Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5. багшийн сургалтын цагийн ачааллыг тогтоох, тооцох журмыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална гэж заасан. Үүний дагуу журамд багшийн ур чадварын түвшин, ажил мэргэжлээрээ өсөн дэвжих нөхцөл, сургуулийн болон сургалтын үйл ажиллагааг дэмжсэн бүтээлч үйл ажиллагаа, багшийн ажлын үнэлгээ, сургалтын цагийн ачаалал зэрэг олон талт хамаарлыг уялдуулж сургалтын цагийн ачааллыг тогтоох талаар холбогдох өөрчлөлтийг оруулан шинэчлэн боловсруулсан.
Та бүхэн журмын төсөлтэй танилцан саналаа tumendemberel@mlsp.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.
Журмын төслийг бүрэн эхээр хавсралт хэсгээс татаж авна уу.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас долоо хоног бүр шинээр зарласан ажлын байрны мэдээллийг хүргэж байна.
2021-01-15 19:40
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас долоо хоног бүр шинээр зарласан ажлын байрны мэдээллийг хүргэж байна
2021-01-13 18:47
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд ажиллалаа
2021-01-12 16:11
Нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулах бэлтгэл ажлыг хангаж байна
2021-01-11 15:28