Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн төсөлд санал авч байна

2017-03-16 16:13   Уншсан тоо: 38

“Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр /2002-2015/”, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх дунд хугацааны /2013-2016/ стратегийн төлөвлөгөө” тус тус хэрэгжиж дуусгавар болж байгаатай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/215 тоот тушаалаар "Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулах салбар дундын ажлын хэсэг байгуулагдан ажилласан. 

Үндэсний хөтөлбөрийн төслийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журмын дагуу Жендэрийн үндэсний хорооны ажлын алба, хорооны дэргэдэх үндэсний шинжээчдийн бүлэг, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр үндэсний, бүсчилсэн, салбарын түвшинд төр, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачдын хүрээнд 20 гаруй удаа хэлэлцүүлж, давхардсан тоогоор 250 гаруй саналыг тусган боловсруулаад байна.  

Жендэрийн тэгш байдлыг хангах дараагийн шатны үндэсний хөтөлбөрийн төслийг дэмжиж, саналаа tsendjav@gender.gov.mn хаягаар ирүүлнэ үү. 

Хөтөлбөрийн төслийг хавсралт хэсгээс татаж авна уу.

 


Хавсралт файл

Гарчиг Татах
1 Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн төсөл