ЗҮҮН ХОЙД АЗИЙН БҮСИЙН НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ХАРИЛЦАН ТУРШЛАГА СОЛИЛЦОЖ БАЙНА.

2019-07-09 17:04   Уншсан тоо: 241

Өнөөдөр манай улсад “ЗҮҮН ХОЙД АЗИЙН ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ БА НИЙГМИЙН ХАЛАМЖ” сэдвээр Зүүн Хойд Азийн орнуудын төлөөлөгчид нийт 200 гаруй мэргэжлийн хүмүүс оролцож байна. Манай улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа тус хуралдаанаар Зүүн Хойд Азийн түвшинд гэр бүлийн асуудлыг “Хөгжил, түүнд үзүүлэх халамжийн чиглэл”-ээр хэлэлцэж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, бүс нутгийн хэмжээнд тулгамдаж буй асуудлыг харилцан ярилцаж байгаагаараа онцлог юм. Зөвлөгөөн энэ сарын 8, 9-ний өдрүүдэд болж байна.