Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлтийн өдөр. 5-р сарын 13

2017-05-12 14:45   Уншсан тоо: 368

ХҮҮХДИЙНХЭЭ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИЦГЭЭЕ!

Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлт гэж юу вэ?

Таны хүүхэд бага насандаа буюу 0-3 настайдаа бусадтайгаа хамт тоглохгүй, үеийнхнээсээ хоцорч хэлд болон хөлд орохгүй, харилцааны хувьд ямар нэг асуудалтай байгаа бол анхаараарай. Өрхийн эмч, цэцэрлэгийн эсвэл сургуулийн багш нар, харьяаллын баг, хорооны нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисст хандаж хүүхдийнхээ өсөлт, хөгжил хэвийн эсэхэд хяналт тавих нь зүйтэй. Мөн гэр бүлээрээ байнга анхааралтай ажиглах хэрэгтэй юм.

Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлснээр та хүүхдээ хугацаа алдахгүй эрт хөгжүүлэн, хоцрогдол, бэрхшээлээс улбаалж гарч болзошгүй хоёрдогч бэрхшээлээс сэргийлж чадна. Мөн хожим гарах эмчилгээ, сувилгааны болон бусад зардлыг хэмнэж хүүхдийнхээ ирээдүйн амьдралын чанарт маш том өөрчлөлтийг бий болгож чадна.

Жил бүрийн тавдугаар сарын 13-ны өдөр Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлтийн өдөр тохиодог. Хүүхдийнхээ хөгжлийг дэмжицгээе!

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс
-Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл