‘Нөхцөл байдлын үнэлгээ хийх журам”-ын төсөлд санал авч байна

2017-03-10 16:06   Уншсан тоо: 63

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 32.1-т нийгмийн ажилтан  нь гэр бүлийн хүчирхийлэл, хүчирхийллийн болзошгүй эрсдэлт байдлыг тодорхойлох, хохирогчид учирсан, эсхүл учирч болзошгүй сөрөг үр дагаврыг тодорхойлох, хохирогчид үзүүлэх үйлчилгээг тодорхойлох зорилгоор нөхцөл байдлын үнэлгээ хийнэ гэж,  32.3 дахь хэсэгт нийхцал байдлын үнэлгээ хийх журмыг нийгмийн хамгаалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлана гэж заасан. 

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 12.3, 12.4, 12.5 хэсгүүдэд эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, хүүхдийн эрхийн зөрчлийн тухай мэдээллийн мөрөөр баг, хороо, сум, дүүрэг, аймаг, нийслэлийн нийгмийн ажилтан, хүүхдийн эрхийн ажилтан нөхцөл байдлын үнэлгээ хийж, шаардлагатай тохиолдолд хүүхэд хамгааллын шуурхай арга хэмжээ авах, хүүхэд хамгааллын зөвлөх, дэмжих бусад үйлчилгээнд холбон зуучлах талаар  заасан. 

Энэхүү 2 хуульд заасан хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, үл хайхрах явдалд өртөх эрсдэлт нөхцөлд байгаа гэр бүл, хүүхдэд нөхцөл байдлын үнэлгээ хийх зорилго нэг тул нөхцөл байдлын үнэлгээ хийх нэг журмын төслийг боловсрууллаа.

Та журмын төсөлтэй танилцаж, саналаа erdenechimeg.ch@mlsp.gov.mn хаягаар өгнө үү. Журмын төслийг хавсралт хэсгээс татаж авна уу.


Хавсралт файл

Гарчиг Татах
1 ‘Нөхцөл байдлын үнэлгээ хийх журам”-ын төсөл