ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАР

2019-08-02 09:09   Уншсан тоо: 254

Мэргэжлийн боловсрол, сургалт үнэлгээний төв нь “Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын мэдээллийн нэгдсэн систем хөгжүүлэх” зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагууд, багш, ажилтан, оюутан суралцагчдын нэгдсэн бүртгэл, мэдээлэлд дүн шинжилгээ хийж, эдгээр мэдээллийн статистик тайлан боловсруулалт, элсэлт, төгсөлт, шилжилт хөдөлгөөн, сурлагын дүн, улсын болон төгсөлтийн шалгалт, боловсролын бичиг баримт, тэтгэлэг олголт зэрэг бусад үйл ажиллагааг цахимаар хөтлөн явуулах боломж бүхий систем хөгжүүлэхээр төлөвлөгдсөн болно.

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

 

  1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  2. Сүүлийн 5 жилд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт, тэдгээрийн танилцуулга мэдээлэл ирүүлэх
  3. Голлох боловсон хүчний чадвар, туршлагын талаарх анкет, мэдээлэл
  4. Зөвлөхүүд нь тухайн байгууллагуудад байнга ажилладаг гэдгийг нотолсон хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээний нотариатаар батлуулсан хуулбар 
  5. Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /Сүүлийн 2 жилийн (2017, 2018 оны) санхүүгийн тайлан, Татварын байгууллагын тодорхойлолт, Нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт, Иргэний болон Захиргааны хэргийн шүүхийн тодорхойлолтуудыг ирүүлнэ үү.

 

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019.08.01-2019.08.09-ний хооронд 08:30-17:30 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2019.08.12-ны дотор ирүүлнэ үү.

 

Захиалагчийн хаяг

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны

Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн байр

Улаанбаатар, Сүхбаатар, Нарны зам, 55-р байр 2 давхар 3 тоот

Утас: 976-97170033