Эх сурвалж: Монгол Улсын тэтгэврийн даатгалын сан, шинэчлэлийн хувилбарууд, Насир А.Уайнд, АНУ-ын Даатгалын ажилтнуудын нийгэмлэгийн гишүүн Даатгалын зөвлөх мэргэжилтэн, 2014

    Орчуулах

  • Тэтгэврийн санхүүжилтийн хуваарилалтын хэлбэр

    Тухайн цаг үеийн тэтгэврийн зардлыг тэр үед ажиллагчдын цалингаас татах татвар, шимтгэлийн орлогын эх үүсвэрээс санхүүжүүлж байгаа арга юм.

    Эх сурвалж: Монгол Улсын тэтгэврийн даатгалын сан, шинэчлэлийн хувилбарууд, Насир А.Уайнд, АНУ-ын Даатгалын ажилтнуудын нийгэмлэгийн гишүүн Даатгалын зөвлөх мэргэжилтэн, 2014

    Орчуулах

  • Тэтгэврийн тогтолцоо төлөвших (идэрших) үе

    Тэтгэврийн тогтолцооны үр шимийг хүртэгч тэтгэвэр авагчдын тоо нь шимтгэл төлөгч залуу ажиллагчдын тоотой харьцуулахад харьцангуй бага байсан тогтолцооны “төлөвшөөгүй” үеэс дээрх тооны харьцаа тэнцэж ирэх буюу тогтолцооны “төлөвшлийн” үед шилжих үйл явцыг хэлнэ.

    Эх сурвалж: Тэтгэврийн нэр томъёоны тайлбар толь, Дэлхийн банк

    Орчуулах

  • Тэтгэврийн тогтолцооны ачааллын түвшин

    Тухайн цаг хугацаанд тэтгэвэр авагчдын тоог мөн тэр үеийн шимтгэл төлөгчдийн тоонд харьцуулсан хувь хэмжээг тэтгэврийн тогтолцооны ачааллын түвшин гэнэ. Тэтгэврийн тогтолцооны ачааллын түвшин нь хүн ам зүйн болон насжсан хүн амын ачааллын түвшингээс ялгаатай ойлголт болно.

    Эх сурвалж: Тэтгэврийн нэр томъёоны тайлбар толь, Дэлхийн банк

    Орчуулах

  • Тэтгэврийн тогтолцооны гол үзүүлэлт

    Шимтгэл төлөх хувь, тэтгэвэр тогтоох хувь хэмжээ, тэтгэвэр тогтоолгох насыг тэтгэврийн тогтолцооны гол үзүүлэлт гэж авч үздэг.

    Эх сурвалж: Тэтгэврийн шинэчлэлийн үндсэн ойлголтууд, ДБ, 2015

    Орчуулах

  • Тэтгэврийн төрлийг сонгох эрх

    Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан болзлын дагуу хоёр буюу түүнээс дээш төрлийн тэтгэврийн эрх нэгэн зэрэг үүсч байгаа даатгуулагч тэтгэврийн төрлийг сонгож, тэтгэвэр тогтоолгон авах эрх

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын тухай МУ-ын хууль, 1994

    Орчуулах

  • Тэтгэврийн хамрагдалтын түвшин (идэвхитэй)

    Төрийн менежменттэй албан журмын тэтгэврийн тогтолцоонд идэвхитэй шимтгэл төлж буй ажиллагчдын тоог нийт ажиллах хүчин эсхүл хөдөлмөрийн насны хүн амд буюу албан журмын тогтолцоонд шимтгэл төлбөл зохих тооцоолсон ажиллагчдын тоонд харьцуулна.

    Эх сурвалж: Тэтгэврийн нэр томъёоны тайлбар толь, Дэлхийн банк

    Орчуулах

  • Тэтгэврийн хамрагдалтын түвшин (идэвхигүй)

    Тэтгэвэр авагчдын тоог тэтгэврийн насанд хүрсэн хүн амын тоонд харьцуулна.

    Эх сурвалж: Тэтгэврийн нэр томъёоны тайлбар толь, Дэлхийн банк

    Орчуулах

  • Тэтгэврийн хуримтлуулсан эрх

    Тэтгэвэрт гарахаас өмнөх аливаа хугацаа хүртэл хуримтлуулсан буюу тодорхой хэмжээний эрх хангасан тэтгэврийн үнэ цэнэ бөгөөд өнөөгийн цалин хөлс эсвэл ирээдүйн цалин хөлсний өсөлтөд тулгуурлан тооцож болно

    Эх сурвалж: Тэтгэврийн шинэчлэлийн баримт бичиг

    Орчуулах

  • Тэтгэврийн хэмжээг өсгөх индекс

    Тэтгэврийг мөнгөний ханш бууралтын түвшинтэй шууд хамааралтай тогтоосон индексээр өсгөнө. Тэтгэврийн хэмжээг өсгөх индексийг Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Үндэсний статистикийн байгууллага тогтоохоор хуульчилсан байна.

    Эх сурвалж: Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай МУ-ын хууль, 1999

    Орчуулах

  • Тэтгэврийн шинэчлэлийн бодлого

    Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын зорилго нь хүн амын насны бүтцийн өөрчлөлт, дундаж наслалтын өсөлтөөс үүдэлтэйгээр зайлшгүй өсөн нэмэгдэх тэтгэврийн зардлыг төр, иргэн, ажил олгогч санхүүгийн чадавхаа үндэслэн хамтран хариуцаж, ахмад настны амьжиргаанд хүрэлцэхүйц зохистой хэмжээний тэтгэвэр олгох тогтолцоог бүрдүүлэх явдал юм.

    Эх сурвалж: Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого, 2015-2030

    Орчуулах

  • Тэтгэвэр

    Тэтгэвэр гэж даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь, хөдөлмөрийн чадвараа алдсан бол хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, эсхүл өндөр насны тэтгэвэр авах насанд хүртэл, нас барахад нь түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүнд нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн олговрыг;

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын тухай МУ-ын хууль, шинэчилсэн найруулга

    Орчуулах

  • Тэтгэвэр авагч

    Холбогдох хуульд заасан болзол, нөхцөлийг хангаж сар бүр нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа иргэнийг,

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын тухай МУ-ын хууль, шинэчилсэн найруулга

    Орчуулах

  • Тэтгэвэр тогтоох цалин хөлс түүнтэй адилтгах орлого

    Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно.

    Эх сурвалж: МУ-ын тэтгэврийн шинэчлэлийн бодлого, 2015-2030

    Орчуулах

  • Тэтгэвэрт гарах дундаж нас

    Хууль тогтоомжид заасан тэтгэврийн наснаас өмнө эсхүл хойно тэтгэвэр тогтоолгож байгаа системийн дундаж нас

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиуд болон бусад баримт бичиг

    Орчуулах

  • Тэтгэвэрт гарсаны дараах дундаж наслалт

    Насжилтийн хүснэгтийн 60 настай, 80 настай үеийн дундаж наслалтын тооцооноос тэтгэвэрт гарсаны дараах тэтгэвэр авах дундаж наслалтыг таамаглан тооцдог.

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиуд болон бусад баримт бичиг

    Орчуулах

  • Тэтгэмж

    Тэтгэмж гэж хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдах, жирэмсний, амаржсаны чөлөө эдлэх, ажилгүй болох тохиолдолд даатгуулагчид өөрт нь, даатгуулагч нас барах тохиолдолд гэр бүлд нь хуульд заасан болзол, нөхцөлийн дагуу нийгмийн даатгалын сангаас тодорхой хугацаанд буюу нэг удаа олгох мөнгөн олговрыг;

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын тухай МУ-ын хууль, 1994

    Орчуулах

  • Тэтгэмжийн даатгалын сан

    Тэтгэмжийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, оршуулгын тэтгэмжийг олгоно.

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай МУ-ын хууль, 1994

    Орчуулах

  • Удирдлагын мэдээллийн систем

    Тэтгүүлэгчдийг бүртгэх, төлбөр тооцоо хийх зэрэг олон нэгж байгууллагуудын үйл ажиллагааны төрөл бүрийн чиг үүрэгтэй мэдээллийн сангуудыг удирдах нэгдсэн мэдээллийн систем юм.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал

    Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ҮОМШӨ-ний даатгалын сангаас сургалт, сурталчилгаанд зориулан зарцуулж байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ.

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын тухай МУ-ын хууль, 1994

    Орчуулах

  • Урьдчилан сэргийлэх стратеги

    Эрсдэл бий болохоос өмнө уг эрсдэл гарах магадлалыг бууруулах зорилгоор хувь хүмүүс, өрхүүдийн хэрэгжүүлдэг эрсдлийн менежментийн багц стратеги.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Урьдчилан таамаглаагүй нөхцөл байдал

    Хувь хүн, өрхөд нөлөөлж буй өвчлөл, ажилгүй болох зэрэг цаг хугацаа, цар хүрээний хувьд урьдчилан таамаглах боломжгүй үйл явдал.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Үе доторх хуваарилалт

    Тодорхой насны бүлэгт хамаарах иргэдийн орлогыг харилцан шилжүүлж хуваарилах.

    Эх сурвалж: Тэтгэврийн шинэчлэлийн үндсэн ойлголтууд, ДБ, 2015

    Орчуулах

  • Үе хоорондын хуваарилалт

    Өөр өөр насны бүлгийн хооронд орлогыг шилжүүлж хуваарилах.

    Эх сурвалж: Тэтгэврийн шинэчлэлийн үндсэн ойлголтууд, ДБ, 2015

    Орчуулах

  • Үйлдвэрлэлийн осол

    Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг үйлдвэрлэлийн осол гэнэ.

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай МУ-ын хууль, 1994

    Орчуулах

  • Хийсвэр нэрийн данс

    Даатгуулагчийн тэтгэврийн даатгалд төлсөн шимтгэлийг дансанд бүртгэж түүнд хүү тооцно. Гэхдээ бүртгэсэн хөрөнгө, түүнд тооцсон хүү нь хийсвэр бөгөөд бодит зах зээлийн хөрөнгө оруулалтын хүү, өгөөж биш харин Засгийн газраас тогтоосон бодит бус хүү байдаг.

    Эх сурвалж: Тэтгэврийн шинэчлэлийн үндсэн ойлголтууд, ДБ, 2015

    Орчуулах

  • Хийсвэр нэрийн дансанд тооцох хүү

    Нэрийн дансны үлдэгдэлд тооцох хүүг сүүлийн 3 жилийн цалингийн дундажаар тооцох шийдвэрийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс жил бүр гаргадаг.

    Эх сурвалж: Тэтгэврийн шинэчлэлийн үндсэн ойлголтууд, ДБ, 2015

    Орчуулах

  • Хийсвэр нэрийн дансны хүү

    Шимтгэлд үндэслэсэн тэтгэврийн нэрийн дансны тогтолцоонд даатгуулагчийн дансанд жил тутам ногдуулах хүү. Хүүгийн хувь хэмжээ нь хуримтлалын бус хуваарилалтын тогтолцооны санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн байна.

    Эх сурвалж: Тэтгэврийн шинэчлэлийн үндсэн ойлголтууд, ДБ, 2015

    Орчуулах

  • Хойшлуулсан тэтгэвэр

    Ирээдүйд тодорхой хугацааны дараа авч эхлэхээр хойшлуулсан тэтгэвэр.

    Эх сурвалж: Тэтгэврийн шинэчлэлийн үндсэн ойлголтууд, ДБ, 2015

    Орчуулах

  • Хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан

    Хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлын хүрээнд хөдөлмөрийн гэрээний талуудын хооронд үүссэн саналын зөрүү болно.

    Эх сурвалж: Хөдөлмөрийн тухай МУ-ын хууль, 1999

    Орчуулах

  • Хөдөлмөрийн гэрээ

    Нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоо юм.

    Эх сурвалж: Хөдөлмөрийн тухай МУ-ын хууль, 1999

    Орчуулах

  • Хөдөлмөрийн нөхцөл

    Хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндэд дагнасан буюу хамссан байдлаар нөлөөлөх ажлын байрны болон үйлдвэрлэлийн орчны хүчин зүйлийг хэлнэ.

    Эх сурвалж: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай МУ-ын хууль, 2008

    Орчуулах

  • Хөдөлмөрийн хөлс

    Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтанд ажил олгогчоос олгож буй “хөдөлмөрийн хөлс” гэдэгт үндсэн цалин, ажлын үр дүнгээр олгосон нэмэгдэл хөлс, ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүргийг биелүүлсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан тохиолдолд үндсэн цалингаас нь тооцож олгосон нэмэгдэл хөлснөөс гадна мэргэжлийн зэргийн, хөдөлмөрийн нөхцөлийн болон бусад нэмэгдэл хамаарна.

    Эх сурвалж: Дээд шүүхийн тайлбар

    Орчуулах

  • Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ

    Тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтаны хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон цагийн үндсэн цалингийн нийтээр дагаж мөрдвөл зохих хамгийн доод хязгаарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэнэ.

    Эх сурвалж: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай МУ-ын хууль, 2010

    Орчуулах

  • Хөдөлмөрийн хөлстэй адилтгах орлого

    Цалин хөлснөөс гадна Нийгмийн даатгалын тухай хуульд тодорхойлсноор ажил олгогчоос олгож байгаа байнгын шинжтэй орлогыг ойлгоно.

    Эх сурвалж: Дээд шүүхийн тайлбар

    Орчуулах

  • Хөдөлмөрийн чадвар алдалт

    Бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн согогийн улмаас хүний бие, махбодийн эрхтэн тогтолцооны бүтцийн болон хэвийн үйл ажиллагаа нь алдагдаж, хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хагас /хэсэгчлэн/ алдахыг хэлнэ.

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын тухай МУ-ын хууль, 1994

    Орчуулах

  • Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр

    Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр гэж хуульд заасан болзол, нөхцөл хангасан хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагчид тэтгэврийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх, эсвэл өндөр насны тэтгэвэр авах насанд хүртэл сар бүр олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын тухай МУ-ын хууль, 1994

    Орчуулах

  • Хөдөлмөрийн чадвар бүрэн алдсан

    Хөдөлмөрийн чадвар бүрэн алдсан гэж хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдсаныг;

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын тухай МУ-ын хууль, 1994

    Орчуулах

  • Хөдөлмөрийн чадвар түр алдалт

    Ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас 182 хүртэлх хоногийн хугацаанд эмнэлгийн хуудсаар зохицуулагдаж хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээгдэж хэвийн үйл ажиллагаатай болохыг хэлнэ.

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын тухай МУ-ын хууль, 1994

    Орчуулах

  • Хөдөлмөрийн чадвар түр алдалтын тэтгэмж

    Ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвар түр алдахад даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын тухай МУ-ын хууль, 1994

    Орчуулах

  • Хөдөлмөрийн чадвар хэсэгчилэн алдсан

    Хөдөлмөрийн чадвар хэсэгчилэн алдсан гэж хөдөлмөрийн чадвараа 50-иас 70 хүртэл хувиар алдсаныг;

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын тухай МУ-ын хууль, 1994

    Орчуулах

  • Хувиараа хөдөлмөр эрхлэгч

    Дангаараа болон бусадтай хамтран аж ахуй эрхэлж, татварын албанд бүртгүүлэн бизнесийнхээ үйл ажиллагаанд нөлөөлөх шийдвэрээ хараат бусаар бие даан гаргадаг иргэнийг хэлнэ.

    Эх сурвалж: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай МУ-ын хууль, 2011

    Орчуулах

  • Хувийн тэтгэврийн нэмэлт даатгал

    Тэтгэврийн даатгалын шимтгэл төлөх орлогын дээд хязгаараас давсан өндөр орлоготой даатгуулагч хувийн тэтгэврийн нэмэлт даатгалд сайн дурын үндсэн дээр даатгуулах нөхцөл

    Эх сурвалж: Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого, 2015-2030

    Орчуулах

  • Хувь тэнцүүлсэн тэтгэвэр

    Албан журмын болон сайн дурын даатгалд 10-аас 19 жилийн хугацаанд шимтгэл төлсөн бол хувь тэнцүүлсэн тэтгэвэр авна.

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай МУ-ын хууль, 1994

    Орчуулах

  • Хуримтлалын сан

    Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө болон тэтгэврийн даатгалын  шимтгэлийн нэрийн дансны орлогыг нэмэгдүүлэх зорилгоор нөөцөлсөн мөнгөн хөрөнгө

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын тухай МУ-ын хууль, 1994

    Орчуулах

  • Хурц хордлого

    Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа богино хугацаанд цацраг идэвхт буюу химийн бодисын нөлөөгөөр хордохыг хурц хордлого гэнэ. Хурц хордлогыг үйлдвэрлэлийн осолтой адилтган үзнэ.

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай МУ-ын хууль, 1994

    Орчуулах

  • Цалин хөлс

    Төрийн албан хаагчийн хувьд төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс олгож буй цалин хөлсийг ойлгоно.

    Эх сурвалж: Дээд шүүхийн тайлбар

    Орчуулах

  • Цалингийн итгэлцүүр

    Урьдчилан тогтоосон хүчин зүйл, тухайлбал үнэ ба цалингийн өөрчлөлтөд тохируулж дундаж цалингийн өсөлт, эдийн засгийн өсөлт, эсхүл аль алиныг нь үндэслэн тогтоосон итгэлцүүрээр цалин орлогын үнэ цэнийг дахин бодох аргачлал. Хуваарилалтын зарчимтай тогтолцоонд тэтгэврийн хувь хэмжээ нь ихэвчлэн дундаж цалингийн тодорхой хувиар тогтоогддог.

    Эх сурвалж: Тэтгэврийн нэр томъёоны тайлбар толь, Дэлхийн банк

    Орчуулах

  • Цалинд үндэслэсэн баталгаат тэтгэвэр (DB)

    Цалинд үндэслэсэн баталгаат тэтгэвэр гэж тэтгэврийн хэмжээг нь тэтгэвэр тогтоолгогчийн шимтгэл төлсөн жил, орлогын түвшингээс хамааран тогтоохыг хэлнэ.

    Эх сурвалж: Насир А.Уайнд, 2014

    Орчуулах

  • Шилжилтийн үеийн өртөг зардал

    Тэтгэврийн тогтолцооны нэг хэлбэрээс нөгөөд шилжих үеийн өртөг зардал. Ихэнхдээ хуваарилалтын зарчмаас бүрэн хуримтлалын зарчим руу шилжих үеийн өртөг зардлыг ингэж нэрлэдэг.

    Эх сурвалж: Тэтгэврийн нэр томъёоны тайлбар толь, Дэлхийн банк

    Орчуулах

  • Шимтгэл ногдуулах орлогын доод, дээд хязгаар

    Шимтгэл ногдуулах орлогын доод хязгаар нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, дээд хязгаар нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү.

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын тухай МУ-ын хууль, 1994,

    Орчуулах

  • Шимтгэл төлсөн хугацаа

    Шимтгэл төлсөн нийт хугацааг тодорхойлохдоо тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацааны дээр шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор хуульд заасан бусад хугацааг нэмж тооцно.

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай МУ-ын хууль, 1994

    Орчуулах

  • Шимтгэлд суурилаагүй тэтгэвэр (халамжийн тэтгэвэр)

    Шимтгэлээс биш, харин татварын эх үүсвэрээс санхүүждэг өмнө нь хөдөлмөрийн зах зээлд оролцож байсан эсэхийг үл харгалзан олгодог тэтгэвэр.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Шимтгэлд суурилсан тэтгэврийн бодит хуримтлалын тогтолцоо(DC)

    Даатгуулагчийн төлсөн шимтгэлийн орлого болон хөрөнгө оруулалтын өгөөжийг идэвхитэй менежмент хийх санд төвлөрүүлэн хуримтлалын (захиргааны болон бусад бүх зардлыг хасч тооцсоны дараах) өгөөжийг даатгуулагчийн хувийн нэрийн дансанд шилжүүлдэг тогтолцоо юм.

    Эх сурвалж: Тэтгэврийн шинэчлэлийн үндсэн ойлголтууд, ДБ, 2015

    Орчуулах

  • Шимтгэлд үндэслэн тогтоогдох тэтгэврийн хийсвэр хуримтлалын арга

    Шимтгэлд үндэслэн тогтоогдох бүрэн хуримтлалын тэтгэврийн тогтолцоог бүтцийн хувьд хуулбарласан боловч шимтгэлийг нь хөрөнгө оруулалтанд хийдэггүй цалинд жишсэн баталгаат (DB) тэтгэврийн тогтолцоо юм (тэтгэврийн нөөц сантай байж болно).

    Эх сурвалж: Тэтгэврийн нэр томъёоны тайлбар толь, Дэлхийн банк

    Орчуулах

  • Шимтгэлд үндэслэн тогтоогдох тэтгэвэр (DC)

    Тогтмол хугацаанд шимтгэл төлж, төлсөн нийт шимтгэл болон түүний хөрөнгө оруулалтын өгөөжид үндэслэн тэтгэврийн хувь хэмжээг тогтоодог тэтгэврийн төлөвлөлтийн хэлбэр.

    Эх сурвалж: Тэтгэврийн шинэчлэлийн үндсэн ойлголтууд, ДБ, 2015

    Орчуулах

  • Эв санааны нэгдлийн зарчим

    Ажил олгогч болон даатгуулагчдын төлсөн шимтгэлийн орлогоос тэтгэвэр авагчдын хөрөнгийг санхүүжүүлж байгаа хуваарилалтын тогтолцооны аргыг;

    Эх сурвалж: Насир А.Уайнд, 2014

    Орчуулах

  • Эдийн засгийн байнгын идэвхитэй хүн ам

    Урт хугацаагаар буюу сүүлийн арван хоёр сарын хугацаанд үндсэн үйл ажиллагааны шинж байдлаараа ажиллаж байсан болон ажилгүй байсан хөдөлмөрийн насны хүн амыг хамруулна.

    Эх сурвалж: ҮСХ, НХХ-ийн сайдын 2009 оны 6 сарын 19, 16-ны өдрийн 01/68/94 тоот тушаалын хавсралт

    Орчуулах

  • Эрсдэлийг бууруулах стратеги

    Эрсдлийг бий болохоос өмнө эрсдэлтэй байдал тохиолдоход түүний үр нөлөөг багасгах зорилгоор хувь хүмүүс, өрхүүдийн хэрэгжүүлж буй эрсдлийн менежментийн стратегиуд. Тухайлбал, ган, усны үерийн тохиолдолд тэдний хохирлын зардлыг нөхөх албан бус ба албан ёсны даатгалын механизмд өрхүүд хамрагдаж болох юм.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Эрсдэлийн менежментийн стратеги

    Хувь хүмүүс, өрхүүд болон нийгмийн аж байдалд түр эсхүл байнга нөлөөлөхүйц эрсдэлтэй тэмцэхээр нэвтрүүлсэн стратеги юм. Ирээдүйг харсан стратегиуд нь эрсдэл тохиолдохоос зайлсхийх урьдчилан сэргийлэх стратегиуд байдаг бөгөөд ийм боломжгүй тохиолдолд үр дагаврыг бууруулах стратегиуд байдаг. Эрсдлийн дараах стратегиуд нь нэгэнтээ тохиолдсон эрсдлийг даван туулахад чиглэдэг.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Эрсдэлийн сан

    Эрсдэлийн сан гэж санхүү, эдийн засгийн хүндрэл, давагдашгүй хүчин зүйлийн улмаас нийгмийн даатгалын сангийн зарлагын урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд болзошгүй зардлыг санхүүжүүлэх зорилгоор нийгмийн даатгалын сангийн үлдэгдлээс тооцон нөөцөлж, байршуулсан мөнгөн хөрөнгийг;

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын тухай МУ-ын хууль, шинэчилсэн найруулга

    Орчуулах

  • Эрт тэтгэвэр

    Эрсдэл ихтэй, аюултай орчинд ажиллаж буй иргэд төрийн тэтгэврийн тогтолцоонд тогтоосон тэтгэврийн насанд хүрэхээс өмнө тэтгэвэрт гарахыг хүсвэл сайн дурын үндсэн дээр нэмэлт тэтгэврийн тогтолцоонд хамрагдаж болно. Нэмэлт тэтгэврийн тогтолцоо нь хувь хүмүүс тэтгэврийн насанд хүрээгүй байхдаа эрт (45 эсвэл 50 нас хүрсэн бол) тэтгэвэрт гарах боломжийг олгох ба ийм ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүст тухайн хүний хүсэлтийг харгалзан эрт тэтгэвэрт гарах боломжийг олгосноор төрийн тогтолцоонд тусгай тэтгэмж хүртэх гэсэн ангиллаас тэтгэвэр тэтгэмжийг дахин хуваарилаж авахаас зайлсхийх давуу талтай.

    Эх сурвалж: Монгол Улсад нэмэлт хувийн тэтгэврийн тогтолцоог бий болгох бодлогын болон бүтэц зохион байгуулалтын шинэчлэлийн хөтөлбөр, Үнэлгээний тайлан, Ричард П. Хинз, Зөвлөх, 2014

    Орчуулах

  • Эрүүл мэндийн албан журмын даатгал

    Эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ хуваалцах зорилгоор Монгол Улсын иргэн бүр заавал даатгуулах нийгмийн даатгалын төрөл

    Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын тухай МУ-ын хууль, 2015

    Орчуулах

  • Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл

    Эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, эмнэлгийн тусламж, үйлчилгээний технологи, чанарт хөндлөнгийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргах үйл ажиллагаа

    Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын тухай МУ-ын хууль, 2015

    Орчуулах

  • Эрүүл мэндийн даатгал

    Төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан журмын дагуу эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, эрүүл мэндийн даатгалын санг урьдчилан бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа

    Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын тухай МУ-ын хууль, 2015

    Орчуулах

  • Эрүүл мэндийн даатгалд даатгуулагч

    Эрүүл мэндийн даатгалын санд шимтгэл тогтмол урьдчилан төлж, эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ уг даатгалын сангаас хуваалцах эрх бүхий иргэн;

    Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын тухай МУ-ын хууль, 2015

    Орчуулах

  • Эрүүл мэндийн даатгалын байгууллага

    Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг бүрдүүлж, даатгуулагчийн өмнөөс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээд

    Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын тухай МУ-ын хууль, 2015

    Орчуулах

  • Эрүүл мэндийн даатгалын гэрээ

    Эрүүл мэндийн даатгалын байгууллага болон магадлан итгэмжлэгдсэн, сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын хооронд байгуулсан гэрээ;

    Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын тухай МУ-ын хууль, 2015

    Орчуулах

  • Эрүүл мэндийн даатгалын сан

    Даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгө

    Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын тухай МУ-ын хууль, 2015

    Орчуулах

  • Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах өрх, сумын эрүүл мэндийн төвийн үзүүлж байгаа тусламж, үйлчилгээ

    Өрх, сумын эрүүл мэндийн төвөөс даатгуулагчид үзүүлэх зарим сэргээн засах үйлчилгээ, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ, өдрийн эмчилгээ, оношилгоо, шинжилгээ

    Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын тухай МУ-ын хууль, 2015

    Орчуулах

  • Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах сэргээн засах (сувиллын) үйлчилгээ

    Өвчин эмгэг, бусад хүчин зүйлийн нөлөөгөөр бий болсон хүний биеийн бүтэц, үйл ажиллагааны алдагдлын улмаас үүссэн үр дагаврыг арилган амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн даатгуулагчид үзүүлэх урт хугацааны тусламж, үйлчилгээ

    Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын тухай МУ-ын хууль, 2015

    Орчуулах

  • Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо

    Даатгуулагчийн нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн товлосон хугацаанд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах үйлчилгээ

    Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын тухай МУ-ын хууль, 2015

    Орчуулах

  • Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах амбулаторийн үйлчилгээ

    Дотор, хүүхэд, эмэгтэйчүүд, мэс засал, шүд, мэдрэл, гэмтлийн өвчний үед даатгуулагчид амбулаториор үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ

    Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын тухай МУ-ын хууль, 2015

    Орчуулах

  • Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах бусад өвчний хөнгөвчлөх эмчилгээ

    Архаг, илаарших боломжгүй, хүнд өвчтэй, амьдралын төгсгөлийн шатанд орсон даатгуулагчийн өвдөлт, бие, сэтгэлийн зовиур шаналгааг хөнгөвчлөхөд чиглэсэн асаргаа, сувилгаа, эмчилгээ, үйлчилгээний цогц

    Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын тухай МУ-ын хууль, 2015

    Орчуулах

  • Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах оношилгоо, шинжилгээ

    Оношилгооны багаж, тоног төхөөрөмж болон лабораторийн урвалж, бодисыг ашиглан даатгуулагчийн өвчний оношийг тодруулах үйлчилгээ

    Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын тухай МУ-ын хууль, 2015

    Орчуулах

  • Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах өдрийн эмчилгээ, үйлчилгээ

    Даатгуулагчийг эмнэлэгт хэвтүүлэхгүйгээр өдрийн цагаар үзүүлэх мэс заслын болон мэс заслын бус эмнэлгийн тусламж, үйлчилгээ

    Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын тухай МУ-ын хууль, 2015

    Орчуулах

  • Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл

    Даатгуулагчийг эмчлэх болон бие махбодийн бүтэц, үйл ажиллагааг дэмжих зорилгоор хийгдэж буй мэс заслын явцад ашигладаг мэс заслын хэрэгсэл;

    Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын тухай МУ-ын хууль, 2015

    Орчуулах

  • Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах сэргээн засах зориулалтаар хийгдэх ортопедийн хэрэгсэл

    Даатгуулагчийн тулгуур эрхтэний бүтцийн болон үйл ажиллагааны алдагдал, гажуудлыг сэргээн засах зорилгоор хийх эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх механик хэрэгсэл

    Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын тухай МУ-ын хууль, 2015

    Орчуулах

  • Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах сэргээн засах зориулалтаар хийгдэх протезийн хэрэгсэл

    Даатгуулагчийн эд, эрхтнийг орлуулах болон эмгэг, согогийг засах зориулалтаар бүтээгдсэн эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх хиймэл эрхтэн

    Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын тухай МУ-ын хууль, 2015

    Орчуулах

  • Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах уламжлалтын үйлчилгээ

    Даатгуулагчид үзүүлэх уламжлалт анагаах ухааны онол, эмнэл зүйн нотолгоонд тулгуурласан эмнэлгийн тусламж, үйлчилгээ

    Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын тухай МУ-ын хууль, 2015

    Орчуулах

  • Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах хорт хавдрын туяаны эмчилгээ

    Хорт хавдраар өвдсөн даатгуулагчид ионжуулагч цацрагаар хавдрын эсэд үйлчилж, эсийн хуваагдлыг сааруулах, зогсоох үйлчилгээтэй эмчилгээ

    Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын тухай МУ-ын хууль, 2015

    Орчуулах

  • Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах хорт хавдрын химийн өдрийн эмчилгээ

    Хорт хавдраар өвдсөн даатгуулагчид хавдрын эсийн өсөлт үржилтийг дарангуйлах, хавдрын эсийг үхүүлэх, хавдрын дахилт үсэрхийллээс сэргийлэх химийн эм, тарианы эмчилгээ

    Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын тухай МУ-ын хууль, 2015

    Орчуулах

  • Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах хорт хавдрын хөнгөвчлөх эмчилгээ

    Хорт хавдрын улмаас илаарших боломжгүй болон амьдралын төгсгөлийн шатанд орсон даатгуулагчийн өвдөлт, бие, сэтгэлийн зовиур шаналгааг хөнгөвчлөхөд чиглэсэн асаргаа, сувилгаа, эмчилгээ, үйлчилгээний цогц

    Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын тухай МУ-ын хууль, 2015

    Орчуулах

  • Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ

    Дотор, хүүхэд, эмэгтэйчүүд, мэс засал, эрүү нүүр, мэдрэл, гэмтлийн өвчний үед үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг даатгуулагчид хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлэх үйлчилгээ

    Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын тухай МУ-ын хууль, 2015

    Орчуулах

  • Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц

    Даатгуулагчид үзүүлэх зайлшгүй хэрэгцээтэй эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээ

    Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын тухай МУ-ын хууль, 2015

    Орчуулах

  • Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь шилжүүлэн тооцуулах эрх

    Шимтгэлээ өөрөө хариуцан төлдөг даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр нь тухайн жилийн дээд хязгаараас хэтэрсэн тохиолдолд гэр бүлийн өөр нэг даатгуулагч гишүүний зөвшөөрснөөр түүний зардлаас жилд нэг удаа шилжүүлэн тооцуулах эрх

    Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын тухай МУ-ын хууль, 2015

    Орчуулах

  • Эрүүл мэндийн даатгалын сангаас оношийн хамааралтай бүлгээр тооцох төлбөрийн арга

    Өвчний төрлийг эмчилгээний арга хэрэгслийн ижил төстэй байдлаар нь бүлэглэх, тухайн бүлэгт орсон өвчин эмгэгийг эмчлэхэд ижил хэмжээний нөөц зарцуулахаар тооцсон төлбөрийн арга

    Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын хөгжлийн урт хугацааны стратеги, 2013-2022

    Орчуулах

  • Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн арга

    Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх тооцооны хэлбэр

    Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын тухай МУ-ын хууль, 2015

    Орчуулах

  • Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээ

    Өрх, сум, багийн эмч болон аймаг, дүүргийн амбулаторийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн бичсэн жороор даатгуулагчид олгох зайлшгүй шаардлагатай эмийн үнэд даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээ

    Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын тухай МУ-ын хууль, 2015

    Орчуулах

  • Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн нэг худалдан авагчийн тогтолцоо

    Улсын төсвөөс санхүүждэг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад орсон тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээний багцад үе шаттайгаар, төсвийн хамт шилжүүлэх замаар нэг худалдан авагчийн тогтолцоог бүрдүүлнэ.

    Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын хөгжлийн урт хугацааны стратеги, 2013-2022

    Орчуулах

  • Эрүүл мэндийн даатгалын цахим карт

    Даатгуулагчийг эрүүл мэндийн даатгалд даатгуулсаныг гэрчлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, эрүүл мэндийн даатгалын байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагад төлбөр гүйцэтгэх мэдээллийн хэрэгсэл

    Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын тухай МУ-ын хууль, 2015

    Орчуулах

  • Эрүүл мэндийн даатгалын шимтгэл

    Эрүүл мэндийн даатгалд даатгуулах зорилгоор иргэн болон түүний нэрийн өмнөөс төр, хуулийн этгээд эрүүл мэндийн даатгалын санд хуульд заасан хувь хэмжээгээр төлөх төлбөр

    Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын тухай МУ-ын хууль, 2015

    Орчуулах

  • Эрүүл мэндийн зардлын улмаас санхүүгийн хүндрэл, дарамтад орох

    Өрхийн наад захын үндсэн хэрэгцээг хангасны дараах орлогын 40 ба түүнээс дээш хувийг эрүүл мэндийн зардалдаа зарцуулах тохиолдол

    Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын хөгжлийн урт хугацааны стратеги, 2013-2022

    Орчуулах

  • Эрүүл мэндийн нийгмийн даатгал

    Иргэд орлогын хэмжээнээсээ үл хамааран тодорхой хувь, хэмжээгээр шимтгэл төлж, хэрэгцээнийхээ хэрээр тусламж, үйлчилгээ авах боломжийг олгож байгаа хүн амын чинээлэг бүлэг нь эмзэг ядуугийнхаа, залуу нь өндөр настныхаа, эрүүл нь өвчтэйнхээ эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зарчимд үндэслэсэн эрүүл мэндийн албан журмын даатгалын тогтолцоо

    Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын хөгжлийн урт хугацааны стратеги, 2013-2022

    Орчуулах

  • Эрүүл мэндийн нийт зардал

    Улсын төсөв, эрүүл мэндийн даатгалын сан, хувийн хэвшил, хувь хүний төлбөр болон бусад эх үүсвэрээс эрүүл мэндэд зарцуулж байгаа зардал, нийтийн эрх ашгийн төлөө зарцуулж байгаа зардлууд, эрүүл мэндийн тогтолцооны үйл ажиллагааны ба хөрөнгө оруулалтын зэрэг зардлуудын нийлбэр

    Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын хөгжлийн урт хугацааны стратеги, 2013-2022

    Орчуулах

  • Эрүүл мэндийн өрхийн даатгал

    Өрхийн тэргүүн нь өрхийн гишүүдийнхээ эрүүл мэндийн даатгалыг хариуцан шимтгэлийг нь төлсөнөөр тухайн өрхийн гишүүд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ авах боломж

    Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын тухай МУ-ын хууль, 2015

    Орчуулах

  • Эрүүл мэндийн сайн дурын нэмэлт даатгал

    Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад ороогүй тусламж, үйлчилгээ авах зорилгоор сайн дурын үндсэн дээр даатгуулах эрүүл мэндийн даатгалын төрөл

    Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын тухай МУ-ын хууль, 2015

    Орчуулах

  • Эрүүл мэндийн төлбөрийн хөнгөлөлт

    Хувь хүмүүсийн нөхцөл байдалд(ядуурал гэх мэт) үндэслэн эрүүл мэндийн төлбөртэй үйлчилгээний төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага

    Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан магадлан итгэмжлэгдсэн, сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн байгууллага болон эмийн сан

    Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын тухай МУ-ын хууль, 2015

    Орчуулах

  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах үйл ажиллагаа

    Эрүүл мэндийн даатгалын байгууллагаас даатгуулагчдад үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр гүйцэтгэх үйл ажиллагаа.

    Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын хөгжлийн урт хугацааны стратеги, 2013-2022

    Орчуулах

  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бүх нийтийн хамралт

    Эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг иргэн бүр санхүүгийн хүндрэл, бэрхшээлд өртөхгүйгээр хүртэх боломж

    Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын хөгжлийн урт хугацааны стратеги, 2013-2022

    Орчуулах

  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын даатгуулагчийн хариуцан төлөх төлбөр

    Хууль тогтоомжоор тогтоосон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын даатгуулагчийн хариуцан төлөх төлбөр

    Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын хөгжлийн урт хугацааны стратеги, 2013-2022

    Орчуулах

  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын халааснаасаа шууд төлж буй төлбөр

    Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах үедээ хууль тогтоомжоор тогтоосноос гадна даатгуулагч халааснаасаа шууд төлж байгаа албан бус нэмэлт төлбөр

    Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын хөгжлийн урт хугацааны стратеги, 2013-2022

    Орчуулах

  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж

    Эрүүл мэндийн байгаа тусламж, үйлчилгээг ямар нэг саадгүйгээр авах боломж

    Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын хөгжлийн урт хугацааны стратеги, 2013-2022

    Орчуулах

  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тэгш байдал

    Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэн бүрийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах тэгш эрх;

    Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын хөгжлийн урт хугацааны стратеги, 2013-2022

    Орчуулах

  • Эрүүл мэндийн улмаас үүсэх санхүүгийн хамгаалалт

    Иргэн бүр эрүүл мэндийн даатгалд даатгуулж, шаардлагатай үедээ эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг санхүүгийн хүндрэлд оролгүйгээр авах боломж;

    Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын хөгжлийн урт хугацааны стратеги, 2013-2022

    Орчуулах

  • Алдар цолтой ахмад настанд олгох тусламж, хөнгөлөлт

    Ахмад дайчин, Улсын болон Хөдөлмөрийн баатар, Ардын цолтон, Төрийн соёрхолт, гавъяат цолтон болон Улсын ударник цолтой ахмад настанд хуулиар олгохоор тогтоосон нэмэлт хөнгөлөлт, тусламжийг ойлгоно.

    Эх сурвалж: Ахмад настны нийгмийн хамгааллын тухай МУ-ын хууль, 2005

    Орчуулах

  • Амралт, сувилал

    Амралт, сувилалын газар нь рашаан, ус, шавар зэрэг байгалийн орд, баялагт түшиглэн байгуулсан иргэдийг тав тухтай амраах, сувилах цогцолбор.

    Эх сурвалж: МNS 4958-2000, Амралт, сувилалын үйлчилгээний стандарт

    Орчуулах

  • Амьжиргааг дэмжих зөвлөл

    Иргэнийг нийгмийн халамжийн үйл ажиллагаанд хамруулах эсэх талаар шийдвэр гаргах, халамжийн үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг хүлээн авч шийдвэрлэх үүрэг бүхий нутгийн захиргааны болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн Амьжиргааг дэмжих орон тооны бус зөвлөл сум, хороонд ажилладаг.

    Эх сурвалж: Нийгмийн халамжийн тухай МУ-ын хууль, 2012

    Орчуулах

  • Асаргаа сувилгааны хэрэгсэл

    Асруулж байгаа хүний эрүүл мэндийн хэвийн байдлыг хангах, асарч байгаа хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх, аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх зориулалт бүхий хэрэгсэл

    Эх сурвалж: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай МУ-ын хууль, 2016

    Орчуулах

  • Асаргааны тэтгэмж

    Хуулийн дагуу бүтэн өнчин хүүхдийг үрчлэн авсан болон эцэг эх нь хоёулаа иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон болон эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан хүний хүүхэд, эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний хүүхдийг асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа, хүчирхийллийн улмаас сэтгэл санааны болон бие махбодын хохирол хүлээж хамгаалалт шаардлагатай болсон хүүхдийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа, тэжээн тэтгэх хүүхэдгүй, ганц бие ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй ганц бие иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа, эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг асарч байгаа иргэдэд асаргааны тэтгэмжийг олгодог.

    Эх сурвалж: Нийгмийн халамжийн тухай МУ-ын хууль, 2012

    Орчуулах

  • Асран хамгаалагч

    Бага насны 14 нас хүрээгүй бүтэн өнчин хүүхэд, эцэг эх нь хоёулаа иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон болон эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан хүний бага насны хүүхэд, эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхэд, сэтгэцийн өвчний улмаас шүүхээс иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон хүнийг асран хамгаална.

    Эх сурвалж: Гэр бүлийн тухай МУ-ын хууль, 1999

    Орчуулах

  • Асруулагч

    Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа тэжээн тэтгэх хүүхэдгүй, бие даан амьдрах чадваргүй ганц бие, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй ахмад настан, мэргэжлийн үйлчилгээ, тусгай нөхцөл шаардагдсан болон тэжээн тэтгэх хүүхэдгүй, бие даан амьдрах чадваргүй ганц бие хөгжлийн бэрхшээлтэй иргэн, эрсдэлт нөхцөлд байгаа 18 хүртэлх насны хүүхдийг асруулагч гэнэ.

    Эх сурвалж: Нийгмийн халамжийн тухай МУ-ын хууль, 2012

    Орчуулах

  • Ахмад настанд олгох тусламж хөнгөлөлт

    Ахмад настны амьжиргааг дэмжиж нийгмийн баталгааг хангах зорилгоор хуулийн дагуу олгодог мөнгөн тэтгэмж, нөхөн олговор, хөнгөлөлт, тусламж хамаарна.

    Эх сурвалж: Ахмад настны нийгмийн хамгааллын тухай МУ-ын хууль, 2005

    Орчуулах

  • Ахмад настанд үзүүлэх хүндэтгэл

    1.Жил бүрийн билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сарын шинийн нэгэн болон бусад тэмдэглэлт өдрийг тохиолдуулан аж ахуйн нэгж, байгууллага ажиллаж байсан ахмад настандаа хүндэтгэл үзүүлж, бэлэг дурсгалын зүйл гардуулна. 2.Билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сарын шинийн нэгнийг тохиолдуулан тухайн нутаг дэвсгэрийн хамгийн өндөр настанд аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын, 100 ба түүнээс дээш настай ахмад настанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ, гарын бэлэг тус тус гардуулна. 3.Ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага нь дампуурсан буюу татан буугдсан, түүнчлэн өөр орон нутгаас шилжиж ирснээс харьяалах байгууллага, аж ахуйн нэгж байхгүй болсон ахмад настныг орон нутгийн захиргаа, нийгмийн халамжийн болон ахмад настны байгууллага билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сарын шинийн нэгэн болон бусад тэмдэглэлт өдрийг тохиолдуулан хүлээн авч хүндэтгэл үзүүлнэ.

    Эх сурвалж: Ахмад настны нийгмийн хамгааллын тухай МУ-ын хууль, 2005

    Орчуулах

  • Ахмадын сан

    Аж ахуйн нэгж, байгууллага ажиллаж байсан ахмад настандаа нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, түлээ нүүрс олгох, хөдөлмөр, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд зориулан төсөвт байгууллага үйл ажиллагааны зардлын хэмнэлтээс, аж ахуйн нэгж, байгууллага үлдэгдэл ашгаас цалингийн нийт сангийн 3 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгөөр байгуулсан санг хэлнэ.

    Эх сурвалж: Ахмад настны нийгмийн хамгааллын тухай МУ-ын хууль, 2005

    Орчуулах

  • Байнгын асаргаа шаардлагатай иргэн

     Бусдын туслалцаагүйгээр өдөр тутмын үйлдлээ бие даан гүйцэтгэх чадваргүй, эсхүл оюуны хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй хүн

    Эх сурвалж: Нийгмийн халамжийн тухай МУ-ын хууль, 2012

    Орчуулах

  • Бие даан амьдрах эрх

    Хөгжлийн бэрхшээлтэй хүн өөртэй нь холбоотой аливаа асуудлаар бие даан шийдвэр гаргах, сонголт хийх, оролцох боломж

    Эх сурвалж: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай МУ-ын хууль, 2016

    Орчуулах

  • Боловсролыг дэмжих үйлчилгээ

    Боловсролыг дэмжих үйлчилгээний хүрээнд дараах тусламж, дэмжлэг үзүүлнэ:нийгмийн халамжийн үйлчилгээ зайлшгүй шаардлагатай өрхийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэний болон гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэний хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, бүтэн ба хагас өнчин, хорих ангиас суллагдсан хүүхэд, асрамжийн газар асруулж байгаа хүүхэд сургуулийн өмнөх боловсролын болон ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа бол хичээлийн хэрэгсэл, сурах бичиг, дүрэмт хувцасны үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээ.

    Эх сурвалж: Нийгмийн халамжийн тухай МУ-ын хууль, 2012

    Орчуулах

  • Бүтэн өнчин хүүхэд

    Эцэг, эх нь тогтоогдоогүй, эсхүл эцэг, эх нь хоёул нас барсан, сураггүй алга болсон, эрх зүйн чадамжгүй, эцэг, эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулсан, хасуулсан бол тухайн шийдвэр хүчин төгөлдөр байх хугацаанд, түүнчлэн эцэг тодорхойгүйн улмаас эхтэйгээ амьдарч байгаад эх нь нас барсан, гэр бүл салсны улмаас асрамждаа авсан эх /эцэг/ нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд

    Эх сурвалж: Нийгмийн халамжийн тухай МУ-ын хууль, 2012

    Орчуулах

  • Гэр оронгүй тэнэмэл амьдралтай өрх, иргэн

    Байнгын амьдрах орон гэргүй, гудамж, талбай, орхигдсон байшин, орц, хонгил, траншей зэрэг хүн амьдрахад зориулагдаагүй орчинд хоноглодог хувь хүн, айл өрхийг ойлгоно.

    Эх сурвалж: Нийгмийн халамжийн тухай болон бусад холбогдох хууль, тогтоомж

    Орчуулах

  • Давуу талд тулгуурласан хандлага

    Мэргэжилтнүүд хамгаалах зарчмаас буюу үйлчлүүлэгчийн хувь хүний сул тал, асуудлыг анхаарч үзэхээсээ илүү давуу талыг анхаарч ажиллах зарчим руу шилжих шилжилт.

    Эх сурвалж: Монгол Улсад Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг гэрээлэх, зохион байгуулах, хүргэх, хянах гарын авлага, 2015

    Орчуулах

  • Дохионы хэлний хэлмэрч, орчуулагч

    Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүний дохионы хэлийг хэлмэрчилдэг хүн

    Эх сурвалж: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай МУ-ын хууль, 2016

    Орчуулах

  • Жирэмсэн болон нярай хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн тэтгэмж

    Жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжийг эхэд жирэмсний 5 сартайгаас эхлэн 12 сарын хугацаанд сар бүр олгодог тэтгэмж.

    Эх сурвалж: Нийгмийн халамжийн тухай МУ-ын хууль, 2012

    Орчуулах

  • Зардал - үр нөлөөний дүн шинжилгээ

    Хөтөлбөрийн эцсийн үр дүнд гарах өөрчлөлтийг (мөнгөн бус тоон хэлбэрт шилжүүлсэн хэмжигдэхүүнээр илэрхийлэгдэх) хийхэд шаардлагатай мөнгөн зардлыг тооцдог. Жишээ нь, ядуурлын гүнзгийрлийг нэг пунктээр бууруулах зардал г.м. Үр дүнг мөнгөн хэлбэрээр тооцоолох боломжгүй үед энэхүү дүн шинжилгээг зардал-ашгийн дүн шинжилгээний оронд ашигладаг.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Захиргааны зардал

    Тэтгэвэр, тэтгэмж болон зарим тохиолдолд холбогдох бусад үйлчилгээг хүргэхэд шаардлагатай бүх зардал. Зорилтот хүн амыг тодорхойлох, өргөдөл хүлээн авч боловсруулах, санал гомдлыг шийдвэрлэх, төлбөр хийх, хяналт шинжилгээ үнэлгээ болон хөтөлбөрийн хөрөнгө нөөц хэрхэн ашиглагдаж байгаад хяналт тавих зэрэг арга хэмжээ багтана.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Зорилтот бүлгийг газар зүйн байршлаар тодорхойлох

    Тодорхой газар нутагт амьдарч байгаа бүх хүнийг халамжийн хөтөлбөрт тэгш хамруулах арга.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Зорилтот бүлгийг олон нийтэд түшиглэн тодорхойлох

    Тухайн олон нийтийн төлөөллөөс бүрдсэн бүлгээр дамжуулан хэн нь халамжийн хөтөлбөрт хамрагдахыг тогтоох арга.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Зорилтот бүлгийг орлогоор тодорхойлох

    Зорилтот бүлгийг орлогоор тодорхойлох аргыг зорилтот бүлгийг тодорхойлох алтан стандарт гэж нэрлэдэг. Энэ нь өрхийн орлого, хөрөнгийн талаар аль болох бүрэн мэдээллийг цуглуулаад түүнийгээ бие даасан эх үүсвэрээс баталгаажуулдаг арга юм. Одоогийн олж буй орлогыг нь халамжийн хөтөлбөрт хамрагдах нөхцөл болгон авч үздэг.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Зорилтот бүлгийг тодорхойлох

    Нийгмийн халамжийн хөтөлбөрт хамрагдах бодит хэрэгцээтэй хүн амын бүлгийг оновчтой зөв тодорхойлж, хөрөнгө нөөцийг чиглүүлэх хүчин чармайлтыг ойлгоно.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Зорилтот бүлгийг тодорхойлох захиргааны зардал

    Халамжийн хөтөлбөрт хэнийг хамруулах асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах баримт мэдээллийг цуглуулах зардал. Хөтөлбөрийн захиргааны зардлын нэг хэсэг бөгөөд өргөдөл гаргагч хөтөлбөрт хамрагдах шалгуурт нийцсэн эсэхийг шалгах, мэдүүлсэн орлогын хэмжээ зөв эсэхийг магадлахад ажилтнуудын зарцуулсан цаг, өргөдөл гаргагчдыг бүртгэх үйл явцын мэдээллийн системийн баяжилт хийх үйл ажиллагаатай холбоотой зардлууд багтана.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Зорилтот бүлгийг тодорхойлоход гарч болох алдаа

    Халамжийн хөтөлбөрт хамрагдах зорилтот бүлгийг сонгоход хөтөлбөрийн ажилтнууд болон тэдний ашиглаж буй зорилтот бүлгийг тодорхойлох шалгуур үзүүлэлтээс хамаарч ядуу бус хүнийг ядуу гэх юмуу ядуу хүнийг ядуу бус гэж тодорхойлох алдаа гарах нь бий. Хэрэв ядуу бус хүнийг ядуу гэж тодорхойлбол хамруулалтын алдаа, харин ядуу хүнийг ядуу бус гэж тодорхойлбол орхигдуулалтын алдаа үүсэх болно.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Зорилтот бүлгийг тодорхойлсон байдлыг үнэлэх

    Халамжийн тэтгэмж хүн амын бүлгүүдийн дунд хэрхэн хуваарилагдсаныг харуулахын тулд жишээ нь, хүн амыг ижил тэнцүү арав арван хувьд хувааж авч үзэх, ядуу ба ядуу бус хүн ам, газарзүйн байршил, үндэстэн ястаны ангилал зэрэг үзүүлэлтээр тэтгэмж авсан байдлын дүн шинжилгээ хийх арга.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Зорилтот бүлгийг хүн амын бүлгээр тодорхойлох

    Хүн амын бүлэгт түшиглэн зорилтот бүлгийг тодорхойлох аргын энгийн, нийтлэг хэлбэр нь хүн амын насны бүлгээр сонгох арга юм. Жишээ нь хүүхдийн тэтгэмжинд хүүхдийг, өндөр насны тэтгэвэрт өндөр настнуудыг хамруулдаг.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Зорилтот бүлгийн орхигдуулалтын алдаа

    Хөтөлбөрт хамрагдах шалгуурыг хангасан зорилтот бүлгийн хүнийг хөтөлбөрт хамруулалгүй орхигдуулахыг хэлнэ.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Зорилтот бүлгийн хамралт

    Зорилтот бүлгийн хүн ам хөтөлбөрийн үйл ажиллагаанд бүрэн хамрагдсан эсэхийг илэрхийлнэ.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Зорилтот бүлэг

    Нийгмийн халамжийн үйлчилгээ зайлшгүй хэрэгтэй хүн амын бүлэг.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Зорилтот бүлэгт хамруулалтын алдаа

    Хөтөлбөрт хамрагдах шаардлагыг хангаагүй хүнийг хөтөлбөрт хамруулахыг хэлнэ.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Мөнгөн бус тэтгэмж

    Зөвшөөрөгдсөн байршилд өрхүүд хүнс худалдан авахад ашиглах хүнсний талон, купон, ваучер, хөнгөлөлт, тусламж. Эдгээр нь тэтгэмжид хамрагдагчдын тодорхой төрлийн барааны сонголтыг нэрлэсэн үзүүлэлтээр эсхүл бодитоор хязгаарладаг боловч өрхийн санхүүгийн хязгаарлагдмал байдлыг үр дүнтэйгээр багасгадаг.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Мөнгөн тэтгэмжийн хөтөлбөрүүд

    Нийгмийн халамжийн хөтөлбөрийн шалгуур болзол хангасан хувь хүмүүс ба өрхүүдэд бэлэн мөнгө олгох хөтөлбөрүүд. Тухайлбал, хүүхдийн тэтгэмж, халамжийн тэтгэвэр, хэрэгцээнд суурилсан мөнгөн болон нөхцөлт мөнгөн тэтгэмж зэрэг багтдаг.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Нийгмийн ажил

    Нийгмийн ажил нь нийгмийн хөгжил, өөрчлөлт, нийгмийн эв нэгдлийг дэмжиж, хүмүүсийн эрх, эрх чөлөөг хангах, чадваржуулах зорилготой практик үйл ажиллагаанд суурилсан мэргэжил бөгөөд салбар шинжлэх ухаан юм. Нийгмийн ажлын мэргэжил нь амьдралын саад бэрхшээлийг даван туулах, нийгэм болон хүмүүсийн сайн сайхан байдлыг дээшлүүлэхийн тулд нийгмийн ажил, нийгмийн шинжлэх ухаан, хүмүүнлэгийн ухааны онол, орон нутгийн иргэдийн мэдлэгт тулгуурлан хүмүүс болон нийгмийн тогтолцоо, нэгж хэсгүүдийг үйл ажиллагаанд татан оролцуулдаг.

    Эх сурвалж: Нийгмийн ажилтаны олон улсын холбоо, 2014

    Орчуулах

  • Нийгмийн ажилтан

    Нийгмийн ажилтны мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш түвшний боловсролтой, нийгмийн ажлаар мэргэшүүлэх сургалтад хамрагдсан, ажил үйлчилгээ явуулах эрх авсан иргэнийг нийгмийн ажилтнаар ажиллуулна.

    Эх сурвалж: Нийгмийн халамжийн тухай МУ-ын хууль, 2012

    Орчуулах

  • Нийгмийн ажилтан

    Баг, хорооны, сургуулийн, нийгмийн халамжийн, эрүүл мэндийн, бусад салбарт ажиллаж байгаа нийгмийн ажил, үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжилтэн, ажилтан, албан тушаалтан

    Эх сурвалж: Хүүхэд хамгааллын тухай МУ-ын хууль, 2016

    Орчуулах

  • Нийгмийн ажлын зарчмууд

    Нийгмийн шударга ёс, хүний эрх, хамтын хариуцлага, олон талт байдлыг хүндэтгэх зарчмууд нь нийгмийн ажлын үндсэн зарчмууд болно.

    Эх сурвалж: Нийгмийн ажилтаны олон улсын холбоо, 2014

    Орчуулах

  • Нийгмийн үйлчилгээ

    Нийгмийн үйлчилгээ нь нийгмийн эмзэг байдлыг бууруулах, аливаа эрсдэл, хүнд нөхцөл байдлыг даван туулах чадварыг бэхжүүлэх, оролцоог хангахад туслах үүрэгтэй. Гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдийг төрөл бүрийн хөтөлбөр, үйлчилгээнд хамруулна. Тухайлбал, гэр бүлийн орчинд үзүүлэх үйлчилгээ, гэр бүлд үзүүлэх дэмжлэг зэрэг хөтөлбөрүүдэд хамруулах. Эрүүл мэнд, боловсрол, чадвар олгох сургалт, хүнсний хангамжийн тусламж зэрэг нь хувь хүмүүсийн ажил хөдөлмөр эрхлэх, бүтээмжээ нэмэгдүүлэх боломжийг нь бүрдүүлэх нийгмийн үйлчилгээний хэлбэрүүд юм.

    Эх сурвалж: НҮБХС, Нийгмийн хамгааллын стратегийн хамрах хүрээ

    Орчуулах

  • Нийгмийн үйлчилгээний хаалгач

    Төрөл бүрийн микро болон макро системээс үйлчилгээ авч, үйлчилгээ нь дуусгавар болж байгаа хүмүүсийн оролт, гаралтыг удирдах бүтэц. Энэ нь олон орны хувьд нийгмийн үйлчилгээг ёс зүйн хувьд буруугаар ашиглах, нийгмийн үйлчилгээнээс хэт хамааралтай болох байдлыг шийдвэрлэх үйл ажиллагаа юм.

    Эх сурвалж: Монгол Улсад Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг гэрээлэх, зохион байгуулах, хүргэх, хянах гарын авлага, 2015

    Орчуулах

  • Нийгмийн халамж

    Эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан, эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох, тусгайлсан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг хэлнэ. НҮБ-ын ХХААБ нь "Нийгмийн халамж нь баялгийг дахин хуваарилах замаар ядуурлыг бууруулах, өрх гэр бүлийг орлогын хомсдолоос сэргийлэх зорилгоор олгож буй мөнгөн болон мөнгөн бус тусламжийг хэлнэ. Нийгмийн халамж нь амьдралын наад захын хэрэгцээг болон хүнс тэжээлийн үндсэн хэрэгцээг хангах, өрх гэр бүлд эрсдлээс өөрийгөө хамгаалахад нь туслах зорилготой" гэж тодорхойлсон байна.

    Эх сурвалж: Нийгмийн халамжийн тухай хууль, 2012 болон Грош нар Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Нийгмийн халамжийн байгууллага

    Нийгмийн халамжийн тухай хууль, тогтоомжийн биелэлтийг ханган үйлчлүүлэгчдэд ёс зүйтэй мэргэжлийн үйлчилгээг үзүүлэх замаар тэдний тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт авах, асрамж, халамжийн үйлчилгээнд хамрагдах таатай нөхцлийг бүрдүүлэх институци.

    Эх сурвалж: Нийгмийн халамжийн тухай болон бусад холбогдох хууль, тогтоомж

    Орчуулах

  • Нийгмийн халамжийн бүртгэл, мэдээллийн сан

    Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчдын бүртгэл, өрхийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, хэвийн ажиллуулах, тухай бүр шинэчлэх үүрэг хүлээдэг.

    Эх сурвалж: Нийгмийн халамжийн тухай МУ-ын хууль, 2012

    Орчуулах

  • Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн

    Үндэсний статистикийн хороо, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран баталсан аргачлалын дагуу өрхийн мэдээллийн нэгдсэн санд орсон, амьжиргааны түвшин нь тухайн үеийн ядуурлын шугамаас доогуур өрхөөс сонгогдсон өрхийн гишүүн

    Эх сурвалж: Нийгмийн халамжийн тухай МУ-ын хууль, 2012

    Орчуулах

  • Нийгмийн халамжийн сан

    Нийгмийн халамжийн сан нь мөнгөн хөрөнгийн сан бөгөөд тэтгэвэр, тэтгэмжийн болон нийгмийн үйлчилгээний сангуудаас бүрдэнэ.

    Эх сурвалж: Нийгмийн халамжийн тухай МУ-ын хууль, 2012

    Орчуулах

  • Нийгмийн халамжийн тогтолцоо

    Ядуу, зарим талаар ядуурал болон эрсдэлд өртөх магадлалтай хүмүүст чиглэсэн шимтгэлт бус хөтөлбөрүүд. Нийгмийн халамжийн тогтолцоо нь ихэвчлэн ядуу, гэнэтийн эрсдэлд өртсөн, эмзэг гэж тооцогддог зэрэг нийгмийн янз бүрийн бүлгүүдэд туслах зорилготой байдаг.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, 2011, ДБ

    Орчуулах

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр

    Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, өнчин хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 4 ба түүнээс дээш олон хүүхэдтэй ганц бие эцэг/эхэд сар бүр халамжийн тэтгэвэр олгодог.

    Эх сурвалж: Нийгмийн халамжийн тухай МУ-ын хууль, 2012

    Орчуулах

  • Нийгмийн халамжийн тэтгэмж

    Асаргааны тэтгэмж, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэний тэтгэмж, онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж багтана.

    Эх сурвалж: Нийгмийн халамжийн тухай МУ-ын хууль, 2012

    Орчуулах

  • Нийгмийн халамжийн үйлчилгээ

    Хөдөлмөрийн чадвартай иргэдийг хөдөлмөрийн зах зээл рүү шилжүүлж, зорилтот бүлгийг оновчтой тодорхойлон, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх иргэдэд очих тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг амьжиргааны наад захын хэрэгцээг хангахуйц болгон нэмэгдүүлэх бодлого юм.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, 2011, ДБ

    Орчуулах

  • Нийгмийн халамжийн хөтөлбөр

    Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, төрөлжсөн асрамжийн үйлчилгээ, халамжийн төрөл бүрийн үйлчилгээ, арга хэмжээ

    Эх сурвалж: Нийгмийн халамжийн тухай МУ-ын хууль, 2012

    Орчуулах

  • Нийгмийн хөгжлийн үйлчилгээ

    Нийгмийн хөгжлийн үйлчилгээ нь боловсролыг дэмжих, эрүүл мэндийг дэмжих, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг хамардаг.

    Эх сурвалж: Нийгмийн халамжийн тухай МУ-ын хууль, 2012

    Орчуулах

  • Нийтлэг хөнгөлөлт

    Нийт хүн амын гол нэрийн хүнсний бараанд төлдөг үнийг бууруулах зорилготой нээлттэй, тодорхой бүлэгт зориулагдаагүй хөнгөлөлт юм.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, 2011, ДБ

    Орчуулах

  • Нөхцөл байдлыг дахин үнэлэх

    Нөхцөл байдлын үнэлгээ нь нэг удаа хийгдээд өнгөрөх биш үргэлжилж байдаг үйл явц юм. Энэ нь нийгмийн ажлын кейс менежер, үйлчлүүлэгч нь (хэрвээ бололцоотой бол үйлчлүүлэгчид хамаарах бусад хүмүүсийг оролцуулах ) анх хийсэн нөхцөл байдлын үнэлгээгээр тодорхойлогдсон хэрэгцээ, нөөц бололцоо, нэн тэргүүнд тавигдах зүйлс, үйлчлүүлэгчид эн тэргүүнд тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцана. Дахин үнэлгээ хийх нь нэг ёсны хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж байгаа явдал ба нийгмийн ажилтан, үйлчлүүлэгч нь өөрийн зорилгодоо хүрэхэд үйлчилгээ үр дүнтэй байж чадсан эсэхийг тодорхойлоход туслана. Заримдаа, кейс менежментийн зорилго эсвэл үйлчилгээний төлөвлөгөөг үйлчлүүлэгчийн төлөө эсвэл үйлчлүүлэгчтэй хамтран өөрчилж, тохируулах шаардлагатай байдаг.

    Эх сурвалж: Монгол Улсад Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг гэрээлэх, зохион байгуулах, хүргэх, хянах гарын авлага, 2015

    Орчуулах

  • Нөхцөл байдлын үнэлгээ

    Үйлчлүүлэгчид үзүүлж буй үйлчилгээний үйл явцыг хянах ба үйлчлүүлэгчийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг тодорхойлж, үйлчилгээг хүргэх, зохицуулах, холбогдох шийдвэр гаргах үйл ажиллагаа юм.

    Эх сурвалж: Монгол Улсад Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг гэрээлэх, зохион байгуулах, хүргэх, хянах гарын авлага, 2015

    Орчуулах

  • Нөхцөлт мөнгөн тэтгэмж

    Хүний хөгжлийг дэмжих зорилгоор хүүхдийг сургуульд хамруулах, тэднийг тогтмол эрүүл мэндийн төвд үзүүлж байх зэрэг чиглэсэн нөхцөл, болзолтойгоор ядуу, эмзэг бүлгийн өрхүүдэд мөнгөн тэтгэмж олгох.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Олон нийтийн оролцоонд түшиглэсэн нийгмийн халамжийн үйлчилгээний төрөл

    Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ нь дараах төрөлтэй байна: 1. амьдралын итгэл үнэмшил, бие даан амьдрах чадвар, хөдөлмөрийн дадал олгох, авьяасыг нь дэмжих зорилгоор сургалт зохион байгуулах; 2.зөвлөгөө өгөх; 3.сэргээн засах үйлчилгээнд хамруулах; 4.түр байрлуулан асрамжлах; 5.өдрийн үйлчилгээнд хамруулах; 6.гэрийн асрамж, халамжийн үйлчилгээнд хамруулах; 7.иргэн, түүний гэр бүлийн хэрэгцээнд тулгуурласан нийгмийн халамжийн бусад үйлчилгээ үзүүлэх; 8.гэр оронгүй иргэн, түүний гэр бүлийн гишүүдийн амьдрах итгэлийг нэмэгдүүлэх, нийгэмшүүлэх, бичиг баримтжуулах, түр хоноглох байранд байрлуулах; 9.нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх, иргэнийг нийгэмшүүлэх, хамт олны бүлэг бүрдүүлэх, орлогын эх үүсвэртэй болгох төсөл хэрэгжүүлэх, амьдрах ухаанд сургах.

    Эх сурвалж: Нийгмийн халамжийн тухай МУ-ын хууль, 2012

    Орчуулах

  • Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ

    Иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотойгоор өрх, иргэнд дэмжлэг туслалцаа, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа

    Эх сурвалж: Нийгмийн халамжийн тухай хууль, 2012

    Орчуулах

  • Олон нийттэй харилцах стратеги

    Олон нийттэй харилцах стратеги нь зорилго зорилт, зорилтот бүлэг болон зорилтод хүрэхэд туслах мессежийг тодорхойлдог. Тодорхой шинэчлэлт өөрчлөлтөд зориулж богино хугацаанд идэвхтэй өрнүүлдэг үйл ажиллагаа юм. Тогтвортой хөтөлбөрүүдийн боломжит үйлчлүүлэгчдэд мэдээлэл хүргэдэг сурталчилгааны ердийн хүрч ажиллах үйл ажиллагаанаас эрс ялгаатай. Үр дүнтэй кампанит ажил нь шинэчлэлийн талаар ойлголт өгч, итгэл төрүүлэн буруу ойлголтоос үүдсэн шүүмжлэлийг саармагжуулдаг. Энэ нь шинэчлэл бүрэн хэрэгжиж дуусах боломжийг нэмэгдүүлж, цаашдын олон олон шинэчлэлийг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлнэ.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • ООТА: Амьжиргааны түвшинг тодорхойлох оноо тооцох

    Статистикийн хувьд ач холбогдолтой гэж үнэлэгдсэн, амьжиргааны түвшинг тодорхойлох хувьсах үзүүлэлтүүдийн харгалзах коэффициентүүдийг /β1, …βn/ ашиглан өрхийн амьжиргааны түвшинг үнэлнэ. Өрхийн амьжиргааны түвшинг үнэлсэн оноог өрх бүрийн хувьд бодох бөгөөд уг оноог бодохдоо коэффициентүүдийн тоон утгыг харгалзах хувьсах үзүүлэлтүүдийн бодит утгаар үржүүлж, үржвэр бүрийн нийт нийлбэрийг авна. Амьжиргааны түвшинг тодорхойлж байгаа онооны дагуу өрхүүдийг багаас их рүү нь эрэмбэлнэ. Бага оноо бүхий өрхүүдийн амьжиргааны түвшин доогуур байна гэсэн үг бөгөөд хамгийн доогуур эрэмбэлэгдэнэ.

    Эх сурвалж: Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлах аргачлал

    Орчуулах

  • ООТА: Байршил

    Тухайн өрхийн харъяалагдаж байгаа засаг, захиргааны нэгж (аймаг/нийслэл, сум/дүүрэг, баг/хороо).

    Эх сурвалж: Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлах аргачлал

    Орчуулах

  • ООТА: Босго оноо

    Нийгмийн халамж, хөгжлийн үйлчилгээг зорилтот бүлэгт хүргэхэд зориулан амьжиргааны түвшин тогтоох судалгааны мэдээлэлд үндэслэн төсвийн боломж бололцоонд тохируулан босго оноо тогтоодог.

    Эх сурвалж: Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлах аргачлал

    Орчуулах

  • ООТА: Жишсэн дундаж нэг хүнд ногдох хэрэглээ

    Тэнцвэржүүлэх хэмжээсээр засварлан тооцсон өрхийн ам бүлийн нэг гишүүнд ногдох хэрэглээ

    Эх сурвалж: Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлах аргачлал

    Орчуулах

  • ООТА: Коэффициент

    Регрессийн загварт ашигласан тайлбарлагч хувьсагчийн үнэлэгдсэн утга

    Эх сурвалж: Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлах аргачлал

    Орчуулах

  • ООТА: Олон хувьсагчтай регресс

    Нэг буюу түүнээс дээш тооны бие даасан (шалтгааныг тайлбарлах) хувьсагч ба түүнээс хамааран (хариу үйлдлийг илэрхийлэх) хувьсагчаас бүрдсэн тоон үзүүлэлтийг загварчлах, тэдгээрт дүн шинжилгээ хийхэд ашигладаг статистикийн арга техник.

    Эх сурвалж: Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлах аргачлал

    Орчуулах

  • ООТА: Орлогыг орлуулан тооцох арга

    Орлогыг орлуулан тооцох гэдэг нь өрхийн байршил, амьдарч буй орон байрны чанар, хөрөнгө эзэмшлийн байдал, өрхийн хүн ам зүйн бүтэц, насанд хүрсэн гишүүдийн боловсролын түвшин, ажил эрхлэлтийн байдал зэрэг өрхийн аж байдлын ажиглагдахуйц шинж чанарыг илэрхийлэх үзүүлэлтүүдийг үндэслэн оноо өгч Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох арга юм.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • ООТА: Өрх

    Нэг орон байранд хамт амьдардаг, нэгдмэл төсөвтэй, хүнс, амьдралын наад захын хэрэгцээгээ хамтран хангадаг хэсэг бүлэг хүмүүсийг өрх гэнэ. Өрхийн гишүүд нь хоорондоо гэр бүл, ураг төрөл болон хамаатан садны холбоотой хүмүүс, зарим гишүүд нь огт хамааралгүй байж болно. Өрх нь гэр бүл гэдэг ойлголтоос ялгаатай. Нэг өрхөд хэд хэдэн гэр бүл амьдарч байж болно.

    Эх сурвалж: Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлах аргачлал

    Орчуулах

  • ООТА: Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох аргачлал

    Орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох аргачлалын зорилго нь өрхийн амьжиргааны түвшинг шууд илэрхийлэх орлогын талаарх мэдээлэл, арга, аргачлал байхгүй үед түүнийг орлохуйц үзүүлэлтүүдийг ашиглан амьжиргааны түвшний үнэлгээ хийж, үр дүнг үндэслэн төрөөс үзүүлэх аливаа төрлийн нийгмийн тусламж, үйлчилгээнд хамруулах өрх, иргэнийг тодорхойлох, өрхийн амьжиргааны түвшний үндэсний хэмжээний нэгдсэн цахим мэдээллийн сан бүрдүүлэхэд оршино.

    Эх сурвалж: Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлах аргачлал

    Орчуулах

  • ООТА: Өрхийн мэдээллийн нэгдсэн сан

    Өрхийн мэдээллийн нэгдсэн сан нь Үндэсний статистикийн хороо болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хамтран баталсан өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох аргачлалын дагуу тогтоож, амьжиргааны түвшингээр нь эрэмбэлсэн өрх, хүн амын талаарх мэдээллээс бүрдэнэ.

    Эх сурвалж: Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 404 тоот тогтоолын хавсралт

    Орчуулах

  • ООТА: Өрхийн тооны тэнцүү 10 бүлэг

    Хүн амыг амьжиргааны түвшин гэх мэт ямар нэг үзүүлэлтээр нь жагсаагаад арван тэнцүү хуваасны нэг, жишээлбэл, тухайн хүн амын хамгийн ядуу эсвэл хамгийн чинээлэг аравны нэг.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • ООТА: Тогтмол тоо

    Шугаман регрессийн загварт ашигласан үзүүлэлтүүдийн нэг бөгөөд өрхийн хэрэглээний зардлын тогтмол хэсгийн утга.

    Эх сурвалж: Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлах аргачлал

    Орчуулах

  • ООТА: Тэнцвэржүүлэх хэмжээс

    Ам бүлийн тоо харилцан адилгүй өрхүүдийн хэрэгцээнд тохируулсан тооцоо

    Эх сурвалж: Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлах аргачлал

    Орчуулах

  • ООТА: Хамгийн бага квадратын арга

    Хувьсах үзүүлэлтүүдийн бодит утга болон үнэлгээний утгуудын зөрүүний квадратуудын нийлбэр нь хамгийн бага байх үеийн итгэлцүүр

    Эх сурвалж: Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлах аргачлал

    Орчуулах

  • Орлогын зөрүү

    Ядуу хүмүүсийн амьжиргааны дундаж түвшинг ядуурлын түвшинтэй харьцуулна. Тухайлбал, амьжиргааны түвшин нэг хүнд ногдох хэрэглээгээр хэмжигдэх тохиолдолд, орлогын зөрүү нь 25 хувьтай байна гэдэг нь нэг ядуу хүнд ногдох дундаж хэрэглээ нь ядуурлын түвшнээс 25 хувиар доогуур байна гэсэн үг.

    Эх сурвалж: Грош нар, 2011, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Орцын үзүүлэлтүүд

    Хөтөлбөрийн үйл ажиллагааг явуулахад (тухайлбал, ажилтнууд, санхүүжилт гэх мэт) шаардагдах нөөцийн тоон хэмжигдэхүүн, үүнийг мониторингийн системээр хянаж байдаг.

    Эх сурвалж: Грош нар, 2011, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Өнчин ба эмзэг бүлгийн хүүхдүүд

    Бусад хүүхдүүдтэй харьцуулахад эрсдэлд илүү өртдөг өнчин болон бусад эмзэг бүлгийн хүүхдүүд, тухайлбал ХДХВ-ын халдвартай, асран хамгаалагч нь хүнд өвчтэй, гудамжинд амьдардаг, халамжийн байгууллагад амьдардаг, цэрэг дайны үйл ажиллагаанд оролцдог, биеэ үнэлдэг хүүхдүүд болон гэр бүлийн анхаарал халамжаас гадуур орхигдсон, тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүд.

    Эх сурвалж: Грош нар, 2011, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Өрх толгойлсон эх/эцэг

     Нөхөр, эхнэрийн аль нэг нь нас барсан, эсхүл сураггүй алга болсон нь шүүхээр тогтоогдсон, гэрлэлтээ цуцлуулсан, эцэг, эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулсан, хасуулсан бол тухайн шийдвэр хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэж байгаагүй боловч төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэдтэй ганц бие эх /эцэг

    Эх сурвалж: Нийгмийн халамжийн тухай МУ-ын хууль, 2012

    Орчуулах

  • Өрхийн (Гэр бүлийн) тэтгэмж

    Хүүхэдтэй өрх, гэр бүлд зориулсан бэлэн мөнгөний шилжүүлэг. Тухайлбал, орлогод үндэслэн олгох хүүхдийн тэтгэмж, төрсний тэтгэмж, эсхүл тодорхой насны бүх хүүхдэд олгох хүүхдийн мөнгөн тэтгэмж зэрэг олон янзын хэлбэртэй байдаг.

    Эх сурвалж: Грош нар, 2011, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа (ӨНЭЗС)

    ӨНЭЗС нь хүн амын амьжиргааны түвшин, ядуурлын байдлыг тодорхойлохоос гадна өрхийн орлого, зарлагыг тооцох, хэрэглээний үнийн индекст ашигладаг сагс болон жинг шинэчлэх, ДНБ-ийг хэрэглээний аргаар тооцоход шаардлагатай мэдээлэл гаргах зорилготой улсын хэмжээнд төлөөлөх чадвартай судалгаа юм.

    Эх сурвалж: ҮСХ, ӨНЭЗС

    Орчуулах

  • Сургуулийн хүүхдийн хүнс тэжээлийн хөтөлбөрүүд

    Сургуульд хамрагдалтыг дэмжих, тэдний хоол тэжээлийн хангамжийн байдал болон ангидаа анхааралтай байх чадавхийг сайжруулах зорилгоор сурагчдыг хоол, хүнсээр хангах хөтөлбөр.

    Эх сурвалж: Грош нар, 2011, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Тохирох хэрэглэгдэхүүн

    Хөгжлийн бэрхшээлтэй хүн бусдын адил хүний үндсэн эрх, эрх чөлөөг тэгш эдлэхэд зориулсан нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмж, материал, хэрэгсэл, программ хангамж, орчин нөхцөл, үйлчилгээ

    Эх сурвалж: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай МУ-ын хууль, 2016

    Орчуулах

  • Төлбөрөөс чөлөөлөх

    Вакцинжуулалт, жирэмсэний хяналт зэрэг тодорхой ангиллын үйлчилгээний төлбөрөөс чөлөөлөх.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Төрөлжсөн асрамжийн үйлчилгээ

    Асран хамгаалах, харгалзан дэмжих төрөл, садангүй бөгөөд бие даан амьдрах чадваргүй, ганц бие, байнгын эмчилгээ, асаргаа шаардагдах ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнчлэн хүнд нөхцөлд байгаа хүүхдийг байрлуулан хоол, хувцас, эмнэлэг, соёл, ахуй, сэтгэл зүй, асаргаа сувилахуйн үйлчилгээ үзүүлэх, тэдний амьдралын хэвийн нөхцөлийг бүрдүүлэх, хууль ёсны эрх ашгийг нь хууль тогтоомжид заасны дагуу хамгаалах үйл ажиллагаа

    Эх сурвалж: Нийгмийн халамжийн тухай МУ-ын хууль, 2012

    Орчуулах

  • Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний төрөл

    Төрөлжсөн асрамжийн үйлчилгээ нь дараах төрөлтэй байна: 1.ахмад настны асрамжийн үйлчилгээ; 2.хөгжлийн бэрхшээлтэй иргэний асрамжийн үйлчилгээ; 3.хүнд нөхцөлд байгаа 18 хүртэлх насны хүүхдийн асрамжийн үйлчилгээ; 4.гурав ба түүнээс дээш ихэр хүүхдийн асрамжийн үйлчилгээ.

    Эх сурвалж: Нийгмийн халамжийн тухай МУ-ын хууль, 2012

    Орчуулах

  • Туслах хэрэгсэл

    Биеийн бүтцийн гажиг, үйл ажиллагааны алдагдлыг орлох, засах, хамгаалах, дэмжих, гэмтэл учрахаас урьдчилан сэргийлэх зориулалт бүхий хэрэгсэл

    Эх сурвалж: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай МУ-ын хууль, 2016

    Орчуулах

  • Түгээмэл загвар

    Нэмэлт тохиргоо, тусгай загвар шаардахгүйгээр бүх хүн ашиглахад тохиромжтой, энгийн бүтээгдэхүүн, программ, орчин болон үйлчилгээний хэв маяг

    Эх сурвалж: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай МУ-ын хууль, 2016

    Орчуулах

  • Түр хугацаагаар ядууралд өртөгчид

    Улс орны байдал сайн байх үед хангалттай орлого олж байснаа макро эдийн засгийн хямрал, ган зуд, гэр бүлийн гишүүн өвдөх, ажлаа алдах зэрэг гэнэтийн ямар нэг шалтгааны улмаас түр хугацаагаар ядууралд өртсөн хүмүүс энэ бүлэгт хамрагдана.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Урт хугацааны архаг ядуурал

    Цэцэглэн хөгжиж буй зах зээл, үйлчилгээнээс алслагдсан ядуу бүс нутгийн байршил, эд хөрөнгийн хомс байдал, урт хугацаанд үргэлжилсэн бүтцийн хүчин зүйлсээс хамаарч олон жилийн турш ядуу амьдарч буй өрхийн ядуурлыг ойлгоно.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Урьдчилан сэргийлэх

    Тодорхой, таамаглаж болохуйц асуудал, бэрхшээлийг багасгах, эдгээрээс урьдчилан сэргийлэх, одоогийн сайн сайхан байдлаа хамгаалах, хүссэн үр дүн эсвэл зан үйлийг бий болгохыг дэмжиж байдаг арга, үйл ажиллагаа

    Эх сурвалж: Монгол Улсад Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг гэрээлэх, зохион байгуулах, хүргэх, хянах гарын авлага, 2015

    Орчуулах

  • Үр ашиггүй зарцуулалт

    Зорилтот бүлгийг тодорхойлох жишээн дээр авч үзвэл, үр ашиггүй зардал гэдэг нь ядуу бус боловч хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийн хувиар тодорхойлогдоно. Хариуцлагатай байдлыг хангах талаас нь авч үзвэл, энэ нэр томъёо нь янз бүрийн шалтгааны улмаас тухайн хөрөнгө санхүүжилт хууль ёсны, зүй ёсны ашиг хүртэгчиддээ бус өөр хүмүүст зарцуулагдахыг хэлнэ.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Үр нөлөөний үнэлгээний түүвэр судалгаа

    Халамжийн үйлчилгээг хүртэж буй бүлэг буюу туршилтын бүлэг болон хөтөлбөрт хамрагдаагүй мөртлөө бусад үзүүлэлтээрээ түүнтэй төстэй хяналтын бүлгийг төлөөлүүлэн түүвэрлэх судалгаа. Энэ түүвэр судалгаа нь нийт хүн амыг төлөөлдөггүй.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Халамжийн сангийн зарлага, түүний төрөл

    Тэтгэвэр, тэтгэмжийн сангийн хөрөнгийг зөвхөн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид зарцуулна. Нийгмийн үйлчилгээний сангийн хөрөнгийг дараах үйлчилгээ, үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулна: 1.амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж; 2.олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ; 3.төрөлжсөн асрамжийн үйлчилгээ; 4.нийгмийн хөгжлийн үйлчилгээ; 5.шинэ төрлийн үйлчилгээ турших болон хууль тогтоомжийн өөрчлөлтийн улмаас нийгмийн халамжаас хасагдсан иргэнд үзүүлэх үйлчилгээний зардал; 6. Амьжиргааг дэмжих орон тооны бус зөвлөлийн гишүүн, сум, хорооны нийгмийн ажилтанд олгох урамшуулал; 7. нийгмийн ажилтны чадавхийг бэхжүүлэх, мэргэшүүлэх сургалт, бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх, шинэчлэхтэй холбогдсон зардал; 8. нийгмийн халамжийн үйл ажиллагааны үр дүнгийн талаарх судалгаа, шинжилгээ, үнэлгээний зардал; 9. холбогдох хууль тогтоомжийн дагуу зөвшөөрсөн бусад үйлчилгээний зардал.

    Эх сурвалж: Нийгмийн халамжийн тухай МУ-ын хууль, 2012

    Орчуулах

  • Халамжийн сангийн орлого

    Халамжийн сангийн орлого дараах эх үүсвэрээс бүрдэнэ: 1.улс, орон нутгийн төсвөөс олгох хөрөнгө; 2.сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг банкинд хадгалуулсаны хүү; 3.олон улсын байгууллага, гадаад улсаас өгсөн хандив, тусламж; 4.аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн хандив, тусламж; 5.бусад эх үүсвэр.

    Эх сурвалж: Нийгмийн халамжийн тухай МУ-ын хууль, 2012

    Орчуулах

  • Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх үйлчилгээ

    Хөгжлийн бэрхшээлтэй хүнд нийгмийн амьдралд тэгш оролцох боломжийг бүрдүүлж, гэр бүл, хамт олны дунд эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх үйл ажиллагаа

    Эх сурвалж: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай МУ-ын хууль, 2016

    Орчуулах

  • Харгалзан дэмжигч

    Насанд хүрээгүй /14-өөс 18 хүртэлх насны/ бүтэн өнчин хүүхэд, эцэг эх нь хоёулаа иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон болон эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан хүний насанд хүрээгүй хүүхэд, эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг аргагүй шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний насанд хүрээгүй хүүхэд, эрүүл мэндийн болон өндөр настай болсны улмаас иргэний эрх, үүргээ биечлэн хэрэгжүүлэх боломжгүй болсон хүнийг харгалзан дэмжинэ.

    Эх сурвалж: Гэр бүлийн тухай МУ-ын хууль, 1999

    Орчуулах

  • Хорих ангиас суллагдсан иргэн

    Хорих ангиас суллагдсан иргэн гэж 1.шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын хугацаа дууссан; 2.өршөөл, уучлал үзүүлсэн; 3.шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон; 4.ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу өвчний учир хугацаанаас өмнө ялаас чөлөөлөх, эсхүл хорих ялыг өөр төрлийн хөнгөн ялаар солих тухай шүүхийн тогтоол гарсан; 5.хуульд заасан бусад үндэслэлээр суллагдсан тухай холбогдох газрын шийдвэр бүхий иргэнийг ойлгоно.

    Эх сурвалж: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай МУ-ын хууль, 2002

    Орчуулах

  • Хөгжлийн бэрхшээл, ICF

    Хөгжлийн бэрхшээл гэдэг нь хүний ердийн хийж гүйцэтгэдэг үйл ажиллагаа эсхүл ердийн гэж үзэх үйл ажиллагааг хийж гүйцэтгэхэд саад болох аливаа хязгаарлалт, эсхүл гүйцэтгэх чадваргүй (согогийн улмаас) байхыг хэлнэ.

    Эх сурвалж: ДЭМБ, Үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн олон улсын ангилал (ҮАХБИЭМОУА), 2001 он

    Орчуулах

  • Хөгжлийн бэрхшээл, ICF: Бие махбодийн хөгжлийн бэрхшээл

    Бие махбодийн хөгжлийн бэрхшээл гэдэг нь яс, булчин, эсхүл хөдөлгөөний холбоос дахь хэвийн бус байдлыг хэлнэ. Энэ төрөл ангилалд саажилттай, эсхүл хөдлөх эрхтэний дутуу хэсэг/байдал орно. Мөн шулга учраас ойлгогдохооргүй ярьдаг хүмүүсийг энэ ангиллын нэг хэсэгт хамруулна.

    Эх сурвалж: ДЭМБ, ҮАХБИЭМОУА, 2001 он

    Орчуулах

  • Хөгжлийн бэрхшээл, ICF: Дүлий

    Дүлий гэж 20 см-ийн зайд гарсан дуу чимээ эсхүл яриаг сонсголын туслах хэрэгсэлгүйгээр хоёр чихээрээ сонсдоггүй хүмүүсийг хэлнэ.

    Эх сурвалж: ДЭМБ, ҮАХБИЭМОУА, 2001 он

    Орчуулах

  • Хөгжлийн бэрхшээл, ICF: Оюун ухааны эмгэг

    Оюун ухааны эмгэг гэдгийг (суух, зогсох, алхах, ярих, хувцас өмсөх, хоол идэх) ур чадварын бэрхшээл гэж ойлгох бөгөөд энэ өөрчлөлт нь гол төлөв хүүхэд наснаас эхэлсэн байдаг. Энд мөн оюуны чадварын бууралтыг оруулна. Энэ байдал нь ахмад настай хүмүүст нийгмийн болон хөдөлмөрлөх үйл ажиллагааны бэрхшээл болдог.

    Эх сурвалж: ДЭМБ, ҮАХБИЭМОУА, 2001 он

    Орчуулах

  • Хөгжлийн бэрхшээл, ICF: Согог

    Согог нь бие эрхтний ажиллагаа эсхүл бүтцэд гарсан хүндрэлүүд, тухайлбал томоохон өөрчлөлт, алдагдал юм.

    Эх сурвалж: ДЭМБ, ҮАХБИЭМОУА, 2001 он

    Орчуулах

  • Хөгжлийн бэрхшээл, ICF: Сэтгэхүйн өөрчлөлт

    Сэтгэхүйн өөрчлөлт гэж оюун ухаан, зан төлөв хэвийн бус байдлыг хэлнэ. Энэ хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүн нь голдуу ганцаараа ярьж, хөхөрч байдаг ба түүний зан байдал нь тааварлашгүй байдаг.

    Эх сурвалж: ДЭМБ, ҮАХБИЭМОУА, 2001 он

    Орчуулах

  • Хөгжлийн бэрхшээл, ICF: Хараагүй

    Хараагүй гэдэгт бүрэн хараагүй болон сул хараатай хүмүүсийг хамруулна. Бүрэн хараагүй гэдэгт хоёр нүд нь хоёул юм огт хардаггүй хүмүүсийг, сул хараатай гэдэгт нүдний шил зүүсэн байсан ч хоёр нүдээрээ нэг метр зайд байгаа гарын хурууг тоолж чадахгүй байгаа хүмүүсийг хамруулна.

    Эх сурвалж: ДЭМБ, ҮАХБИЭМОУА, 2001 он

    Орчуулах

  • Хөгжлийн бэрхшээл, ICF: Хэл ярианы хүндрэл

    Зөвхөн нэг үгээр ярьдаг, ойлгомжгүй, ээрүү, гаж сонин дуугаар ярьдаг болон ярих эрхтний согогтой хүмүүсийг хамруулна.

    Эх сурвалж: ДЭМБ, ҮАХБИЭМОУА, 2001 он

    Орчуулах

  • Хөгжлийн бэрхшээл, ICF: Хэлгүй

    Огт ярьж чадахгүй эсхүл ойлгогдохооргүй ярьдаг хүмүүсийг хэлгүй гэнэ.

    Эх сурвалж: ДЭМБ, ҮАХБИЭМОУА, 2001 он

    Орчуулах

  • Хөгжлийн бэрхшээл: Олдмол

    Ахуйн болон үйлдвэрлэлийн осол, гэмтэл, ердийн болон мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн согогтой болж, бусдын адил нийгмийн харилцаанд оролцох чадвар нь хязгаарлагдсан.

    Эх сурвалж: Хүн ам, орон сууцны тооллогын ойлголт, тодорхойлолт, 2010, ҮСХ

    Орчуулах

  • Хөгжлийн бэрхшээл: Сонсголын

    Сонсголын болон хэл, ярианы эрхтний гэмтэл согог, өвчин эмгэгийн улмаас хүний “сонсох” хэвийн үйл ажиллагааний чадвар алдагдсан буюу хязгаарлагдсан.

    Эх сурвалж: Хүн ам, орон сууцны тооллогын ойлголт, тодорхойлолт, 2010, ҮСХ

    Орчуулах

  • Хөгжлийн бэрхшээл: Сэтгэцийн

    Сэтгэцийн эмгэг нь бодох сэтгэх, мэдрэх, ухамсарлахуйн болон зан төлвийн өөрчлөлтөөр илрэх бөгөөд үүнийхээ улмаас хүний нийгэмд биеэ авч явах байдал нь өөрчлөгдсөн, гадаад (төрөх үеийн хүндрэлүүдийн үлдэцийн улмаас 0-3 насанд тэнэгрэх) болон дотоод (хромосомын өөрчлөлт, бодисын солилцооны дутмагшил гэх мэт) шалтгааны улмаас ойлгох, сэтгэх, мэдрэх үйл ажиллагаа нь хязгаарлагдсан.

    Эх сурвалж: Хүн ам, орон сууцны тооллогын ойлголт, тодорхойлолт, 2010, ҮСХ

    Орчуулах

  • Хөгжлийн бэрхшээл: Төрөлхийн

    Удамшлын эмгэг, согог, жирэмсний болон төрөх үеийн хүндрэлээс шалтгаалан бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн согогтой болж, бусдын адил нийгмийн харилцаанд оролцох чадвар нь хязгаарлагдсан.

    Эх сурвалж: Хүн ам, орон сууцны тооллогын ойлголт, тодорхойлолт, 2010, ҮСХ

    Орчуулах

  • Хөгжлийн бэрхшээл: Харааны

    Харааны эрхтний гэмтэл, согог, өвчин эмгэгийн улмаас хүний “харах” хэвийн үйл ажиллагааны чадвар алдагдсан буюу хязгаарлагдсан.

    Эх сурвалж: Хүн ам, орон сууцны тооллогын ойлголт, тодорхойлолт, 2010, ҮСХ

    Орчуулах

  • Хөгжлийн бэрхшээл: Хөдөлгөөний

    Биеийнхээ тодорхой хэсгийг хөдөлгөх чадваргүйн улмаас хүний амьдралын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг гүйцэтгэх чадвар алдагдсан буюу хязгаарлагдсан.

    Эх сурвалж: Хүн ам, орон сууцны тооллогын ойлголт, тодорхойлолт, 2010, ҮСХ

    Орчуулах

  • Хөгжлийн бэрхшээл: Хэл ярианы

    Хэл, ярианы эрхтний гэмтэл, согог, өвчин эмгэгийн улмаас хүний “ярих” хэвийн үйл ажиллагааны чадвар алдагдсан буюу хязгаарлагдсан.

    Эх сурвалж: Хүн ам, орон сууцны тооллогын ойлголт, тодорхойлолт, 2010, ҮСХ

    Орчуулах

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн

    Бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг хөгжлийн бэрхшээлтэй гэж ойлгоно.

    Эх сурвалж: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, 2016

    Орчуулах

  • Хөгжлийн бэрхшээлээр нь ялгаварлан гадуурхах

    Хөгжлийн бэрхшээлтэй хүн улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын харилцаанд иргэний үндсэн эрх, эрх чөлөөг бусадтай адил тэгш эдлэх, нийгмийн баялгаас тэгш хүртэх, хөгжилд хувь нэмрээ оруулах, тохирох хэрэглэгдэхүүнээр хангагдах боломжийг үгүйсгэх, хязгаарлах үйлдэл, эс үйлдэхүй

    Эх сурвалж: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, 2016

    Орчуулах

  • Хөдөлмөр эрхлэхэд сөргөөр нөлөөлөх

    Хөтөлбөрт хамрагдах шалгуурыг хангахын тулд ажил эрхлэх хүчин чармайлтаа бууруулах, эсвэл хөтөлбөрөөс ашиг хүртээд ажил идэвхитэй хайх сонирхол нь буурч болзошгүй тохиолдол.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Хөдөлмөрийн зах зээлийн идэвхитэй хөтөлбөрүүд

    Сургалтад хамрагдах, дадлагажигчаар ажиллах, ажил хайхад нь дэмжлэг үзүүлэх, ажилд зуучлах зэрэг арга хэмжээгээр дамжуулан оролцогчдын ур чадварыг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, урт хугацаанд цалин хөлс олох боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөтөлбөрүүд.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ

    Эмчлэгдэх боломжгүй хүндэрсэн өвчтэй иргэдийг амьдралынх нь сүүлчийн өдрүүдэд зовиур шаналгаа багатай байлгаж, халамж, анхаарал тавьж эмчилж сувилахыг хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ гэнэ.

    Эх сурвалж: Эрүүл мэндийн салбарын эрх зүйн баримт бичиг

    Орчуулах

  • Хөтөлбөрийн үнэлгээ

    Тухайн халамжийн хөтөлбөр нь тодорхой стандартыг хангаж байгаа эсэх, түүний үзүүлсэн үр дүнг тооцох, хөтөлбөрийн өртгийг түүний нийгэмд үзүүлж буй ашиг тустай харьцуулах, тодорхойлоход чиглэсэн тусгайлсан аргуудыг ашиглан хийх үнэлгээ.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Хөтөч нохой

    Хараагүй хүн тухайн орчинд зөв чиг баримжаатай, саадгүй, аюулгүй зорчиход нь туслах зорилгоор тусгайлан сургаж, бэлтгэсэн нохой

    Эх сурвалж: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай МУ-ын хууль, 2016

    Орчуулах

  • Хүндэт донор

    Хүмүүнлэг, энэрэнгүй сэтгэлээр донорын үйлсэд идэвхтэй оролцож, цусаа 35-аас дээш удаа өгсөн цусны донор хүнийг цусны хүндэт донор гэнэ.

    Эх сурвалж: Донорын тухай хууль, 2000 болон Цусны хүндэт донорыг сувилуулах журам, 2013

    Орчуулах

  • Хүнсний бэлэн бус дэмжлэг

    Өрхүүдэд хамгийн их хэрэгцээтэй үед нь хүнс хуваарилах, нэмэлт хоол болон сургуулийн үдийн хоолны хөтөлбөр, эсвэл яаралтай тусламжийн хүнсний хувиарилалт хийх зэргээр хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд туслах замаар өрхөд нэмэлт хөрөнгө хуваарилах.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Хүнсний хангамжийн дутагдалтай байдал

    Идэвхтэй, эрүүл амьдрахад шаардагдах хүнсний хангамжийн хүртээмжгүй хомсдолтой байдал. Хүнсний хангамжийн архаг дутагдалтай байдал гэдэгт онцгой буюу гэнэтийн эрсдлийн нөхцөл байдал бий болоогүй байхад ч тодорхой хугацааны турш хүнсний хомсдолтой байхыг хэлнэ.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Хүртээмжтэй хөтөлбөр

    Хангалттай тооны хүмүүст хангалттай урт хугацаанд хангалттай хэмжээний тэтгэмж олгож байгаа хөтөлбөрийг хүртээмжтэй гэнэ. Хөтөлбөрийн хүртээмжтэй байдлыг үнэлэх мэдээлэл нь норматив гэхээсээ илүүтэйгээр тэтгэмж авагчийн орлогод тэтгэмжийн эзлэх хувь хэмжээ, хүн амын дунд эсхүл ядуучуудын дунд тэтгэмж авагчдын эзлэх хувь хэмжээ зэрэг дэмжлэгийн эерэг утгаар илэрхийлэгддэг.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Хүүхдийн мөнгөний хөтөлбөр

    Хүүхдийн мөнгөний хөтөлбөр нь эрдэс баялгийн орлогоос бүрддэг Хүний хөгжлийн сангаас санхүүждэг. 0-18 насны бүх хүүхэд, мөн засан хүмүүжүүлэх газар хүмүүжиж байгаа болон гадаадад амьдарч байгаа бүх хүүхэд сар бүр 20 мянган төгрөг (ойролцоогоор 11 ам.доллар)-ийн тэтгэмж авах эрхтэй.

    Эх сурвалж: Нийгмийн хамгааллын үнэлгээнд суурилсан үндэсний хэлэлцүүлэг: МУ-ын нийгмийн хамгааллын суурь түвшний тодорхойлолт, зардал, 2015

    Орчуулах

  • Хэрэгцээнд суурилсан хөтөлбөр

    Хувь хүн, олон нийтийн түвшинд үнэлгээ хийсний үр дүнд гарч ирсэн хэрэгцээг хангахад чиглэсэн хөтөлбөр/үйлчилгээг бий болгох.

    Эх сурвалж: Монгол Улсад Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг гэрээлэх, зохион байгуулах, хүргэх, хянах гарын авлага, 2015

    Орчуулах

  • Хэрэгцээний үнэлгээ

    Хувь хүн, олон нийтэд шинээр гарч ирж байгаа чиг хандлага, хэрэгцээ шаардлагын талаар өргөн ойлголтыг олж авахын тулд хэрэглэдэг арга.

    Эх сурвалж: Монгол Улсад Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг гэрээлэх, зохион байгуулах, хүргэх, хянах гарын авлага, 2015

    Орчуулах

  • Цаатан

    Цаа буга маллан тайгад амьдарч буй цаатан иргэд.

    Эх сурвалж:

    Орчуулах

  • Цаатны тэтгэмж

    Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын тайгад амьдардаг 18 хүртэл насны цаатан хүүхдэд Хангайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний, насанд хүрсэн иргэнд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр мөнгөн тэтгэмж олгоно.

    Эх сурвалж: ХАХНХ-ын сайдын 2013 оны 05 дугаар сарын 13-ны A/72 дугаар тушаал

    Орчуулах

  • Чадамжид тулгуурласан үнэлгээ

    Нөхцөл байдлын үнэлгээний явцад үйлчлүүлэгчийн давуу талд анхаарал хандуулж мэдээлэл цуглуулах үйл явц юм. Үүнийг давуу талд тулгуурласан хандлагыг ашиглаж байгаа үед илүүтэй хийдэг.

    Эх сурвалж: Монгол Улсад Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг гэрээлэх, зохион байгуулах, хүргэх, хянах гарын авлага, 2015

    Орчуулах

  • Шударга хуваарилалт

    Эдийн засаг дахь шударга байдлын зарчим. Шударга хуваарилалтын дүн шинжилгээ нь тэтгэмжийн тархалтыг холбогдох хүн амын бүлгээр (ядуу/ядуу бус, эрэгтэй/эмэгтэй, хөдөө/хотын гэх мэтчилэн) авч үздэг. Хэвтээ шугамын шударга хуваарилалт гэдэг нь бүхий л чухал үзүүлэлтээрээ хоорондоо ижил хувь хүмүүс буюу өрхүүдэд адил тэнцүү тэтгэмж буюу татвар ногдож байхыг шаарддаг. Босоо шугамын шударга хуваарилалт нь төлбөр төлөх чадамж, эсвэл хэрэгцээнээс нь шалтгаалан ялгавартайгаар тэтгэмж, татварыг тогтоох санааг агуулдаг.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Эмзэг бүлгүүд

    Ахмад настан, өнчин хүүхдүүд, бэлэвсэрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ДОХ/ХДВХ-н халдвартай хүмүүс, орогнол хүсэгчид, дотооддоо гадуурхагдсан хүмүүс болон бусад хүмүүсийг хамааруулж ойлгодог. Хүн амын эмзэг бүлгүүд нь өөрсдийн нөхцөл байдлынхаа зарим тухайлсан асуудлын улмаас дэмжлэг авахдаа маш их хүндрэлтэй тулгардаг.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Эмнэлэг хяналтын комисс

    Насанд хүрээгүй 16 хүртэлх насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн эмч нарын хяналтын комисс тогтооно.

    Эх сурвалж: Эрүүл мэндийн салбарын эрх зүйн баримт бичиг

    Орчуулах

  • Эрсдэл ба эмзэг байдлын шинжилгээ

    Ядуу хүмүүст тулгарч байгаа эрсдлийн талаар болон эрсдэл болсны улмаар ядуу болох эрсдэлтэй хүн амын тоо, шинж чанаруудыг үнэлэх нь ядуурлын дүн шинжилгээг нөхдөг.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Эрүүл мэндийг дэмжих үйлчилгээ

    Эрүүл мэндийг дэмжих үйлчилгээний хүрээнд дараах тусламж, дэмжлэг үзүүлнэ: 1.нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зүйлшгүй шаардлагатай өрхийн-гишүүн иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бүрэн болон хэсэгчлэн төлөх; 2.нийгмийн халамжид хамрагдагчдад үзүүлэх эрүүл мэндийн бусад үйлчилгээ.

    Эх сурвалж: Нийгмийн халамжийн тухай МУ-ын хууль, 2012

    Орчуулах

  • Явцын үнэлгээ

    Үнэлгээ, хэрэгжилтийн судалгаа, дүн шинжилгээ гэх мэтээр нэрлэдэг. Явцын үнэлгээ нь тухайн хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгааг баримтжуулж, үнэлдэг бөгөөд энэ талаар тайлбарладаг.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Ядуурал

    Ядуурал нь хувь хүний аж байдлын доройтол, хомсдолтой байдлаар илрэх бөгөөд эрүүл мэнд, боловсрол, оюуны болон биеийн чадавхи доройтох, хоол тэжээлийн хомсдол, бараа үйлчилгээний дутагдалд орох дэд бүтцийн үйлчилгээнүүдийн хүртээмж хязгаарлагдмал байх, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх чадвар хангалтгүй байх зэргээр илэрдэг. Хүний аж байдалд гарсан илэрхий гачигдал хомсдол буюу амьдралын чанарыг тодорхойлогч хүнс тэжээл, хувцас, гэр орон зэрэг ердийн хэрэглээний дутагдал гачигдлыг хэлнэ.

    Эх сурвалж: Ядуурлын үндсэн үзүүлэлтүүдийг тооцох аргачлал, 2013, ҮСХ

    Орчуулах

  • Ядуурал ба нийгмийн үр нөлөөний шинжилгээ

    Бодлогын шинэчлэлийн дахин хуваарилалтын үр нөлөө янз бүрийн бүлгийн, ялангуяа ядуу ба эмзэг бүлгийн хүмүүсийн амьжиргаа, нийгмийн хамгаалалд хэрхэн нөлөөлж байгааг шалгах арга.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Ядуурал: Туйлын (абсолют) ядуу

    Амьжиргааны наад захын зайлшгүй хэрэгцээнээс доогуур хэрэглээтэй хүн амыг хэлнэ.

    Эх сурвалж: Ядуурлын үндсэн үзүүлэлтүүдийг тооцох аргачлал, 2013, ҮСХ

    Орчуулах

  • Ядуурал: Харьцангуй ядуу

    Тухайн хүн өөрийн хэрэгцээгээ хэрхэн үнэлж, бусадтай харьцуулж байгаагаар буюу хэрэгцээгээ өөрийн нөөц боломжтойгоо уялдуулан харьцуулж гаргасан дүгнэлтээр ядуу гэж тодорхойлж байгааг хэлнэ.

    Эх сурвалж: Ядуурлын үндсэн үзүүлэлтүүдийг тооцох аргачлал, 2013, ҮСХ

    Орчуулах

  • Ядуурлын гүнзгийрлийн индекс

    Ядуу хүн амын хэрэглээний дундаж хэмжээ нь ядуурлын шугамаас хэр зэрэг доогуур байгааг илэрхийлнэ.

    Эх сурвалж: Ядуурлын үндсэн үзүүлэлтүүдийг тооцох аргачлал, 2013, ҮСХ

    Орчуулах

  • Ядуурлын гүнзгийрэлт

    Ядуурлын түвшин ба тухайн ядуурлын түвшинд хамаарч буй өрхийн орлогын (ядуу бус хүмүүс тэг зөрүүтэй байдаг) дундажийн зөрүү. Энэхүү орлогын зөрүүг ядуу хүмүүсийн тоонд үржүүлсэнээр ядуурлын гүнзгийрлийг тооцдог.

    Эх сурвалж: Ядуурлын үндсэн үзүүлэлтүүдийг тооцох аргачлал, 2013, ҮСХ

    Орчуулах

  • Ядуурлын мэдрэмжийн индекс

    Ядуу хүн амын дундах хэрэглээний тархалтын мэдрэмжийг тодорхойлно. Ядуурлын гүнзгийрэлтийн квадрат дундажаар илэрхийлнэ.

    Эх сурвалж: Ядуурлын үндсэн үзүүлэлтүүдийг тооцох аргачлал, 2013, ҮСХ

    Орчуулах

  • Ядуурлын хамралтын хүрээний индекс

    Нийт хүн амын тоонд ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй ядуу хүн амын эзлэх хувийг илэрхийлнэ.

    Эх сурвалж: Ядуурлын үндсэн үзүүлэлтүүдийг тооцох аргачлал, 2013, ҮСХ

    Орчуулах

  • Ядуурлын шугам

    Ядуурлын шугам нь тодорхой өгөгдсөн цаг хугацаа, оршин байгаа орчинд хувь хүний амьжиргааны түвшинг мөнгөн дүнгээр илэрхийлсэн утга болно. Ядуурлын шугам нь ядуу хүнийг ядуу бус хүнээс ялгах гол шалгуур үзүүлэлт юм.

    Эх сурвалж: Ядуурлын үндсэн үзүүлэлтүүдийг тооцох аргачлал, 2013, ҮСХ

    Орчуулах

  • Амьдралын чанар

    Амьдралын чанарыг хэмжих гол үзүүлэлтүүд: ажилгүйдэлтэй тэмцэх, орлого бий болгох үйл ажиллагааг дэмжих, ядуурал, нийгмийн ялгаварлан гадуурхалтай тэмцэх, иргэдийн ур чадварыг хөгжүүлэх, иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, байгаль орчны менежментийг сайжруулах, орон нутгийн нөхцлийг сайжруулах, нийтийн тээврийг сайжруулах, байгалийн төрөл зүйлийг хамгаалах.

    Эх сурвалж: Засаглалын үзэл баримтлал, нэр томъёоны тайлбар толь, Ц.Даваадулам, 2010

    Орчуулах

  • Амьжиргааны түвшний суурь судалгаа

    Бодлого боловсруулахад шаардлагатай мэдээллээр хангахуйц амьжиргааны стандартын олон талт байдлыг агуулсан тоо мэдээ бүхий олон сэдэвт, цогц судалгаанууд. Эдгээр судалгаа нь өрхийн орлогын зарцуулалт, өрхийн бүтэц, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нөхөн үржихүйн асуудал, хүнс тэжээл, хадгаламж, хөдөө аж ахуйн үйл ажиллагаа болон орлогын бусад эх үүсвэрийг хамардаг.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Ахмад настан

    60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй Монгол Улсын иргэн, Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэн, харяалалгүй хүнийг ахмад настан гэнэ.

    Эх сурвалж: Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль, 2005

    Орчуулах

  • Бодлого

    Бодлого нь дүрэм журам, хуулиас ялгаатай байдаг. Хуулиар ямар нэг үйлдлийг албадан хийлгэх юмуу, эсвэл хориглож болдог бол (орлогын албан татвар ногдуулах гэх мэт) бодлого нь зөвхөн хүсэн хүлээж байгаа үр дүнд чиглэсэн үйл ажиллагааг залж чиглүүлдэг. Үйл явцын хувьд бодлогыг шийдвэрлэх асуудлыг тодорхойлохоос эхлээд зорилго, зорилтуудыг тогтоох, шийдвэр гаргах, хэрэгжүү лэх, үнэлгээ хийх шатуудыг хамарсан урт хугацааны ажиллагаа хэмээн тодорхойлж болно.

    Эх сурвалж: Засаглалын үзэл баримтлал, нэр томъёоны тайлбар толь, Ц.Даваадулам, 2010

    Орчуулах

  • Бодлогын шинжилгээ

    Бодлогын шинжилгээ нь тухайн бодлогын асуудлаар судалгаа шинжилгээ хийж, бодлого боловсруулагчдад бодлогын төрөл бүрийн хувилбар, хандлагын давуу болон сул талуудын талаар тусгай мэдээлэл гаргаж өгөх үйл явц юм. Гэхдээ бодлогын шинжилгээг: бодлогыг шинжлэх – тухайн бодлого, түүнийг боловсруулсан явцыг тайлбарлах буюу шинжилгээний болон тодорхойлсон шинжтэй; бодлогод зориулсан шинжилгээ – бодлого, саналыг боловсруулахад (жишээ нь нийгмийн халамжийг сайжруулах) жор тогтоох гэсэн хоёр үндсэн салбарт хувааж үздэг.

    Эх сурвалж: Засаглалын үзэл баримтлал, нэр томъёоны тайлбар толь, Ц.Даваадулам, 2010

    Орчуулах

  • Буцалтгүй тусламж

    Төрийн нэг байгууллага эсхүл олон улсын байгууллагаас төрийн нөгөө байгууллага эсхүл олон улсын байгууллагад шилжүүлсэн албан журмын бус шилжүүлэг юм.

    Эх сурвалж: ЗГСС 2001

    Орчуулах

  • Гадаадын иргэн, харьяалалгүй хүн

    Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг хуулиар заасан насанд хүрсэн гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг ахмад настанд хамруулж болно.

    Эх сурвалж: Ахмад настны нийгмийн хамгааллын тухай МУ-ын хууль, 2005

    Орчуулах

  • Далд (нуугдмал) эдийн засаг

    Далд эдийн засаг нь эдийн засгийн агуулгаар үр өгөөжтэй, мөн харьцангуй хууль ёсны (тодорхой стандартууд, дүрэм, журмыг мөрддөг) боловч төрийн эрх бүхий байгууллагуудаас санаатайгаар нуун дарагдуулдаг (жишээ нь татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх, эсхүл тодорхой стандарт эсхүл захиргааны шаардлагуудыг мөрдөхөөс зайлсхийх) үйл ажиллагаануудаас бүрдэнэ.

    Эх сурвалж: YТС-93, 6.34

    Орчуулах

  • Дотоодын нийт бүтээгдэхүүн

    Тухайн улсын дотоодын нийт бүтээгдэхүүн нь үйлдвэрлэлд оролцсон эдийн засгийн харъяат эдийн засгийн нийт нэгжүүдийн нийт нэмэгдэл өртгийн нийлбэртэй тэнцэнэ (үйлдвэрлэлтийн өртөгт ороогүй бүх төрлийн бүтээгдэхүүний татварыг нэмж, татаасыг хасна). Түүнчлэн ДНБ нь худалдан авагчийн үнээр тооцсон бараа, үйлчилгээний эцсийн хэрэглээний нийлбэрээс (завсрын хэрэглээнээс бусад бүх хэрэглээ) бараа, үйлчилгээний импортын өртгийг хассантай тэнцэнэ.

    Эх сурвалж: YТС-93, 1.128 ба 2.173-2.174

    Орчуулах

  • Ил тод байдал

    Төрийн захиргааны ил тод байдал гэдэг нь холбогдох мэдээлэл иргэдэд ойлгомжтой, нээлттэй байх, засгийн газрын дүрэм журам, шийдвэр тодорхой, хүртээмжтэй байх тухай асуудал юм. Ил тод байдал бол хариуцан тайлагнах тогтолцоог жинхэнэ утгаар хэрэгжүү лэх урьдчилсан нөхцөл болж урьдчилан мэдэхүйц байдлыг бататгаж өгдөг.

    Эх сурвалж: Засаглалын үзэл баримтлал, нэр томъёоны тайлбар толь, Ц.Даваадулам, 2010

    Орчуулах

  • Институци

    1. Хэсэг бүлэг хүмүүсийн зан байдлыг жолоодох нийгмийн заншил, хамтын ажиллагааны бүтэц, механизм. Институцид тогтвортой үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд, төр, хувийн хэвшлийн аль алинд нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны дүрэм журам багтдаг. (Рондинэли, 2007) 2. Байгууллага

    Эх сурвалж: Засаглалын үзэл баримтлал, нэр томъёоны тайлбар толь, Ц.Даваадулам, 2010

    Орчуулах

  • Инфляцийн түвшин

    Үнийн ерөнхий түвшин өсөж, мөнгөний худалдан авах чадвар буурах үзэгдлийг инфляци гэнэ. Өмнөх үетэй нь харьцуулахад үнийн ерөнхий түвшин өссөн эсэхийг инфляцийн түвшин илэрхийлнэ.

    Эх сурвалж: ҮСХ

    Орчуулах

  • Ипотекийн зээл

    Бүрэн баригдаж дууссан, улсын комисс хүлээн авч дүгнэлт гаргасан, улсын бүртгэлд бүртгэгдэж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр баталгаажсан үл хөдлөх хөрөнгийг барьцаалж олгосон зээл.

    Эх сурвалж: http://www.glossary.mn/Dictionary

    Орчуулах

  • Кэйс менежмент

    Нийгмийн ажилтнууд үйлчлүүлэгчдээ зориулан төлөвлөгөө гаргаж, эрж хайж, тэдний өмнөөс нөлөөллийн ажил хийж мөн олон төрлийн нийгмийн болон эрүүл мэндийн үйлчилгээ авч байгаа байдалд хяналт тавих үйл явц юм. Нэг болон хэд хэдэн байгууллагын нийгмийн ажилтнууд мэргэжлийн баг болон хамтран ажиллаж, тодорхой нэг үйлчлүүлэгчид үзүүлэх үйлчилгээний цар хүрээг өргөтгөн ажилладаг. Кейс менежмент нь үйлчилгээний тархай бутархай байдал, ажилтнуудын салбараа орхиж явах байдал, үйлчилгээ үзүүлэгчдийг хангалтгүй зохицуулахтай холбоотой асуудал гарахаас сэргийлдэг. Кейс менежмент нь томоохон нэг байгууллагын хүрээнд эсвэл олон төрлийн үйлчилгээг хамарсан орон нутаг, олон нийтийн хөтөлбөрийн хүрээнд явагдаж болно

    Эх сурвалж: Баркер, 2003, тал 58,. Нийгмийн ажилтны Үндэсний холбоо (NASW), 2012 оны тал.9-10

    Орчуулах

  • Магадлан итгэмжлэл

    “Магадлан итгэмжлэл” гэж байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, тусламж, үйлчилгээний технологи, чанарт хөндлөнгийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргахыг хэлнэ.

    Эх сурвалж: Эрүүл мэндийн тухай МУ-ын хууль, 2011

    Орчуулах

  • Мэдээллийн ил тод байдал

    Мэдээллийн ил тод байдал нь үйл ажиллагааны, хүний нөөцийн, төсөв санхүүгийн, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдлаар хангагдана.

    Эх сурвалж: Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай МУ-ын хууль, 2011

    Орчуулах

  • Мэдээллийн сан

    Нэгдсэн ангилал, код, стандарт, арга зүй, ижилтгэсэн асуулга баримтын шаардлагын дагуу үүсгэсэн, цуглуулсан, хүлээн авсан, боловсруулсан, хадгалсан өгөгдөл мэдээллийн иж бүрдэл.

    Эх сурвалж: Мэдээллийн технологийн баримт бичиг

    Орчуулах

  • Мэдээлэл

    Тодорхой зорилготой цуглуулж, боловсруулсан өгөгдөл болно.

    Эх сурвалж: Мэдээллийн технологийн баримт бичиг

    Орчуулах

  • Мэргэжлийн хандлага

    Нийгэм ‘мэргэжилтэн’ хэмээн хүлээн зөвшөөрсөн аливаа этгээд ажил үүргээ гүйцэтгэхдээ баримтлах хандлага, ур чадвар, зан суртахуун, шинж чанар, эрхэмлэх зүйлсийн нэгдлийг илэрхийлсэн нэр.

    Эх сурвалж: Засаглалын үзэл баримтлал, нэр томъёоны тайлбар толь, Ц.Даваадулам, 2010

    Орчуулах

  • Нийгмийн бодлого

    Нийгмийн бодлого нь хүн амын аж байдлыг сайжруулах, боловсрол, эрүүл мэнд, орон сууц болон нийгмийн хамгааллын хэрэгцээг нь хангахад учирч байгаа аливаа асуудлыг шийдвэрлэж буй төрийн үйл ажиллагааг дэмжих дүрэм журам, зарчим, хууль эрх зүйн орчин юм.

    Эх сурвалж: Нийгмийн халамжийн тухай хууль, 2012 болон Грош нар Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Нийгмийн хамгаалал

    Нийгмийн хамгаалал нь ядуу болон нийгмийн нэн эмзэг хэсэг, түүнчилэн хувь хүмүүс, айл өрхүүд, хамт олныг аливаа эрсдлийг даван туулахад нь туслахад чиглэсэн төрийн бодлого, үйл ажиллагаа юм. Нийгмийн хамгаалалд нийгмийн халамж, нийгмийн даатгал, хөдөлмөрийн зах зээлийн бодлого, нийгмийн сан болон үйлчилгээ зэрэг багтдаг.

    Эх сурвалж: Нийгмийн хамгааллын үнэлгээнд суурилсан үндэсний хэлэлцүүлэг: МУ-ын нийгмийн хамгааллын суурь түвшний тодорхойлолт, зардал, 2015

    Орчуулах

  • Нийгмийн хамгааллын арга хэмжээ

    Нийгмийн хамгааллын арга хэмжээнүүд: - нийгмийн даатгалын тэтгэвэр - нийгмийн даатгалын тэтгэмж - нийгмийн халамжийн тэтгэвэр - нийгмийн халамжийн тэтгэмж - тусламж хөнгөлөлт - төрөлжсөн асрамжийн үйлчилгээ - олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ - хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ - эрүүл мэндийн үйлчилгээ - нийгмийн хөгжлийн үйлчилгээ

    Эх сурвалж: Нийгмийн хамгааллын үнэлгээнд суурилсан үндэсний хэлэлцүүлэг: МУ-ын нийгмийн хамгааллын суурь түвшний тодорхойлолт, зардал, 2015

    Орчуулах

  • Нийгмийн хамгааллын доод хэм хэмжээ

    Эмнэлгийн тусламж үйлчилгээ, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмж, өндөр насны тэтгэвэр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, жирэмсний болон амаржсаны амралт, тэтгэмж, гэр бүлийн тэтгэмж, хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр зэрэг нийгмийн хамгааллын 9 салбарыг хамарсан доод хэмжээг хангасан байх баталгаа юм.

    Эх сурвалж: Нийгмийн хамгааллын доод хэмжээний тухай 1952 оны 102 дугаар Конвенци, ОУХБ

    Орчуулах

  • Нийгмийн хамгааллын зардал

    Нийгмийн халамжийн зардал, нийгмийн даатгалын санд улсын төсвөөс олгох татаас, Хүний хөгжил сангаас олгох нийгмийн бусад тусламж дэмжлэгээс бүрдэнэ.

    Эх сурвалж: Нийгмийн халамжийн тухай болон бусад холбогдох хууль, тогтоомж

    Орчуулах

  • Нийгмийн хамгааллын суурь түвшин (НХСТ)

    Нийгмийн хамгааллын суурь түвшин гэж нийгмийн гишүүн бүрийг ямар ч үед хамгийн наад захын хэрэгцээт бараа, үйлчилгээг хүртэх боломж бололцоогоор хангаж буй хүний эрх, тэтгэмж, тусламжийн үндсэн багц юм. Энэ нь: 1-рт.Тухайн улсад оршин суугаа хүн бүрт үндэснийхээ хэмжээнд тодорхойлсон нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцыг боломжийн үнэ өртгөөр хүргэх; 2-рт. Хүүхэд бүрт хоол тэжээл, боловсрол, асаргаа авах боломжийг хангахуйц мөнгөн буюу түүнтэй адилтгах тусламж дэмжлэг үзүүлэх замаар орлогын баталгааг нь хангах; 3-рт. Хангалттай орлого олох боломжгүй байгаа хөдөлмөрийн идэвхтэй насны хүмүүст мөнгөн буюу түүнтэй адилтгах тусламж дэмжлэг үзүүлэх болон хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөрт хамруулах замаар орлогын наад захын баталгаагаар хангах; 4-рт. Өндөр насны тэтгэвэр, бусад тусламж үйлчилгээгээр дамжуулан тухайн улсад оршин суугаа ахмад настан бүрийг наад зах нь үндэснийхээ хэмжээнд тодорхойлсон доод түвшинг хангахуйц орлогын баталгаагаар хангахад чиглэдэг.

    Эх сурвалж: Нийгмийн хамгааллын үнэлгээнд суурилсан үндэсний хэлэлцүүлэг: Монгол Улсын нийгмийн хамгааллын суурь түвшний тодорхойлолт, зардал, НҮБ, ОУХБ, МУ-ын Засгийн газар, 2015 он

    Орчуулах

  • Нийгмийн хамгааллын тогтолцоо

    Нийгмийн хамгааллын одоогийн тогтолцоо нь нийгмийн халамжийн (зорилтот бүлэгт чиглэсэн болон бүх нийтийг хамарсан) хөтөлбөрүүд, нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ гэсэн гурван гол үндсэн хэсгээс бүрэлдэж байна.

    Эх сурвалж: Нийгмийн хамгааллын үнэлгээнд суурилсан үндэсний хэлэлцүүлэг: Монгол Улсын нийгмийн хамгааллын суурь түвшний тодорхойлолт, зардал, НҮБ, ОУХБ, МУ-ын Засгийн газар, 2015 он

    Орчуулах

  • Нийтийг хамарсан ажлын хөтөлбөр

    Ажил хөдөлмөр хийлгэх замаар цалин хөлсний хэлбэрээр (бэлэн мөнгө эсхүл хоол хүнс) ядуу хүмүүст олгодог орлогын дэмжлэг. Эдгээр хөтөлбөр нь зам барилга, засвар, суваг усжуулалт, ой, хөрс нөхөн сэргээх зэрэг хөдөлмөр зарцуулалт ихтэй төслүүдийн хүрээнд ур чадваргүй болон ур чадвар багатай ажилчдыг бага цалинтай, богино хугацааны хөдөлмөр эрхлэлтээр хангадаг. Ерөнхийдөө, эдгээр хөтөлбөр нь ажилгүй иргэдийг эргээд хөдөлмөрийн зах зээлд оруулахаас илүүтэй хямралын үед ядуу хүмүүст орлогын дэмжлэг үзүүлэх хэрэгсэл болдог.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Нийтийг хамарсан гамшиг

    Ган гачиг, газар хөдлөлт, макро эдийн засгийн хямрал зэрэг нийгмийн олонх буюу бүх гишүүдэд нөлөөлөхүйц урьдчилан таамаглаж байгаагүй (цаг хугацаа эсвэл цар хүрээний хувьд) үйл явдал.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Нийтийн / төрийн

    ‘Public’ гэдгийг тэмдэг нэрээр төрийн сан, нийтийн эзэмшлийн зам, нуур цөөрөм гэх мэт улс, төр, иргэдийн мэдэлд байдаг, эсвэл тэдэнтэй холбоотой, эсвэл тэдэнд нөлөөтэй аливаа зүйлийг ‘хувийн’ гэдгээс зааглахад хэрэглэдэг. ‘Public’ гэдгийг нэр үгээр бол олон нийт гэх буюу тухайн улс орны төр засгийн байгууллагад ажиллагчдаас бусад иргэдийг зааглан тодорхойлоход хэрэглэдэг.

    Эх сурвалж: Засаглалын үзэл баримтлал, нэр томъёоны тайлбар толь, Ц.Даваадулам, 2010

    Орчуулах

  • Нэн шаардлагатай үйлчилгээ

    Усан хангамж, ариун цэвэр, хангалттай хоол тэжээл, эрүүл мэнд, боловсрол, орон сууц зэрэг нэн шаардлагатай үйлчилгээг газар зүйн болон санхүүгийн хувьд хүртэх боломжтой байх

    Эх сурвалж: Нийгмийн хамгааллын үнэлгээнд суурилсан үндэсний хэлэлцүүлэг: Монгол Улсын нийгмийн хамгааллын суурь түвшний тодорхойлолт, зардал, НҮБ, ОУХБ, МУ-ын Засгийн газар, 2015 он

    Орчуулах

  • Нээлттэй байдал

    Төрийн албаны хувьд нээлттэй байх гэдэг нь төрийн албан тушаалтны гаргаж байгаа шийдвэр, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ аль болох ил тод байх, гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийн талаар тайлбар хийдэг, мэдээллийг зөвхөн нийтийн ашиг сонирхолд илэрхий харшилсан тохиолдолд хязгаарладаг байх гэсэн утгыг илтгэдэг. (Поуп, 2007)

    Эх сурвалж: Засаглалын үзэл баримтлал, нэр томъёоны тайлбар толь, Ц.Даваадулам, 2010

    Орчуулах

  • Нээлттэй хэлэлцүүлэг

    Төрөл бүрийн асуудлаар иргэдийн үзэл бодол, саналыг олж мэдэхэд түгээмэл хэрэглэдэг механизм юм. Гол төлөв газар ашиглалт, эсвэл томоохон төслийн саналын талаар экспертүүд, олон нийтэд төрийн албан хаагчдаас асуулт тавих боломж олгох нээлттэй хэлэлцүүлэг явуулах шаардлагыг хуульчилсан байдаг. (Шиаво & Сундарам, 2000)

    Эх сурвалж: Засаглалын үзэл баримтлал, нэр томъёоны тайлбар толь, Ц.Даваадулам, 2010

    Орчуулах

  • Нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь

    Мөнгө хүлээн авсан, эсхүл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх арга.

    Эх сурвалж: Нягтлан бодох бүртгэлийн тухай МУ-ын хууль, 2015

    Орчуулах

  • Олон нийттэй харилцах

    Аливаа байгууллага, түүний үйлчлүүлэгчдийн хооронд харилцан ойлголцол бий болгох, түүнийг бэхжүүлэх зорилгоор зориудаар, төлөвлөгөөтэйгээр, урт хугацаанд авч явуулж байгаа арга хэмжээ.

    Эх сурвалж: Засаглалын үзэл баримтлал, нэр томъёоны тайлбар толь, Ц.Даваадулам, 2010

    Орчуулах

  • Орон нутгийн төсөв

    Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан, тухайн шатны төсөвт харьяалагдах ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг хэлнэ.

    Эх сурвалж: Төсвийн тухай МУ-ын хууль, 2011

    Орчуулах

  • Ортопед

    Тулгуур эрхтэний бүтцийн болон үйл ажиллагааны алдагдал, гажуудлыг нөхөх зорилгоор хийх механик хэрэгслийг ортопедийн хэрэгсэл гэнэ. Энэ нь биеийн аль нэг хэсгийн үйл ажиллагааг дэмжих, хөдөлгөөнийг хязгаарлах, орлох үүргийг гүйцэтгэдэг. Үүнд төрөл бүрийн корсет, согог заслын гутал, хошуувч, чигүүд, дөрөөвчөөс гадна хөдөлгөөнийг болон согогийг дэмжих зориулалт бүхий сонсголын аппарат, алхуулагч, тэргэнцэр, таяг зэрэг сэргээн засалтын туслах хэрэгслүүд орно.

    Эх сурвалж: Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв, http://www.nrc.gov.mn/service/pou

    Орчуулах

  • Оршуулгын зардал

    Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ З6 сараас доошгүй хугацаагаар төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж олгоно.

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай МУ-ын хууль, 1994

    Орчуулах

  • Протез

    Эмчилгээний болон гоо зүйн зорилгоор биеийн аль нэг хэсгийг орлох хиймэл эрхтэнийг протезийн хэрэгсэл гэнэ.

    Эх сурвалж: Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв, http://www.nrc.gov.mn/service/pou

    Орчуулах

  • Сонирхлын зөрчил

    Энэ нэр томьёог аливаа албан тушаалтан тухайн шийдвэрийн үр дүнд хувийн ашиг сонирхолтой боловч түүнийгээ мэдэгдэхгүйгээр шийдвэр гаргах үйл явцад нөлөөлөх оролдлого хийх нөхцөлд хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл шийдвэр аль нэг байдлаар гарах нь тэдэнд ашигтай боловч шийдвэр гаргах явцад төвийг сахигчийн үүднээс оролцох явдал юм. Албан хаагчид албан үүргээ гүйцэтгэхдээ гэр бүлийн, хувийн болон бизнесийн харилцааны зүй бус нөлөөлөлд орохоос зайлсхийх үүрэгтэй байдаг. Сонирхлын зөрчлөөс аль болох зайлсхийх шаардлагатай нь ойлгомжтой ч зөрчил хэн нэгний буруутай үйлдэлгүйгээр үүсэх тохиолдол олон гардаг. Төрийн албан хаагчид бусдын адил хувь хүмүүс. Иймд тэдний хувийн сонирхол нийтийн ашиг сонирхолд үйлчлэх төрийн албаны үүрэгтэй нь зөрчилдөж болно. Энэ утгаар сонирхлын зөрчил буруу зүйл биш бөгөөд харин түүнийг зүй зохистой тодорхойлж, мэдээлж, үр нөлөөтэй, ил тод байдлаар зохицуулах шаардлагатай байдаг. Харин сонирхлын зөрчлийг тооцоогүй, буруугаар шийдвэрлэсэн, аливаа ажиллагаа, шийдвэрт нөлөөлсөн үйлдэл нь (зөрчил өөрөө биш) зүй бус, албан тушаалаа урвуулан ашигласан үйлдэл, тэр ч байтугай авлигын гэмт хэрэгт тооцогддог.

    Эх сурвалж: Засаглалын үзэл баримтлал, нэр томъёоны тайлбар толь, Ц.Даваадулам, 2010

    Орчуулах

  • Сэргээн засах тусламж, үйлчилгээ

    Сэргээн засах тусламж үйлчилгээ шаардлагагүй өвчин, эмгэг, гэмтэл гэж байхгүйгээс гадна ямар ч насны хүнд өвдсөн цаг мөчөөс эхлэн өвчтөний юу хүсэж байгааг хүртэл хийгддэг урт хугацааны эмчилгээ юм. Сэргээн засах анагаах ухаан хүний үйл ажиллагааны чадварыг оношилж эмчлэн, чадвар алдагдлаас урьдчилан сэргийлдэг.

    Эх сурвалж: Сэргээн засах судлал, А.Балжинням, 2015 он

    Орчуулах

  • Тогтвортой байдал

    Нийгмийн халамжийн тухайн хөтөлбөр урт хугацаанд үргэлжлэх санхүүгийн болон улс төрийн тогтвортой байх нь хөтөлбөрийг үргэлжүүлэн хэрэгжүүлэх боломжийг олгоно.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо

    Орчуулах

  • Тогтолцоо

    Нэгдмэл бүхлийг бүрдүүлж байгаа, өөр хоорондоо харилцан үйлчилцдэг, харилцан хамааралтай хэсгүүдийн нэгдэл. Ихэнх тогтолцооны нийтлэг шинж чанар: . Бүтэц - хэсгүүд, тэдгээрийн бүрэлдэхүү нээр тодорхойлогдох; . Ажиллагаа - материал, энерги, мэдээллийн орцоос эхлээд тэдгээрийг боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн болгох хүртэл үе шатууд; . Харилцан холбоо – тогтолцоог бүрдүүлж байгаа хэсгүүд нь өөр хоорондоо чиг үүргийн болон бүтцийн холбоотой байдаг.

    Эх сурвалж: Засаглалын үзэл баримтлал, нэр томъёоны тайлбар толь, Ц.Даваадулам, 2010

    Орчуулах

  • Төрийн бус байгууллага

    Төрийн бус байгууллага (ТББ) хэмээх нэрийн дор төрөл бүрийн зорилготой, төрөл бүрийн байгууллагыг хамруулан ойлгодог учраас энэ нь өргөн утгатай, бүдэг нэр томьёо юм. Гэхдээ ТББ гэдэгт зөвхөн нийтийн ашиг сонирхолд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг (үйлдвэрчний эвлэл, хоршоод зэрэг зөвхөн гишүүдийнхээ эрх ашигт үйлчилдэг иргэний нийгмийн байгууллагаас ялгаатай) байгууллагуудыг ойлгодог болжээ. ТББ бол иргэний нийгмийн нэг хэсэг юм. ТББ-ыг тодорхойлох дөрвөн үндсэн хэв шинж нь: сайн дурын; бие даасан; ашгийн бус; ядуу иргэдийн нөхцөл байдлыг сайжруулах, байгаль орчныг хамгаалах зэрэг нийтийн эрх ашгийн асуудлыг шийдвэрлэх зорилготой байдаг.

    Эх сурвалж: Засаглалын үзэл баримтлал, нэр томъёоны тайлбар толь, Ц.Даваадулам, 2010

    Орчуулах

  • Төрийн үйлчилгээ

    Шууд (улсын салбараар) болон хувийн хэвшлийн үйлчилгээг санхүү жүү лэх замаар засгийн газраас иргэдэд үзүү лж байгаа үйлчилгээ. Энэ нэр томьёо зарим тодорхой үйлчилгээ иргэдийн орлогоос үл хамааран хүн бүрт хүртэх ёстой гэсэн нийгмийн зөвшилцөлтэй холбоотой байдаг. Засгийн газар төрийн үйлчилгээг шууд хүргэж санхүү жүү лээгүй ч гэсэн нийгэм, улс төрийн үндэслэлээр зохицуулалт хийх шаардлага гардаг.

    Эх сурвалж: Засаглалын үзэл баримтлал, нэр томъёоны тайлбар толь, Ц.Даваадулам, 2010

    Орчуулах

  • Төсөв

    Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгө, орлого, зарлага, өр, төлбөр, санхүүгийн амлалт болон үүрэг, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүнгийн нийлбэр цогцыг төсөв гэнэ.

    Эх сурвалж: Төсвийн тухай МУ-ын хууль, 2011

    Орчуулах

  • Тухайн үеийн тэнцэл

    Цаг хугацааны тухайн үед хуримтлагдсан нийт шимтгэл болон бусад орлогоос тэтгэврийн зарцуулалт болон бусад зарлагыг хасч тооцсон дүн.

    Эх сурвалж:

    Орчуулах

  • Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

    Даатгуулагчийг нас барахад нь түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай МУ-ын хууль, 1994

    Орчуулах

  • Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх

    Хориос доошгүй жил шимтгэл төлсөн, эсхүл нас барахын өмнөх 5 жилийн 3 жилд нь шимтгэл төлсөн тэжээгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн гишүүд (эхнэр, нөхөр, 16 нас хүрээгүй хүүхэд зэрэг) тэжээгчээ алдсаны тэтгэвэр авна.

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай МУ-ын хууль, 1994

    Орчуулах

  • Улсын төсөв

    Улсын Их Хурлаас баталсан, Засгийн газар болон улсын төсөвт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг хэлнэ.

    Эх сурвалж: Төсвийн тухай МУ-ын хууль, 2011

    Орчуулах

  • Үйл явц (процесс)

    Үр дүнд хүрэх явцад авч явуулж байгаа шат дараалалтай үйл ажиллагаа, алхамууд.

    Эх сурвалж: Засаглалын үзэл баримтлал, нэр томъёоны тайлбар толь, Ц.Даваадулам, 2010

    Орчуулах

  • Үйлчилгээний чанар

    Хэрэглэгчийн өнцгөөс үйлчилгээний чанарыг бодитой, найдвартай, уриалаг, чадварлаг, найрсаг, итгэл хүлээсэн, баталгаатай, хүртээмжтэй, харилцаа сайтай, хэрэглэгчийг ойлгодог гэсэн хэмжигдэхүүнээр үнэлдэг.

    Эх сурвалж: Засаглалын үзэл баримтлал, нэр томъёоны тайлбар толь, Ц.Даваадулам, 2010

    Орчуулах

  • Үндэсний тооцооны систем

    Yндэсний тооцооны систем (YТС) нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн ойлголт, тодорхойлолт, ангилал, нягтлан бодох бүртгэлийн дүрэмд суурилсан өөр хоорондоо уялдаа холбоотой, нийцтэй макро эдийн засгийн данс, тэнцэл болон хүснэгтүүдийн нэгдсэн системээс бүрдэнэ.

    Эх сурвалж: YТС-93, 1.1

    Орчуулах

  • Үнэлгээ

    Аливаа үйл ажиллагааны ач холбогдол, үр нөлөө, эцсийн үр дүнг тавьсан зорилтуудтай уялдуулан аль болох системтэй, бодитойгоор үнэлж зохион байгуулалтын болон бодлогын өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг тодорхойлох үйл явц. Хяналт-шинжилгээ ажлын өдөр тутмын явцыг хянадаг бол үнэлгээ нь тавьсан зорилт биелэгдсэн эсэх, үр дүнд хүрсэн эсэхийг нягталдаг. Иймд үнэлгээг аливаа төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааны тодорхой үе шатуудын төгсгөлд хийдэг

    Эх сурвалж: Грош нар, 2011, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, 2011, ДБ

    Орчуулах

  • Хамтарсан баг

    Гэр бүлийн болон бусад орчинд үйлдэгдсэн хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд хариу үйлчилгээ үзүүлэх анхан шатны нэгж

    Эх сурвалж: Хүүхэд хамгааллын тухай МУ-ын хууль, 2016

    Орчуулах

  • Хууль зөрчсөн хүүхэд

    Гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж сэжиглэгдэн, мөрдөн шалгагдаж байгаа, эсхүл зөрчил үйлдэж шийтгэгдсэн, гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж, албадлагын арга хэмжээ авагдсан, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагаас суллагдсан хүүхэд

    Эх сурвалж: Хүүхэд хамгааллын тухай МУ-ын хууль, 2016

    Орчуулах

  • Хүн ам зүйн ачаалал

    Хүн ам зүйн ачаалал гэж хөдөлмөрийн насны 100 хүнд ногдох тэжээлгэгчийн (15 наснаас доош, 65 наснаас дээш) тоог хэлнэ. Өөрөөр хэлбэл хүн ам зүйн ачаалал нь хөдөлмөрийн насны 100 хүнд ногдох хүүхэд, хөгшдийн тоог илэрхийлнэ. Энэ үзүүлэлт хүн амын насны бүтцээс хамаардаг бөгөөд хөдөлмөрийн насны хүн амд хөдөлмөрийн чадваргүй хүний тоо орж тооцогддог.

    Эх сурвалж: Хүн амын үндсэн үзүүлэлтүүдийг тооцох аргачлал, ҮСХ, 2009

    Орчуулах

  • Хүн амын амьжиргааны доод түвшин

    Хэрэглээний доод хэмжээг мөнгөн хэлбэрээр илэрхийлсэн үзүүлэлт.

    Эх сурвалж: Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай МУ-ын хууль, 1998

    Орчуулах

  • Хүн амын насжилт

    Хүн амын насжилт гэдэг нь нийт хүн амын дунд насанд хүрэгчид болон ахимаг насны хүн амын хувийн жин өсч, хүүхэд өсвөр насны ззалуучуудын хувийн жин бууррч байгаа үйл явцыг хэлнэ. Энэхүү үйл явцын үр дүнд хүн амын голч нас нэмэгддэг. Насжилт нь төрөлтийн түвшин буурч, дундаж наслалт тогтвортой хэвээр байх үед эсхүл ахимаг насны хүн амын тоо нэмэгдэхэд бий болно.

    Эх сурвалж: Статистикийн нэр томъёоны тайлбар толь, 2008, ҮСХ

    Орчуулах

  • Хүн амын хэтийн тооцоо

    Хүн амын хэтийн тооцоо нь хүн амын төрөлт, нас баралт, шилжих хөдөлгөөний ирээдүйн чиг хандлагад дэвшүүлсэн тодорхой таамаглал дээр үндэслэн хийсэн хүн амын тооны ирээдүйн өөрчлөлтийн тооцоо юм. Хүн ам зүйчид эдгээр харьцаа нь ирээдүйд хэрхэн өөрчлөгдөх вэ гэдэг янз бүрийн таамаглалд үндэслэн тухайн хүн амын хэтийн тооцоог доод, дунд, дээд гэсэн хувилбараар тооцдог.

    Эх сурвалж: Статистикийн нэр томъёоны тайлбар толь, 2008, ҮСХ

    Орчуулах

  • Хүүхдийн эрхийн ажилтан

    Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх бүхий ажилтан, албан тушаалтан

    Эх сурвалж: Хүүхэд хамгааллын тухай МУ-ын хууль, 2016

    Орчуулах

  • Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо

    Гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж сэжиглэгдэж, мөрдөн шалгагдаж байгаа, эсхүл гэмт хэргийн гэрч, хохирогч болсон, гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан, зөрчил үйлдэж шийтгэгдсэн хүүхдэд үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллагын төлөөлөл бүхий орон нутгийн нэгж

    Эх сурвалж: Хүүхэд хамгааллын тухай МУ-ын хууль, 2016

    Орчуулах

  • Хүүхдийн эсрэг хүчирхийлэл

    Санаатай эсхүл санамсаргүйгээр хүүхдийн амь нас, эрүүл мэнд, хөгжил, бие махбод, сэтгэл санаанд хор хохирол учруулах үл хайхрах байдал, бэлгийн зүй бус үйлдэл болон бие махбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт

    Эх сурвалж: Хүүхэд хамгааллын тухай МУ-ын хууль, 2016

    Орчуулах

  • Хүүхэд хамгаалал

    Хүүхдийг хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, үл хайхрах явдлын улмаас учрах хор хөнөөлөөс нийгмийн бүхий л орчинд хамгаалах цогц асуудал юм.

    Эх сурвалж: Хүүхэд хамгааллын тухай МУ-ын хууль, 2016

    Орчуулах

  • Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ

    Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, нөхцөл байдлын үнэлгээ хийх, аюулгүй байдлыг хангах, дэмжих, холбон зуучлах, нийгмийн харилцаанд дасган зохицуулах, гэр бүлд нь эргэн нэгтгэх үе шат бүхий үйл ажиллагаа

    Эх сурвалж: Хүүхэд хамгааллын тухай МУ-ын хууль, 2016

    Орчуулах

  • Хэрэглээний доод хэмжээ

    Хүний нэн тэргүүний зайлшгүй хэрэгцээг хангах хүнсний болон хүнсний бус хэрэглээний сагсаар тодорхойлсон бараа, үйлчилгээний шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон тоо, хэмжээ

    Эх сурвалж: Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай МУ-ын хууль, 1998

    Орчуулах

  • Хяналт-шинжилгээ

    Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад мэдээллийг системтэйгээр цуглуулж дүн шинжилгээ хийх үйл ажиллагаа. Аливаа ажлыг төлөвлөх шатанд тавигдсан зорилтууд, үйл ажиллагааны төлөвлөгөөнд үндэслэн явуулдаг. Төлөвлөсөн ажил цаг хугацаандаа хийгдэж байгаа эсэх, удирдлагын зүгээс анхаарвал зохих асуудлуудыг тодорхойлоход тусалдаг. Үр дүнтэй хийж гүйцэтгэсэн тохиолдолд менежментийн чухал арга хэрэгсэл болох бөгөөд үнэлгээний үндэс суурийг тавьж өгдөг. Түүнчлэн байгууллагын хөрөнгийн эх үүсвэр хангалттай эсэх, түүний зарцуулалт хэр байгаа, чадавхи хүрэлцээтэй эсэх, төлөвлөсөн ажлаа биелүүлж байгаа эсэхийг тодорхойлох бололцоог бүрдүүлдэг. “Мониторинг үнэлгээ” гэсэн нэр томьёог хоршоо үгээр нэг зүйл мэт хэрэглэх нь их байдаг боловч үнэн хэрэгтээ эдгээр нь өөр хоорондоо уялдаатай боловч хоёр өөр үйл ажиллагаа юм (Үнэлгээг үз).

    Эх сурвалж: Засаглалын үзэл баримтлал, нэр томъёоны тайлбар толь, Ц.Даваадулам, 2010

    Орчуулах

  • Хяналт-шинжилгээний систем

    Үйл ажиллагаагаа сайжруулахад шаардлагатай хэрэгжилтийн тухай мэдээллээр тогтмол хангах менежментийн хэрэгсэл. Хяналт-шинжилгээ нь хөтөлбөрийн явцад тасралтгүй хэрэгжиж байх үйл явц.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Хяналт-шинжилгээний үзүүлэлтүүд

    Хөтөлбөрийн орц, явц, гарц ба үр дүнг түвшин (тухайлбал, тодорхой хугацаанд хөтөлбөрөөс ашиг тус хүртэгчдийн тоо), хувь (тухайлбал, хугацаанд нь тэтгэмжийг нь төлсөн ашиг тус хүртэгчдийн хувь хэмжээ) болон харьцаа (тухайлбал, зарцуулсан дүнд ноогдох хичээлийн тоо) зэргээр илэрхийлсэн тоон хэмжигдэхүүн.

    Эх сурвалж: Грош нар, Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо, ДБ

    Орчуулах

  • Чанарын удирдлага

    Төрийн захиргаан дахь чанарын удирдлага нь түү ний анх үү сч бий болсон үйлдвэрлэлийн салбараас өө р утга илэрхийлдэг. Улсын салбарын байгууллага сайн ажиллагаатай байна гэдэг бол зөвхөн үйлчилгээг чанарын дээд түвшинд хүргээд зогсохгүй үйлчлэх ёстой иргэд, байгууллагуудын өмнө хүлээсэн нийгэм, улс төрийн үү ргээ хэрхэн биелүү лж байна вэ гэдгээр тодорхойлогддог. Иймд чанарын шалгуур үзүү лэлт нь зөвхөн тухайн нэг байгууллагын үзүү лж буй үйлчилгээний чанарыг хэмжээд зогсохгүй, нийт тогтолцооноос үзүү лж буй үйлчилгээнүү д, тодорхой салбар дахь амьдралын чанарын үзүү лэлтийг хамрах шаардлагатай болдог. Төрийн захиргаа өндөр чанартай ажиллахын тулд төрийн үйлчилгээний талаархи иргэдийн сэтгэл ханамжийн байдлыг дээшлүү лэхийн зэрэгцээ ил тод, хариуцлагатай үйл ажиллагаа, ардчилсан яриа хэлцэл өрнүү лэх замаар төрийн захиргаанд итгэх итгэлийг бий болгох шаардлагатай болно. (Бовэйрд & Лойфлэр, 2009)

    Эх сурвалж: Засаглалын үзэл баримтлал, нэр томъёоны тайлбар толь, Ц.Даваадулам, 2010

    Орчуулах

  • Шинэчлэл

    Аливаа нааштай өөрчлөлт хийх, эсвэл заримдаа бүр анхны цэвэр хэлбэртээ буцаж орохыг шинэчлэл хийх гэдэг. Шинэчлэл ерөнхийдөө хувьсгалаас ялгаатай байдаг. Хувьсгал үндсэн, эсвэл радикал (эрс) эргэлтийг хэлдэг бол шинэчлэл наад зах нь төгөлдөршүүлэх, эсвэл цаад зах нь тогтолцооны үндсэн суурийг өөрчлөлгүйгээр илэрхий буруу зүйлсийг засч залруулахаар хязгаарлагддаг. Тэрээр тогтолцоог байгаа чигээр нь сайжруулах арга замыг эрэлхийлдэг бөгөөд хэзээ ч түүнийг бүхлээр нь өөрчлөхөд чиглэдэггүй.

    Эх сурвалж: Засаглалын үзэл баримтлал, нэр томъёоны тайлбар толь, Ц.Даваадулам, 2010

    Орчуулах

  • Эдийн засгийн идэвхитэй хүн ам (ажиллах хүч)

    Үндэсний тооцооны сиистемийн хүрээнд тухайн цаг хугацаанд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэхэд ажиллах хүчээ нийлүүлж байгаа ажиллагч, нийлүүлэхэд бэлэн байгаа ажилгүй иргэдийг хамруулна. Эдийн засгийн идэвхитэй хүн амыг эдийн засгийн байнгын идэвхитэй, эдийн засгийн тухайн үеийн идэвхитэй хүн ам гэж хоёр ангилна.

    Эх сурвалж: ҮСХ, НХХ-ийн сайдын 2009 оны 6 сарын 19, 16-ны өдрийн 01/68/94 тоот тушаалын хавсралт

    Орчуулах

  • Эмнэлэг хөдөлмөрийн магадлагаа

    Хүмүүсийн оюун ухаан, мэдрэхүй, бие бялдрын хэвийн үйл ажиллагаа нь алдагдаж хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хэсэгчилэн алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон шалтгаан, түүний хувь хэмжээ, хугацааг тогтоох мэргэжлийн үйл ажиллагааг эмнэлэг хөдөлмөрийн магадлагаа гэнэ.

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын тухай МУ-ын хууль, 1994

    Орчуулах

  • Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс

    Ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас даатгуулагчийн хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хэсэгчилэн алдсан шалтгаан, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа болон хөдөлмөрийн нөхцлийг өөрчлөх, ажлын цагийг богиносгох асуудлыг магадлан шийдвэрлэх үүрэгтэй комиссыг хэлнэ.

    Эх сурвалж: Нийгмийн даатгалын тухай МУ-ын хууль

    Орчуулах

  • Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд

    Эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, хөгжих хэвийн орчин нь алдагдсан, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хууль ёсны төлөөлөгчгүй, эсхүл гамшиг, онцгой байдлын нөхцөлд байгаа хүүхэд

    Эх сурвалж: Хүүхэд хамгааллын тухай МУ-ын хууль, 2016

    Орчуулах