"Дэлхийн ур чадварын тэмцээн- 2021" бэлтгэл ажил эхэллээ.

2019-12-25 12:20   Уншсан тоо: 161

12-р сарын 23-24 ны өдрүүдэд HRD Korea байгууллагын дарга, менежер, K-Star төслийн төслийн менежер мужаан, өрөг, сантехникийн эксперт багшийн хамт “Монгол ур чадвар-2019” багийн амжилт болон сайжруулах шаардлагатай зүйлсийг дүгнэн ярилцахаар 2 хоногийн сургалтыг зохион байгуулж байна. ХНХЯ-ны МБСБХЗГ-ын дарга А. Халиунаа хурлыг нээж, 2019 онд Дэлхийн ур чадварын тэмцээнд Монголын багийн гагнуурын мэргэжлийн амжилтыг онцолж, дараа дараагийн тэмцээнд амжилт гаргахын төлөө хичээнгүйлэн ажиллахаа илэрхийлэв.

Сургалтын үеэр дараах илтгэлүүд тавигдана:
1. K Star төслийн менежер “Монгол ур чадвар тэмцээний өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд”
2. “Монгол ур чадвар баг-2019”-ыг хариуцан ажилласан МБСТ нь “Казаны тэмцээн дэх “Монгол ур чадвар” багийн оролцоо, SWOT шинжилгээ, “HRD Korea”-тай хийх дараагийн хамтын ажиллагаа”
3. Мужаан, өрөг, цахилгаан гэсэн 3 мэргэжлийн үндэсний тэмцээний даалгавар боловсруулах кэйс ажил

Сургалтын үр дүнд бид нар “Монгол ур чадвар тэмцээн-2020”-ын товыг гаргаж, “Дэлхийн ур чадварын тэмцээн-2021”-д HRD Korea-тай ямар байдлаар хамтран ажиллах, хэрхэн яаж бэлтгэл хийх зэрэг асуултуудын хариулт тодорхой болгонo.