Тэргүүлэх чиглэл

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй байна:

  • Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, энэ чиглэлээр салбар хоорондын зохицуулалт хийх;
  • Цалин хөлс, хөдөлмөрийн харилцааны оновчтой тогтолцоо, хөдөлмөрлөх таатай орчныг бүрдүүлэх;
  • Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд тулгуурласан мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог хөгжүүлэх, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, ажиллах хүчний зохистой нөөцийг бий болгох, ажиллах хүчний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх;
  • Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх;
  • Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлж, хүн амын хөгжлийг хангах нийгмийн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн нийгмийн цогц бодлого боловсруулж хэрэгжүүлэх;
  • Нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, хүн амын насны бүтцийн хэтийн төлөвийг харгалзан хүн амын бүлгүүдийн хэрэгцээнд нийцсэн нийгмийн даатгал, нийгмийн халамжийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх замаар хүн амын нийгмийн хамгааллыг сайжруулах;
  • Салбарын хүний нөөц, удирдлагын чадавх, зохион байгуулалтыг сайжруулах замаар үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг тасралтгүй дээшлүүлэх.