Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар

1.     Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж,

Үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол, сургалтын талаарх хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хөтөлбөр, төсөл боловсруулж хэрэгжүүлэх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд:

-       бодлогын удирдамж, мэргэжил-арга зүйгээр хангах;

-       хөдөлмөр эрхлээгүй иргэдийг ажлын байраар хангах, ядуурлыг бууруулах, тогтвортой ажлын байр бий болгохыг дэмжих арга хэмжээний хөтөлбөр, төсөл боловсруулж хэрэгжүүлэх;

-       ажиллах хүч гадаадаас авах, гаргах бодлогыг зохицуулах, гадаадаас ирсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;

-       МБС-ын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, чанарын баталгаажилт, магадлан итгэмжлэл хийх, мэргэжлийн боловсролын стандарт, агуулга хөтөлбөрийг шинэчлэх санал боловсруулах, мэргэшлийн түвшний үндэсний тогтолцоог хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжил, арга зүйгээр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд мэргэжлийн боловсрол, сургалтын хэлтэс ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь салбарын сайдад бодлого, шийдвэрийн хувилбар, цаг үеэ олсон зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогыг хэрэгжүүлэх, хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, төрийн бус байгууллагатай түншийн харилцаа тогтоож, тэдгээрийн үйл ажиллагааг бодлогын удирдамжаар хангах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээний гол түнш нь Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, ажил олгогчид байна.

 

Нэр

Албан тушаал

Цахим шуудан

Өрөөний дугаар

Утас

1

Ц.Амартөгс

Газрын дарга

amartugs@mlsp.gov.mn

404

264552

2

Д.Хадхүү

Хөдөлмөр эрхлэлтийн бодлого зохицуулалт, нийгмийн түншлэл хариуцсан ахлах мэргэжилтэн

khadkhuu@mlsp.gov.mn

304

263035

3

П.Хишигжаргал

Гадаадаас ажиллах хүч авах, ажиллах хүчний тооцоолол, хувь хэмжээний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн

khishigjargal@mlsp.gov.mn

4

Ж.Мөнхцэцэг

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хууль тогтоомж, хоёр талт гэрээ, хэлэлцээр хариуцсан мэргэжилтэн

munkhtsetseg@mlsp.gov.mn

5

Ө.Цогзолмаа

Ажиллах хүч гадаадад гаргах бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн

tsogzolmaa@mlsp.gov.mn

6

Д.Норжмаа

Хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалт, дэмжих арга хэмжээ хариуцсан хариуцсан ахлах мэргэжилтэн

norjmaa@mlsp.gov.mn

305

261416

7

Э.Цэрэнбат

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний жишиг хэм хэмжээ хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн

tserenbat@mlsp.gov.mn

8

Л.Түмэнжаргал

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн

tumenjargal@mlsp.gov.mn

9

Б.Батмөнх

Хөдөлмөрийн зах зээлийн бодлогын хэрэгжилт, зохицуулалт, мэдээлэл,дүн шижилгээ хариуцсан мэргэжилтэн

batmunkh@mlsp.gov.mn

10

Ж.Цэвэлмаа

Хөдөлмөр эрхлэлтийн хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн

tsevelmaa@mlsp.gov.mn

11

М.Нямдэмбэрэл

Бичил бизнес, өрхийн аж ахуйн дэмжлэг, жижиг зээл, түншлэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн

nyamdemberel@mlsp.gov.mn

12

А.Халиунаа

Мэргэжлийн боловсрол, сургалтын хэлтсийн дарга

khaliunaa@mlsp.gov.mn

306

266272

13

 

Салбарын инноваци, суурь судалгаа, түншлэл, сургалтын орчин, хэрэглэгдэхүүний асуудал хариуцсан мэргэжилтэн

 

14

Д.Адилбиш

Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын агуулга, стандартын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн

adilbish@mlsp.gov.mn

15

Б.Байгалмаа

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, Мэргэжлийн боловсрол, сургалтын мэдээлэл, хүний болон байгууллагын хөгжлийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн

baigalmaa@mlsp.gov.mn

16

Ц.Отгонмягмар

Мэргэжлийн боловсролын хууль тогтоомжийн хэрэгжилт, чанарын баталгаажилт, магадлан итгэмжлэл хариуцсан мэргэжилтэн

otgonmyagmar@mlsp.gov.mn