"Залуучуудын хөгжил-2017" оюутны илтгэлийн уралдаан

2017-06-16 12:10   Уншсан тоо: 159

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүн амын сан хамтран зохион байгуулж буй "Залуучуудын хөгжил-2017" оюутны илтгэлийн уралдааны сүүлийн шат явагдаж байна. Шилдгээр шалгарч, сүүлийн шатанд тунаж үлдсэн 20 илтгэгч, оюутан ХНХЯ-ны байранд илтгэлээ танилцуулж, өөрсдийн судалгаа, үзэл бодлоо илэрхийлэв. Уг тэмцээнийг нээж ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир үг хэлсэн юм. Мөн НҮБ-ын Хүн амын сангийн зөвлөх болон бусад зочид үг хэлж залууст амжилт хүслээ.