Жендэрийн тэгш байдлыг хангах дараагийн шатны үндэсний хөтөлбөрийн төслийг танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа

2017-03-22 10:26   Уншсан тоо: 197

Тус яамнаас Жендэрийн тэгш байдлыг хангах дараагийн шатны үндэсний хөтөлбөрийг НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр боловсруулж байгаа билээ. Энэ хүрээнд 2017 оны 03 сарын 16-ны өдөр үндэсний хөтөлбөрийн төслийг Монгол Улсад байнга суугаа гадаад улсын дипломат болон консулын төлөөлөгчийн газар, НҮБ, түүний төрөлжсөн болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газарт танилцуулах арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улс дахь Франц Улсын элчин сайдын яам, Канад, Бүгд Найрамдах Солонгос, Америкийн нэгдсэн Улс, Австрали Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яамдаас мөн НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүн амын сан, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, олон улсын байгууллагаас Азийн сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Конрад-Аденауэр, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Канадын Мерит зэрэг нийт 20 гаруй байгууллагын төлөөлөгч нар оролцлоо. Дээрхи байгууллагын төлөөлөлүүд хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллахаа илэрхийлж  цаашид хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэхийг хүслээ.