Нийгмийн даатгалын улсын байцаагчийн эрх олгох, эрх баталгаажуулах, эрх сэргээх шалгалтыг бүсчлэн зохион байгууллаа

2018-11-01 14:40   Уншсан тоо: 86

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/261 тоот тушаалаар баталсан Нийгмийн даатгалын улсын байцаагчийн эрх олгох, эрх баталгаажуулах, эрх сэргээх шалгалтыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтран 2018 оны 10 дугаар сарын 25-наас 10 дугаар сарын 29-ний өдрүүдэд Дорнод, Дархан-Уул, Орхон, Өмнөговь аймгуудад бүсчлэн зохион байгууллаа.

Дээрх шалгалт авах бүс нутгуудад Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны НХБХЗГ-ын дарга Б.Ундрал, тус газрын НДХ-ийн дарга Б.Батжаргал, ТЗУГ-ын Хуулийн хэлтсийн дарга Б.Амаржаргал, НХБХЗГ-ын НДХ-ийн мэргэжилтэн С.Орхон, Б.Рэнчинханд нар хуваарилагдан ажиллаж Нийгмийн даатгалын улсын байцаагчийн эрх олгох, баталгаажуулах шалгалтыг байцаагч, ажилтнуудын зайлшгүй судлах хууль тогтоомжоор ерөнхий мэдлэгийн сорил, бодлого, монгол бичиг, албан хэрэг хөтлөлт гэсэн үндсэн 3 чиглэлээр  Хангайн бүсээс -61, Төвийн бүсээс-79, Зүүн бүсээс-66, Говийн бүсээс–53,  нийт 259 байцаагч, ажилтнаас авснаас 234 ажилтан шалгалт амжилттай өгч улсын байцаагчийн эрх авах болзлыг хангасан байна.

Түүнчлэн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтран ”Нийгмийн даатгал - миний мэргэжил” сэдэвт нийгмийн даатгалын байцаагч, ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, авьяас мэдлэгийг харуулсан ажил мэргэжлийн уралдааныг зохион байгуулж Төвийн бүсээс Дархан-Уул аймаг, Зүүн бүсээс Сүхбаатар аймаг,  Хангайн бүсээс Өвөрхангай аймаг, Говийн бүсээс Өмнөговь аймгууд тус тус шалгарлаа.

Нийгмийн даатгалын улсын байцаагчийн эрх олгох, эрх баталгаажуулах, эрх сэргээх шалгалт нийслэлийн хэмжээнд 2018 оны 11 дүгээр сарын 1-нээс 2-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

 

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ