“Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлж, дүгнэх үлгэрчилсэн журам”-ын шинэчилсэн найруулгад санал авч байна

2018-03-19 09:08   Уншсан тоо: 342

Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх журмыг Хөдөлмөрийн болон боловсролын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн хамтран батлах”-аар заасны дагуу Гэгээрлийн сайдын 1999 оны А/246 дугаар тушаалаар батлагдсан “Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлж, дүгнэх үлгэрчилсэн журам”-ийг шинэчлэн боловсруулж баталгаажуулахаар сонирхогч болон оролцогч талуудаас санал авахаар  танилцуулж байна. Журмын төсөлд ирүүлэх саналыг adilbish@mlsp.gov.mn хаягаар ирүүлнэ үү. 

Журмын төслийг бүрэн эхээр нь хавсралт хэсгээс татаж авна уу.


Хавсралт файл

Гарчиг Татах
1 “Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлж, дүгнэх үлгэрчилсэн журам”-ын төсөл