Зорилт

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг, түүний хүрээнд гол зорилтыг хэрэгжүүлнэ:

1.     Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын хууль тогтоомжийн төсөл, бодлого, стратеги, хөтөлбөрийн хувилбар, төслийг боловсруулах, салбарын санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн бодлогыг төлөвлөх;

Салбарын хууль тогтоомж, стратегийн дунд, богино хугацааны бодлогыг төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах;

Хөдөлмөр эрхлэлтийн хууль тогтоомж, стратегийн дунд, богино хугацааны бодлогыг төлөвлөх, хууль тогтоомжийн төсөл, бодлогын баримт бичгийн хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

Нийгмийн хамгааллын хууль тогтоомж, стратегийн дунд, богино хугацааны бодлогыг төлөвлөх, хууль тогтоомжийн төсөл, бодлогын баримт бичгийн хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийг төлөвлөх, удирдлага, зохицуулалтаар хангах, салбарын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн бодлого, чиглэлийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, төсвийг зарцуулах, нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, тооцоо гаргах, шаардлагатай мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх.

2.     Хүн ам, түүний бүлгүүдийн хөгжлийг хангахад чиглэсэн хууль тогтоомжийн төсөл, бодлого, стратеги, хөтөлбөрийн хувилбар, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

Хүн ам, түүний бүлгүүдийн хөгжлийг хангахад чиглэсэн хууль тогтоомж, стратегийн дунд, богино хугацааны бодлогыг төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах;

Хүүхэд, залуучууд, ахмад настан, гэр бүлийн хөгжлийг хангахад чиглэсэн хууль тогтоомжийн төсөл, бодлого, стратеги, хөтөлбөрийн хувилбар, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг хангахад чиглэсэн хууль тогтоомжийн төсөл, бодлого, стратеги, хөтөлбөрийн хувилбар, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хангах;

Жендэрийн үндэсний хороонд зөвлөгөө, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх, жендэрийн талаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж зохицуулах.

3.     Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, хууль эрх зүйн болон дотоод үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, дэмжлэгээр хангах, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх;

Төрийн захиргааны удирдлагын болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах; 

Хууль тогтоомжийн үзэл баримтлал, төсөл боловсруулахад мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилган хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, сайд болон аппаратад шийдвэр боловсруулан гаргахад эрх зүйн болон дотоод дэмжлэг үзүүлэх; 

Яамны дотоод санхүү, төрийн сангийн салбарын үйл ажиллагааг эрхлэх, нягтлан бодох бүртгэлийг хөтлөх, тайлагнах;

Салбарын гадаад хамтын ажиллагааг эрхэлж, гадаад орон, олон улсын төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг зохицуулах, дэмжлэг үзүүлэх.

4.     Хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол, сургалтын талаарх хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хөтөлбөр, төсөл боловсруулж хэрэгжүүлэх;

Хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол, сургалтын талаарх хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, бодлогын удирдамж, мэргэжил арга зүйгээр хангах;

Хөдөлмөр эрхлээгүй иргэдийг ажлын байраар хангах, ядуурлыг бууруулах, тогтвортой ажлын байр бий болгохыг дэмжих арга хэмжээний хөтөлбөр, төсөл боловсруулж хэрэгжүүлэх;

Ажиллах хүч гадаадаас авах, гаргах бодлогыг зохицуулах, гадаадаас буцаж ирсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг зохицуулах;

Мэргэжлийн боловсролын стандарт, агуулга хөтөлбөрийг шинэчлэх санал боловсруулах, мэргэшлийн түвшний үндэсний тогтолцоог хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжил, арга зүйгээр хангах.

5.     Хөдөлмөрийн харилцааны талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

Хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, бодлогын удирдамжаар хангах, хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт харилцааг зохицуулах, дэмжлэг үзүүлэх;

Төрийн албаны цалин хөлсний тогтолцоо, ангилал, зэрэглэлийг сайжруулах, нийгмийн баталгааны асуудлаар хууль тогтоомж, шийдвэрийн төслийн санал боловсруулах, уялдуулан зохицуулах;

Хувийн хэвшлийн цалин хөлсний тогтолцоо, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, хөдөлмөрийн бүтээмж, хөдөлмөрийн норм, нормативын асуудлаар санал боловсруулах, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах;

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх стандарт, дүрэм, журмыг боловсронгуй болгох, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохицуулах.

6.     Хүн амын нийгмийн баталгааг хангахад чиглэсэн нийгмийн хамгааллын хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

Хүн амын нийгмийн баталгааг хангахад чиглэсэн нийгмийн хамгааллын хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

Нийгмийн даатгалын хууль тогтоомж, бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;

Нийгмийн халамжийн хууль тогтоомж, бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, ядуурлыг бууруулах салбар дундын бодлогын уялдааг зохицуулах.

 

7.     Салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааны хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, дотоодын хяналт шалгалт, аудит хийх, статистик мэдээ гаргах, хэрэглэгчдийг мэдээллээр хангах. 

Хөдөлмөр, хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийн явцад дотоодын хяналт шалгалт, хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх замаар оновчтой бодлого, стратеги боловсруулахад дэмжлэг үзүүлэх;

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэдээллийн технологийг хөгжүүлэх, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, мэдээллийн аюулгүй байдлыг хангах;

Хууль тогтоомжийн хэрэгжилт болон санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гарган зөвлөгөө, мэдээллээр хангах.