Даатгуулагчийн ажилгүйдлийн тэтгэмж

Тэтгэмжийн төрөл

Тэтгэмж авах эрх

Тэтгэмжийн хэмжээ

Бүрдүүлэх бичиг баримт

1

Ажилгүйдлийн тэтгэмж

Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажлаас чөлөөлсөн тухай шийдвэр гарахаас өмнө 24 сараас доошгүй хугацаанд төлсөн байх Үүнээс сүүлийн 9 сард нь шимтгэлийг тасралтгүй төлсөн байх.

 

Урьд нь ажилгүйдлийн тэтгэмж авсан даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг 12 сар төлсөн тохиолдолд ч байсан

Шимтгэл төлсөн хугацаа

Тэтгэмж бодох хувь

5 хүртэл жил

50 %

5-14 жил

55 %

15 ба түүнээс дээш

75 %

ХЧТА-ны тэтгэмжийг дор дурьдсан хувь хэмжээгээр бодно.

 

Жишээ нь: Даатгуулагч нийт 8 жил шимтгэл төлсөн. 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Шимтгэл төлсөн сарын дундаж орлого ... бол тэтгэмжийг дараах байдлаар  тооцож  олгоно.

 

Ажилгүй болохоос өмнөх бүтэн ажилласан дараалсан 3 сар

Ажлын хоног

Шимтгэл төлсөн сарын орлого

4-р сар

20

795000

5-р сар

23

755000

6-р сар

21

745000

Дундаж хоног/цалин

21.2

765000

 

 

 

 

1  өдөрт ногдох цалин хөлс 765000/ 21.2 = 36085

1  өдөрт ногдох тэтгэмж    36085 х 55% = 19847

8  хоногийн тэтгэмж 19847 х 76 хоног = 1508353 төгрөг

Даатгуулагч ажилгүй байх 76 хоногт 1508353 төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авна.

 

 

  • Тэтгэмж авах тухай өргөдөл
  • Иргэний үнэмлэх
  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Ажлаас чөлөөлсөн тухай шийдвэр
  • Ажилгүй болсноо хөдөлмөрийн  байгууллагад бүртгүүлсэн тухай мэдэгдэх хуудас

 

Даатгуулагчийн боломжууд:

  • Нийгмийн даатгалын шимтгэлийг банкны цахим үйлчилгээ ашиглан төлөх боломжтой-Qpay, internet bank, online bank, mobile bank/;
  • Өөрийн шимтгэл төлөлтийг:
    • гар утасны APP ашиглан шалгах хянах боломжтой болсон ЭНД ДАРНА УУ ;
    • цахим шуудангаар хүлээн авч хянах боломжтой болсон ЭНД ДАРНА УУ ;
    • Хэрэв Таны шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн, буруу цалингаас тооцсон бол Нийгмийн даатгалын байгууллагад хандан шалгуулж шийдвэрлүүлэх эрхтэй. /утас: 7777-1289, 328030/
  • Нийгмийн даатгалын сангаас авсан тэтгэвэр, тэтгэмжийн мэдээллийг цахимаар шалгах боломжтой болсон ЭНД ДАРНА УУ;
  • Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэн нийгмийн даатгалд цахимаар даатгуулах боломжтой болсон ЭНД ДАРНА УУ;