“Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай асрамжийн газарт санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын төсөлд санал авч байна

2017-12-19 08:47   Уншсан тоо: 190

Улсын Их Хурлаас 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр  баталсан Ахмад настны тухай хуулийн 7.5-д “Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай асрамжийн газрыг төрөөс бодлогоор дэмжиж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх ба санхүүжүүлэх журмыг санхүүгийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална” гэж заасан.

Хуулийн дээрх заалтыг үндэслэн магадлан итгэмжлэгдэж, ажил үйлчилгээ явуулах эрх авсан хувийн хэвшлийн асрамжийн газарт улсын төсвөөс санхүүгийн дэмжлэгийг олгох, зарцуулах, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор “Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай ахмад настны асрамжийн газарт санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын төслийг боловсрууллаа

Хувийн хэвшлийн асрамжийн газарт санхүүжилтийг олгохдоо  Сангийн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар баталсан асруулагчийн хоол хүнс, ариун цэврийн хэрэгсэл, хувцас, зөөлөн эдлэл, асрамжийн газарт байх зайлшгүй шаардлагатай  эм, эмнэлгийн хэрэгслийн зардлын нормативаар тооцон олгоно.

Тушаалын төсөлтэй танилцан саналаа maichimeg@mlsp.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

Журмын төслийг бүрэн эхээр нь хавсралт хэсгээс татаж авна уу.
 


Хавсралт файл

Гарчиг Татах
1 . "Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай асрамжийн газарт санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам"-ын төсөл