ХАБЭА-ЫН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ ЭХЭЛЛЭЭ

2019-12-25 10:20   Уншсан тоо: 525

ХНХЯ-наас БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн агентлагтай хамтран ХАБЭА-ын сургагч багшийн сургалтыг 2019 оны 12 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд  амжилттай зохион байгууллаа. Нийт 5 өдрийн 45 цагийн сургалтад холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын мэргэжилтэн, багш, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан нийт 28 хүн суралцаж, ХАБЭА-ын сургагч багш нар боллоо.

БНСУ-ын  Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн агентлаг /КОША/ нь ХАБЭА-ын сургагч багшийн сургалтыг хариуцан зохион байгуулдаг төрийн байгууллага бөгөөд сургалтын энэ төрлийг олон жил хариуцан зохион байгуулсан туршлагатай, мэргэшсэн, чадварлаг багш мэргэжилтнүүдтэй, БНСУ-даа эрэлт, нэр хүнд  өндөртэй сургалтад  ордог байна.

Сургалтад КОША-гаас ХАБЭА-ын сургалтын төвийн ерөнхий захирал Шин Инжэ, ХАБЭА-ын сургалтын төвийн профессор Бён Жунхан, ХАБЭА-ын сургалтын төвийн газрын дарга, профессор Жо Минхван болон ХАБЭА сургалтын төвийн ахлах менежер Ким Жёнсоп нар ирж оролцон, мэдлэг, туршлагаа хуваалцлаа.

Сургалтын хийчээлийн гол агуулга нь багшийн заах арга зүй, насанд хүрэгчдийн сургалтын онцлог зэрэг сэдэв байлаа.Амжилттай төгссөн суралцагчдад БНСУ-ын КОША агентлаг болон ХНХЯ-ны хамтарсан сертификатыг ХНХ-ийн дэд сайд С.Мөнгөнчимэг, КОША-гийн ХАБЭА-ын сургалтын төвийн ерөнхий захирал Шин Инжэ нар гардууллаа.