“Жолооны багшийн үнэмлэх олгох болон жолооны багшийн үнэмлэхийн загвар батлах тухай журам”-ын төсөлд санал авч байна.

2018-11-02 14:45   Уншсан тоо: 278

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.-д “Жолооны багшийн үнэмлэх олгох журам, жолооны багшийн үнэмлэхийн загварыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, жолоодох эрхийн үнэмлэх олгох журам, жолоодох эрхийн үнэмлэхийн загвар, үнийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батална гэж заасан.
Үүний дагуу жолооны багш бэлтгэх сургалтыг хэрхэн явуулах болон жолооны багшийн үнэмлэх олгох үйл ажиллагааг Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох байгууллага /Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв болон бүсийн арга зүйн төв, төрийн бус байгууллага/-тай хамтран зохион байгуулахаар журмын төслийг шинэчлэн боловсруулсан болно.
Та бүхэн журмын төсөлтэй танилцан саналаа bolorerdene@mlsp.gov.mn; цахим шуудангаар ирүүлнэ үү.
Журмын төслийг бүрэн эхээр хавсралт хэсгээс татаж авна уу.


Хавсралт файл

Гарчиг Татах
1 “Жолооны багшийн үнэмлэх олгох болон жолооны багшийн үнэмлэхийн загвар батлах тухай журам”-ын төсөл