д/д |
Хууль, журмын заалт |
Үйлчилгээний төрөл |
Бүрдүүлэх бичиг баримт |
Нэмэлт мэдээлэл, хэрэгжүүлэх аргачлал |
29 |
НХТ хууль 19.1.1 |
Ахмад настны асрамжийн үйлчилгээ |
Дээрх бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө. |
Төрөлжсөн асрамжийн үйлчилгээ гэж асран хамгаалах, харгалзан дэмжих төрөл садангүй бөгөөд бие даан амьдрах чадваргүй, ганц бие байнгын эмчилгээ, асаргаа шаардагдах ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнчлэн хүнд нөхцөлд байгаа хүүхдийг байршуулан хоол, хувцас, эмнэлэг, соёл, ахуй, сэтгэл зүй, асаргаа сувилахуйн үйлчилгээ үзүүлэх, тэдний амьдралын хэвийн нөхцлийг бүрдүүлэх, хууль ёсны эрх ашгийг нь хууль тогтоомжид заасны дагуу хамгаалах үйл ажиллагааг хэлнэ. |
30 |
НХТ хууль 19.1.1 |
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асрамжийн үйлчилгээ |
Дээрх бичиг баримтаас гадна эмнэлэг, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, сэтгэцийн нарийн мэргэжлийн эмнэлэг, төвийн тодорхойлолт нэмж шаардагдана.
Дээрх бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө. |
"Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асрамж, халамжий үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага" MNS 5798:2016 МУ-ын стандарт нь 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Мэргэжлийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн сэтгэцийн өвчтэй хүнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох, асрамж, үйлчилгээнд хамруулах асуудлыг эрх бүхий байгууллага холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. |
|
НХТ хууль 19.1.3 |
Хүнд нөхцөлд байгаа 18 хүртэлх насны хүүхдийн асрамжийн үйлчилгээ
Төрийн зардлаар |
Дээрх бичиг баримтаас гадна 16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ, нотриатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт
Дээрх бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө. |
"Хүүхдийн асрамж, халамж, хамгааллын үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага" MNS 5852:2008 МУ-ын стандарт нь 2009 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. |
31 |
НХТ хууль 19.1.4 |
Гурав ба түүнээс дээш ихэр хүүхдийн асрамжийн үйлчилгээ
4 нас хүртэл төрийн зардлаар асрамжилна. |
Тухайн байгууллагын холбогдох дүрэм, журамд заасан бичиг баримтыг бүрдүүлэх
Бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө. |
Эцэг эх нь хүсэлт гаргавал ихэр хүүхдийг 4 нас хүртэл нь аймаг, хотын хүүхэд асрах газарт төрийн зардлаар асрамжлан хүмүүжүүлнэ. Ихэр хүүхдийг 4 настай болтол эмнэлгийн байгууллагын хяналтанд байлгах ба үүнтэй холбогдон гарах зардлыг эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн тухайн эмнэлгийн байгууллага хариуцна. |
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас долоо хоног бүр шинээр зарласан ажлын байрны мэдээллийг хүргэж байна.
2021-01-15 19:40
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас долоо хоног бүр шинээр зарласан ажлын байрны мэдээллийг хүргэж байна
2021-01-13 18:47
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд ажиллалаа
2021-01-12 16:11
Нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулах бэлтгэл ажлыг хангаж байна
2021-01-11 15:28