Хөдөлмөрийн салбарт шагналын хур буулаа

2019-07-10 14:36   Уншсан тоо: 64

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтан албан хаагчидыг Төрийн дээд цол, одон, медалиар шагнасныг өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, дэд сайд С.Мөнгөнчимэг, Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нар гардууллаа.

Хөдөлмөрийн салбарт олон жил ажилласан ахмад ажилтан Б.Алтанцэцэг, Ц.Дорж  ХНХЯ-ны бичиг хэргийн ажилтан Б.Оюунбилэг, ТЗУГ-ын ахлах мэргэжилтэн Д.Ганчимэг, ХНХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Чинзориг нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор

Хүн амын хөгжлийн газрын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга С.Рэгзэн, Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн З.Оюунтуяа, ХАБЭТ-ийн Сургалт, судалгаа мэдээлэл хамтын ажиллагааны газрын дарга М.Батмагнай нарыг Алтан гадас одонгоор шагнасан бол Хөдөлмөрийн хүндэт медалиар ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга С.Дамбий, ТЗУГ-ын мэргэжилтэн П.Нандин-Эрдэнэ, Хөдөлмөрийн харилцааны хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Ч.Янжинхорлоо, Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал, Хан-Уул дүүргийн НДХ-ийн байцаагч С.Нармандаа нарыг шагналаа.  

Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/238 тоот  тушаалаар Засгийн газрын шагнал Нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр ХНХЯ-ны  Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн Р.Нарантуяа, Хүндэт жуух бичгээр ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн З.Мөнгөнцоож нарыг шагнасныг гардууллаа.  

Төрийн албаны зөвлөлийн 35 дугаар тогтоолоор ХХБХЗГ-ын дарга Б.Алимаа, Хуулийн хэлтсийн дарга Б.Амаржаргал, ТЗУГ-ын ахлах мэргэжилтэн Д.Ганчимэг нар “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдэгээр энгэрээ мялааж хөдөлмөрөө үнэлүүллээ.