Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авч байна

2017-04-19 15:13   Уншсан тоо: 1001

Монгол Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж, 2017 онд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тусгасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/183 тоот тушаалаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох газар, хэлтэс, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн холбоо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төлөөлөл, зарим эрдэмтэн, судлаачдын бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдан ажиллаж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон ажлын хэсгээс хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийн хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн хамрах хүрээг өргөжүүлэх; албадан хөдөлмөр, ажил, мэргэжлээр ялгаварлан гадуурхах болон хүүхдийн хөдөлмөрийг хязгаарлах; адил үнэ цэнэтэй ажилд адил цалин хөлс олгох; ажилтны эвлэлдэн нэгдэх эрхийг хангах зэрэг олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний суурь зарчмуудыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан нэр томъёо, зохицуулалтыг оновчтой болгох;  хөдөлмөрийн маргааныг аль болох анхан шатанд богино хугацаанд зохицуулах;  хөдөлмөрийн зах зээлд шинээр үүссэн харилцааны зохицуулалтыг тусгах;  хөдөлмөрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хянах арга механизм, нийгмийн түншлэлийн тогтолцоог оновчтой болгох зэрэг олон асуудлыг шийдвэрлэхээр зорьж өөрийн орны онцлогт тулгуурлан олон улсын сайн туршлагыг тусган Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа.  

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын  төсөлд tserenkhand@mlsp.gov.mn хаягаар саналаа өгнө үү.
Төслийг хавсралт хэсгээс татаж авна уу.

 


Хавсралт файл

Гарчиг Татах
1 Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга
2 Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал
3 Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл