Зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллага сонгон шалгаруулах зар

2019-07-19 16:42   Уншсан тоо: 460

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Дэлхийн банкны санхүүжилтээр  хэрэгжүүлж буй “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн хүрээнд бичил бизнес эрхлэгчдэд зориулсан бизнесийн хурдасгуурын сургалтын хөтөлбөр боловсруулж, сургагч багш бэлтгэх ажлыг гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний байгууллага сонгон шалгаруулж, хамтран ажиллана.

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллага дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Албан ёсны гэрчилгээ бүхий хуулийн этгээд байх,
  • Олон улсын эсвэл бүсийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн бизнесийн сургалтын хөтөлбөр ашиглаж буй туршлагатай байх,
  • Бизнесийн сургалтын модуль, агуулга боловсруулж, сургалт зохион байгуулж байсан 5-аас доошгүй жилийн туршлагатай байх,
  • Модуль сургалт, оролцооны сургалт, сургалтын хөтөлбөр боловсруулах чиглэлээр мэдлэг, туршлага бүхий хүний нөөцтэй байх.

Зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг хавсралтаас татаж авна уу.

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй байгууллагууд тус зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх чадвар, туршлагатайг илтгэх танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээллийг уг ажлыг шууд хариуцан гүйцэтгэх ажилтнуудын анкетын хамт  mesp@mlsp.gov.mn цахим хаягаар болон Улаанбаатар-15170, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Макс цамхаг, 701-702 өрөөнд 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 15:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Холбогдох утас: 7700 0784

 


Хавсралт файл

Гарчиг Татах
1 Ажлын даалагавар